Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » No Ballack

GD Star Rating
loading...

http://news.bbc.co.uk/media/images/41663000/jpg/_41663402_ballack_ap.jpgГерманы шигшээ багийн ахлагч Михайль Баллак шагайны бэртлээс болж ДАШТ-ийг өнжихөд хүрээд байна. Баллак ФА цомын финалын тоглолтын үеэр хүнд бэртэл авч сэлгээнд суусан бөгөөд урьдчилсан байдлаар 8 долоо хоногийн дараа эдгэрэх бололтой. Энэ нь Германы багийн дасгалжуулагч Йоахим Лөвд нилээд хүнд тусаж байгаа байх. Учир нь багийн ахлагч, хамгийн туршлагатай тоглогчгүй ДАШТ-д оролцоно гэдэг Германчуудад мэдээж сөргөөр нөлөөлнө.
Мөнхийн азгүй хэмээн нэрлэгддэг Баллак 2002, 2006 оны ДАШТ-д шигшээ багтайгаа хамт мөнгөн медаль зүүж байсан. Мөн 2008 онд Европын аваргаас мөн мөнгөн медаль хүртсэн билээ.

***

Риберигийн торгуулийг цуцлуулахаар Байерн Мюнхений удирдлага Спортын арбитрийн шүүхэд хандсан ч олигтой үр дүнд хүрсэнгүй. Тэгэхээр Франц эр финалын тоглолтонд оролцохгүй нь тодорхой болж байна. Мюнхенчууд УЕФА болон Спортын арбитрийн шүүхэд өргөдөл гаргахдаа Лисандро Лопез дээр гаргасан түүний алдаа санаатай биш байсан гэж нотолсон ч санасандаа хүрч чадсангүй.

***

Барсагийн 29 настай Аргентин хамгаалагч Габрель Милито багтайгаа шинэ гэрээ байгууллаа. 2007 онд Сарагосагаас Каталонд ирж байсан буржгар залуу одоо 2012 онд хүртэл үлдэхээр болсон бөгөөд энэ хугацаанд түүнийг ямар нэгэн баг авахаар бол 90 сая еврог төлөх хэрэгтэй болох нь. 2008 оны 4 сард Милито Аваргуудын лигийн хагас шигшээд МанЮ-тай хийсэн тоглолтонд хүнд бэртэл авч удаан хугацаанд тоглоогүй. Улмаар энэ жилийн эхэнд Севильятай хийсэн цомын тэмцээнд эргэн ирсэн билээ. Энэ жилийн хувьд Габи нийт 11 тоглолтонд оролцоод байна.

***

Сампдориаг аваргуудын лигт буцаан авчирсан Луйжи дель Нери ирэх улиралд багаа удирдахгүй гэдгээ зарлалаа. Сампдориагийн албан ёсны сайтад ”2010-11 оны улиралд бид дель Нери болон түүний албаныхантай хамтарч ажиллахгүй гэдгээ зарлаж байна. Өнгөрсөн улиралд багийн төлөө хийсэн бүхэнд нь талархаж байгаагаа илэрхийлж байна. Мөн цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье” хэмээжээ. Дель Нери 2007–2009 оны хооронд Аталантаг удирдаж байгаад энэ улиралын эхэнд Сампдориад ирсэн юм. Улмаар богино хугацааны дотор гайхалтай амжилтанд хүрч шилдэг багуудыг буулган авсаар аваргуудын лигийн эрх авч чадсан билээ. Түүнийг Ювентусын шинэ менежер болох хамгийн өндөр магадлалтай гэж хэвлэлүүд бичиж байна.

***

Дик Адвокаат нутаг нэгт Гуус Хиддинкийн халааг авч Оросын шигшээ багийг дасгалжуулахаар боллоо. 62 настай Голланд эр ”Сборная”-г 2012 оны Европын аварга болон 2014 оны дэлхийн аваргад оролцуулах зорилготойгоор ажилдаа орж байгаа аж. Саяхныг хүртэл Бельгийн шигшээ багийг удирдаж байсан Адвокаатын хувьд өмнө нь олон лигүүдэд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн. Тухайлбал 1992–1995 оны хооронд Голландын шигшээ багийг дасгалжуулж Америкт зохиогдсон ДАШТ-д оролцуулж байсан юм. Мөн араб, Герман, Солонгос, Орос гээд олон лигийн багуудыг дасгалжуулж байсан.

GD Star Rating
loading...
No Ballack , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. heroman says:

    boateng muu zevuun novsh delhiin avargad neg hesegt taarsan huchtei bagiin ahlagchiig sanaatai gemteesen

    GD Star Rating
    loading...
  2. heroman says:

    Boatengiin delhiin avargiin hesgiin togloltuudiig n bandah heregtei

    GD Star Rating
    loading...
  3. m says:

    2006 ond Ballack hurel avsan ymsan

    GD Star Rating
    loading...
  4. jos says:

    Ээ, бурхан минь, юу болох нь энэ вэ?
    Яагаад заавал Баллак гэж?
    Түүнийг 2002 оны Дэлхийн аваргад оролцож байх үеэс дэмжиж ирсэн. Хөлбөмбөгт дурлах болсон минь ч түүнтэй холбоотой. Анхандаа хөлбөмбөгийн ойлгодоггүй, зөвхөн түүнийг харах гэж үздэг байсан, дараа нь тоглолт, үзэгчид, хөлбөмбөг хэмээх энэ гайхамшигтай спортын сайхныг мэдэрч эхэлсэн. Баллак маань ч урмыг минь хугалалгүй, дандаа нүдэнд ил дажгүй багт хүчин зүтгэж, дээгүүр амжилт гарган, амжилт ялалтын төлөө хичээдэг байсанд нь талархах хэрэгтэй.
    Гэтэл өчнөөн олон тоглолт, өчнөөн олон азгүйдлийн дараа одоо нэг юм оргил амжилтаа гаргах байх гэж итгэж найдан хүлээж байтал тэр сүүлчийнхээ Дэлхийн аваргад оролцож чадахгүй болсон гэдэг аймшигтай мэдээг хүлээж аваад галзуурах дөхлөө. Арайч дээ, яагаад заавал ийм байх ёстой гэж?
    Мэдээж тэр байсан болохоор би Германы шигшээг дэмжиж, Челсиг балиашигладаг байсан, нуух юмгүй. Амьдралд гунигтай хэцүү үе тохиолдвол түүнийг санаж, хөлбөмбөгийн сайхан тоглолт үеүүд ирнэ гэж хүлээгээд итгэл найдвартай болдог байлаа. Түүгээр амьсгалж амьдардаг байсан үе ч бий. Хожигдол бүрийнх нь дараа уйлж, хожсон цагт нь өөрөө л ялсан юм шиг сэтгэл хангалуун үлддэг байсан. Харин одоо надад хүсээд байх юм үгүй болчих шиг боллоо. Тэр байхгүй хөлбөмбөгийг үзээд зүрхгүй хүнийг хайрлаж байгаа юм шиг дэндүү гунигтай, уйтгартай санагдана.
    Гэхдээ хөлбөмбөг мандтугай, Дэлхийн аварга болох шигшээн дэмжигч, фанатуудад урьдчилаад баяр хүргэе.
    Баллак намайг сонсохгүй ч түүнд хамгаас илүү сайн сайхан, аз жаргалыг хүсье!!!

    GD Star Rating
    loading...
  5. YNWA says:

    tanai site arai denduu bur denduu udaan vmaa. Eniigee zasaachee.

    GD Star Rating
    loading...
  6. ganbaa says:

    ballak azgui yumdaa gehdee ene boateng sda shuuhud uguud hul erhii n hasuulaasai delhiin avargaar iim yavdal gargahgui geh batalgaagui shd bas 1 sain hulbumbugching berteenshd muu gulug ingej amid bhar hulbumbugiin ertuntsuus zailaasai

    GD Star Rating
    loading...
  7. arai chdee says:

    yamar udaan yum bee fifa.mn arai deer yum bna dandaa xulbumbugu

    GD Star Rating
    loading...
  8. Yook says:

    hoorhii muu Ballack min uneheer azgui yumdaa..novsj gej Ahlagchgui GERMAN MASHINUUD oligoi amjilt uzuulehguiee.Ballack maani bur nulims dusluulaad uneheer orovdoltei haragdaj bailee.Boateng holbombogiin burhan gj bdag bol ter chamaig gesgeeh boltugai….muu s….aaa

    GD Star Rating
    loading...
  9. TG says:

    Zail tanai site odoo yu boltsiin be. Orhoos bur durgui hurchlee.
    http://www.csports.mn deer ene talaar hed heden medeenuud ali ert tavitsan bnlee. Ene site bur laitai huchee avj bnaa.

    GD Star Rating
    loading...
  10. dafa says:

    http://miniiweb.com/

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: