loading...
Финикс – Лейкерс – 115:106 (23:23, 41:32, 21:29, 30:22)
Ф: Стаудмайр (21), Нэш (15), Фрай (14), Барбоса (14)
Л: Брайант (38+10 дамжуулалт), Газоль (15), Одом (15+10 самбар)
Цувралын харьцаа: 2-2
Лейкерс сайн довтолсон ч Финикс тэднээс сайн довтлов. Ялангуяа Финиксийн нөөц тоглогчид тоглолтонд чухал нөлөө үзүүлж, Өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын харьцаа 2:2 боллоо. Тун сонирхолгүй болж байгаа энэ жилийн плей-оффийг Санс – Лейкерсийн цуврал арай өөр болгож болох юм. Үүний тулд Санс хүчтэй өрсөлдөгчөө дараагийн 2 тоглолтынхоо 1-д нь хожих хэрэгтэй. Тэгвэл 7 дахь тоглолт гарна.
Амарет дахин 42 оноо авах хэрэг байсангүй, Сансын нөөц тоглогчид 54 оноо авсны дээр 4-р үед баг нь оноогоор давамгайлахад гол үүрэг гүйцэтгэжээ. Энэ цувралд “аймаар” муу шидэж байсан Чайнинг Фрай энэ удаа өөр байж, 14 оноо, мөн Барбоза 14, Дадли 11, Драгич 8 оноо, 8 оновчтой дамжуулалт тус тус хийсэн байна. Жентри нөөц тоглогчдоо 4-р үеийн эхний 9 минутанд тэр чигээр нь тоглуулсан, тэд энэ хооронд 18-3 ран хийсэн гэхээр өнөөдрийн хожил Сансын нөөцийнхний хожил байлаа.
Өмнөх тоглолтын төгсгөлд Фишерт хамраа хугалуулсан Нэш 15 оноо, 8 оновчтой дамжуулалт хийжээ.
Санс талбай дээрээ 6 дараалан хожиж байгаа нь энэ. Энэ нь тус багйин түүхэнд 2-т орох талбай дээрээ авсан плей-оффийн олон дараалсан хожил юм. Мөн Санс Лейкерсийг плей-оффт талбай дээрээ 7 дахиа дараалан хожив. Жазз, Хоукс багууд л Лейкерсийг плей-оффт талбай дээрээ 7-оос олон буюу 8 удаа дараалж хожиж байсан гэнэ.
Тоглолтын дараа Коби “Тэд маш сайн нөөц тоглогчидтой байна” гэв. Коби өмнөх тоглолтын адилаар трипл-даблд ойртсон ч самбараас бөмбөг авалт нь 10 хүрээгүй. Гэхдээ Коби плей-оффт авсан оноогоороо Карл Мэлоунийг гүйцэн, бүх үеийн 4-т дэвшсэн байна.
ПО-т хамгийн олон оноо авсан тоглогчид
| Оноо | |
| Michael Jordan | 5,987 |
| Kareem Abdul-Jabbar | 5,762 |
| Shaquille O’Neal | 5,248 |
| Kobe Bryant | 4,785 |
| Karl Malone | 4,761 |
Коби хүссэн үедээ оноо авч байсан, Лейкерс Сансаас олон удаа оновчтой довтолсон, довтолгооны хувь илүү байсан ч хожигдсон. Гол нь Санс торгуулиас 22 оноо авсан бол Лейкерс ердөө 7-хон оноо авчээ.
Фил Жексоны удирдсан баг плей-оффт цувралын эхний тоглолтонд хожсон 46 тохиолдолдоо бүгдэд нь уг цувралд хожиж байсан үзүүлэлт байдгийг дахиад сануулъя. 5 дахь тоглолт Лейкерсийн талбайд болно.
loading...





first
loading...
SUNS gogo.Ene tsuvrald LAL-iig shaachihaasai daa.Tegvel Bostond bur l amar bhgui yu hehe.Selgeenii toglogchid ni uneheer aimar bn lee.Sunsiinhan garaanii toglogchid ni daraagiin tsuvrald barag garaad heregui l yum shig haragdaj bna lee kkkkkk
loading...
http://www.bball-mn.blogspot.com ruu orood NBA Playoff iin buh togloltiig shuud uzeerei
loading...
haha bolj gants hoyr hun deer tulguurlasan bag bagiin togloltiig diileegui. Ugaasaa diilsen ch shal utgagui shd. Ene bol Sagsan bombog shuudee “Bagiin toglolt”. Kobe suga
loading...
humuus lakers geheer kobeg yarihiin medeej hereg l de busad n ch bas sain shde medehgui bj olon yum yarihiin gasol shig togtmol toglolt uzuuldeg tuv nba d tsuuhun shuu bas fisher bn baga onoo avdag ch hamgaalalt saitai selgee n ch bas muugui shd
loading...
Go Go LAL!
loading...
LAL BOSTON 2 uldeed LAL turuulex bxoo. BOSTON-g demjij baigaa ch arai l baraxgui boluu. gexdee ORLANDO ch garax um biluu. SUNS bol garaxgui ee.
loading...
otgoo gedeg malaa chi ooroo bombog barij vzsen vv neg vzeerei kobe g chi baituguai delhii dahin hvndeldiishvv za kobe ene tsag veiin no1 player shvv kobe d durgvi bol dotroo l bodoj yv bitgii iim bichij olon tvmnii durgvig hvrge lal-bos finald garah bhaa
loading...
коби үнэхээр ганцаардаж байна лакейрсэд үнэхээр бужигнуулж тоглох холбогч дутагдаж байна пишир пармар нарыг зайлуулах хэрэгтэй
loading...
go go suns, suns garna harj bgaarai nogoo tald harin yu boloh bol evgui l bna lee magic.
loading...
yu yarih n ene we? bi lakersin fan bish l de. thde kobe ene POd argagu l superstar shg toglojishd. dowtolgoonii huwi n ch ter. bas huurhun assist haychaal. Seasond haraagad bsn Kobe bish bnle. thde SUNS ch sn ble. goy l tsuwral bn
loading...