Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » С.Мияарагчаа ”Их Дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

GD Star Rating
loading...

Лондонгийн олимпийн оноо олгох ээлжит тэмцээний нэг “Их дуулга” өнгөрөгч бямба гарагт Бразилын Рио Де Жанейро хотод болж, эхний өдрийн тэмцээнээс жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа хүрэл медаль хүртлээ. “Их дуулга”-ын эхний өдрийн тэмцээнд эрэгтэйчүүдээс МУГТ, Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа /хоёул 66 кг/, ОУХМ С.Ням-Очир /73 кг/, эмэгтэйчүүдээс ОУХМ М.Бундмаа /52 кг/ нар “Их дуулга”-ын татамид өрсөлдсөн юм.

Харин Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд эхний хоёр тойргийн барилдаанд Австри, Бразилийн бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө Францын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орсон байна. Мөн С хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ С.Мияарагчаагийн хувьд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Финляндын бөхийг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Словакийн бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн бөхөд ялагджээ.

Манай бөх С.Ням-Очир Бразилын татамид сайн барилдсан ч зооны аваргын төлөөх барилдаанд ялагдсанаар Х.Цагаанбаатарын адил шагналт тавдугаар байр эзэлсэн байна. ОУХМ С.Бундмаагийн  хувьд хоёрдугаар тойргийн барилдаанд Хятадын бөхөд ялагдсанаар тэмцээнийг орхисон байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: