loading...
МЧБХ чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нийг ирэх 06-р сарын 03-06-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна. Учир нь энэ жил тус холбооноос 2010 оны “Орон нутгийн жил” болгон зарласантай холбогдуулан нөгөө талаас Дархан-Уул аймгийн чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ой ирэх 2011 онд тохиох юм байна.
Энэ жил МЧБХ-ноос чөлөөт бөхийн Залуучуудын УАШТ-нийг Сэлэнгэ аймагт зохион байгуулсан бол Насан хүрэгчдийн тэмцээнийг ийнхүү Дархан-уул аймагт зохон байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тус тэмцээний эхний жин болох 55, 66 кг-д аваргалсан тамирчинд автомашин бэлэглэхээрээ энэ жилийн тэмцээн онцлог болж байгаа юм байна.
06-р сарын 3-ны өдөр тэмцээнд оролцох тамирчдын жинг үзэж тэмцээн 4,5,6-ны өдөр үргэлжлэн явагдах юм. Тус тэмцээний томоохон сюрприз бол энэ жилийн тэмцээнийг МЧБХ-той спортыг дэмжигч Хасу Мегаватт компани хамтран зохион байгуулах бөгөөд тус компаниас тэмцээний дараагийн жинд аваргалсан тамирчин бас нэгэн автомашины түлхүүрийг гардан авахнээ. Мөн Хасу Мегаватт компаниас Сэлэнгэ, Дархан-уул аймгийн чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон тамирчдад дэвжээ, спортын хувцас хэрэглэлийг гардуулан өгсөн байна.
МЧБХ он гараад Насанд хүрэгчдийн сорилго тэмцээнийг 2 удаа зохион байгуулсан бол энэ удаагийн Насанд хүрэгчдийн УАШТ-нээс бэлтгэл, сургуулилт чансаагаараа шалгарсан тамирчдыг ОХУ-ын Москва хотноо болох чөлөөт бөхийн ДАШТ-нд сонгон орлцуулахаар төлөвлөж байна.
loading...



