Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Албан ёсоор: Реал Пеллегриниг халлаа

GD Star Rating
loading...

Реал Мадрид клуб өнгөрсөн улиралд үндсэн багийг нь дасгалжуулсан Чили мэргэжилтэн Мануэль Пеллегринигийн гэрээг албан ёсоор цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Пеллегрини ийн Эзэн хааны багт ганц улирал л хүчин зүтгээд халагдаж байна. 250 сая еврогоор боссон шинэ Галактиког ядаж ганц ч тэмцээнд түрүүлүүлж чадаагүй нь, мөн Жрзе Моуриньо Реалд ирэхийг зөвшөөрсөн нь түүнийг халах шалтгаан болсон биз.

Албан ёсоор өнөөдөр л энэ шийдвэр гарч байгаа ч Пеллегриниг Реал үдэх нь тодорхой болоод байсан бөгөөд Моуриньо Аваргуудын лигт түрүүлснийхээ дараах хэвлэлийн бага хурал дээр Реалд очиж байгаа тухайгаа нийтэд зарласан болно.

“Бид өнгөрсөн хэдэн долоо хоногт өмнөх улирлын талаар дүгнэж, цэгнэсэн. Тэгээд бид Пеллегриниг энэ клубт байх хугацаа нь дууссан гэж шийдлээ ” гэж Флоринтино Перез хэлжээ.

“Түүнд болон түүний туслахуудад хичээж ажилласанд нь, мэргэжлийн байсанд нь баярласнаа илэрхийлэхийг хүсч байна.

Удирдлагын зүгээс Жозе Моуриньтой тохиролцсон. Тэр Реал Мадридийн шинэ дасгалжуулагч. ” гэж Перез үргэлжлүүлжээ.

Жозе энэ улиралд Интерийг удирдан требл хийсэн бөгөөд Интертэй 2012 оны 6 сар хүртэл гэрээтэй байлаа. Реал 16 сая еврог Интерт төлөх аж.

“Би одоо амарч байна, дараа нь Испанид очиж ажиллана” гэж Моуриньо сэтгүүлчид хэлсэн гэнэ.

Пеллегринигийн хувьд Вильяреалд 5 жил ажилласан бөгөөд Испаний шилдэг багуудын нэг болгож, Аваргуудын лигийн хагас шигшээд ч үлдээж байв. Гэхдээ ямар нэгэн томоохон тэмцээнд түрүүлж байсангүй.

Реалд ирээд гараагаа тун сайн эхэлж, Ла Лигийн болон Аваргуудын лигийн эхний 6 тоглолтондоо дараалан ялж байсан ч Эзэн хааны цомын тэмцээнд доод дивизионы Алкорконд 0:4-өөр бут ниргүүлж, анхны бүтэлгүйтлээ хийсэн.

Мөн Аваргуудын лигт талбай дээрээ Миланд хожигдсон, улмаар хасагдах шатанд Лионыг бараагүй, тэгээд Ла Лигээ Барсад алдсан зэрэг “хар толботой”.

Уг нь лигтээ Реал 96 оноо авч, дээд амжилтыг ахиулсан ч Барсагаас 3 оноо дутсан.

Жозе ийнхүү сүүлийн 7 жилд Реалийг дасгалжуулсан 11 дэх дасгалжуулагч болох нь.

GD Star Rating
loading...
Албан ёсоор: Реал Пеллегриниг халлаа, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. attilla says:

    arai l ulbeger baisan daa

    GD Star Rating
    loading...
  2. attilla says:

    oortoo itgeh itgel tun bagatai

    GD Star Rating
    loading...
  3. Talaa says:

    tehdee Barsa iim super baigaagvi bol Real turuuleh l baisan …99 onoo gedeg chini busad ligvvdiin turuulsen baguudyn onoonoos ilvv baigaashd…teheer huurhii amitand neh buruu uguh hereggvi ldee …

    GD Star Rating
    loading...
  4. kaka says:

    tegeed Joze ireed Ronaldo, Pereztei niileed yostoi shoydaj uguh bhdaa haha

    GD Star Rating
    loading...
  5. barca fan says:

    haha tiimshu hoorhi chili eriin buruu neeh bhgude manai Barca l super bsn bolhoor amjiltgu bgan an harin ter Copa Del Reyd bol harin onigo shaasnldaa haha 4-0 jihshig sda. Joze bogs irsn ch ma Barca super heveeree l bh bolhoor neeh yalgaa garku gj bodoj bn. Villa irchle udku Cesc irne tgd manah ireh jil dahiad 6 tsom avna ged boddo. hahaha

    GD Star Rating
    loading...
  6. Alia says:

    t1t yaahaaraa iim bult bolchdog bna ene barca-n t1 fanuud 100gad jiliin tuhendee 3 Champ.cup 1992 2006 2009 20LigaCopa 1990 – 2000 hoish l neg Realtai orsoldoj ehelsen ternees omno bol suraggui bla shd, t1 fanuud ni yum oilgohgui jil bur 6 tsom gej bulterhees tsaashgui 6 tsom avsan geed fan bolson yum u haashaa yum ! tiim bol bagaa solioroi minii duu

    GD Star Rating
    loading...
  7. xzbunny says:

    goy helsen. ireh ulirald barca sn bh ch real tuunees chini iluu bh bn. yostoi 6 tsomiig bugd ni avah bn. tsom avalgui denduu udlaa. odoo bnoo.

    GD Star Rating
    loading...
  8. Ямарч байсан реалыг эмх цэгцтэй болох байх. бас ялах хүсэл тэмүүлэлтэй болгох байха. Реал барсатай тоглож байхад ганцхан явах хүсэлтэй хүн байсан Роналдо л байсан даа гүйгээд л байдаг гүйгээд л байдаг. Харин Моурино энэ шилдэг тоглогчдыг цуглуулчихаад хуучин хамгаалах тактик аа хэрэглэхгүй л байх гэж найдья. Моуриног хараад байхад өөртөө итгэлтэй, ялах хүсэл тэмүүлэл дүүрэн, юу хийхээ мэддэг, Гэхдээ хэтэрхий том амтай… Реалыг та нар намайг ав гэхэд нь Реал дасгалжуулагчаа болгож байсан түүх урьд нь байдаг болов уу мэдэх хүн байна уу,,,,

    GD Star Rating
    loading...
  9. Барса ч аймар байгаа даа Моурино яаж аргалах бол,,, Реал одууд л гээд байдаг Барса ч дутахгүй одуудтай ш дээ. Гэхдээ ихэнх нь өөрсдийнх нь школооос гэдгээрээ ялгарах байхаа. За харж л байя

    GD Star Rating
    loading...
  10. g says:

    barca v real udahgui star wars bolohiin bn l daa. ireh ulirald real iluu bh ni todorhio bolloo doo

    GD Star Rating
    loading...
  11. Totti says:

    Реал зүгээр л яаж тоглох арга эвээ олохгүй байсан юм. Хоорондоо зохицох ойлголцож чадахгүй арай л нэг баг болж чадахгүй байсандаа л байгаа юм. Пеллегрини бараг цэгцэнд нь оруулчаад явав бололтой. Реалын фанатууд Пеллегрини-д баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: