Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ » Биеийн тамир спортын нэр томъёоны хэлэлцүүлэг боллоо

GD Star Rating
loading...

Өдрөөс өдөрт Монгол нэр томъёо, үг хэллэг бүдгэрэн алга болж мартагдаж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй бизээ. Сүүлийн жилүүдэд спортын шинэ төрөл өсөн нэмэгдэж үүнийгээ дагаад түүнд өгч байгаа нэр томъёо ч оновчтой зөв биш, гадаад үг хэллэг рүү хэт их хальсан байгаа нь нууц биш. Үүнтэй холбогдуулан БТСГ, Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “БТС-ын нэр томъёо”-ны хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлэн ирэх 07-р сарын 08-ны өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна.

Тус хэлэлцүүлгийн нээлт өнөөдөр спортын төв ордны хурлын танимд болж БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Шинжлэх ухааны академийн хэл зохиол хүрээлэнгийн захирал Э.Пүрэвжав мөн холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд гадаад нэр томъёог халж Монгол үг хэллэг, нэр томъёоруу илүү түлхүү чиглүүлэх, БТС-ын хэлзүйн салбарт нэмэлт оруулах, одоо байгаа нэр томъёог цэгцэлж нэгдсэн журам гаргах гээд олон төлөвлөгөөт бодит ажлуудыг гүйцэтгэх юм байна. Тус нэр томъёоны хэлэлцүүлгийн ажлын хэсгийн ахлагчаар Эрдэм шинжилгээний ажилтан Г.Гэрэлмаа томилогдож удирдах зөвлөлд Салбар комиссын дарга Э.Пүрэвжав, МҮОХ-ы ерөнхий нөрийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БТСГ-ын эрдэм шинжилгээ, сургалтын төвийн дарга Л.Ням, “Монголын спорт” сонины эрхлэгч асан С.Түвдэнням, БТС-ын хэлтсийн дарга Ж.Тунгалаг зэрэг холбогдох албаны нэр бүхий хүмүүсээр ажлын хэсгийг байгуулжээ.

“Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримт бодлого”-ын зорилтыг ханган биелүүлэх цогц хөтөлбөр боловсруулах зохицуулах хүрээнд БТСГ-аас хийж байгаа ажлуудэн нэг нь БТС-ын нэр томъёоны хэлэлцүүлэг аж. Тус хэлэлцүүлгийн зохион байгуулж байгаа хугацаанд спортын бүх холбоод, төрийн байгууллагууд болон ТББ-ууд нэгдэн идэвхитэй оролцохыг зохион байгуулагчид уриалж байна.

Энэхүү ажлыг зохион байгуулахад спортын салбарын бүх төрлийн албаны хүмүүс, холбоод, хөгжөөн дэмжигчид санал бодлоо нэмэрлэж, эцэст нь нэр томъёоны тайлбар ном гаргах зорилготой ажээ.

Ийнхүү олон жил яригдаж ирсэн БТС-ын нэр томъёоны асуудлын талаар БТСГ, МҮОХ, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох албаны хүмүүс нэгдэн хэлэлцүүлэг 07-р сарын 08-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

GD Star Rating
loading...
Биеийн тамир спортын нэр томъёоны хэлэлцүүлэг боллоо, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. zuv sain bn tegeed orchuulaad garah heregtei ene hyatad ugnuudiiig hurtel huushuur, buuz, janjin, banz, shedenz, baitsa, luuvan, bas ballyball, sumo, er ni sportiig hurtel helshinjileliin hureelen zuragtiinhantai hamtaraad ene nevtruuleg hiivel zugeer yum bishuu suuliiin ued gar utasnii heheguud bn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: