Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Их Дуулга, Талбайн теннис » Сафина “Ролан Гаррос”-ийг орхиод байна

GD Star Rating
loading...

Энэ оны 2 дахь Их дуулга болох Францын нээлттэй тэмцээн буюу Ролан Гаррос үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд одоогоор томоохон шуугиан, сенсаац дэгдээгүй байгаа бөгөөд дэлхийн номер 1 Рожер Федерер өнөөдөр Колумбын Алехандро Фаллаг 3 сетэд хожсоноор 3-р тойрогт шалгарчээ. 3-р тойрогт түүний өрсөлдөгч нь Германы Ж.Рейстер байх болно.

Федерерээс гадна Р. Содерлинг, Ж.В.Цонга нар 2-р тойргоо даваад байгаа бол  Р. Надаль, Н. Жокович, Э. Мюррей, Э. Роддик зэрэг бусад тэргүүлэх тоглогчид 2-р тойргийн тоглолтоо хараахан хийгээгүй байгаа юм.

Эмэгтэйчүүдийн хувьд өнгөрсөн жил энд финалдаж байсан ОХУ-ын Динара Сафина эхний тойрогт Японы Кимико Датэ-Круммд хожигдсон нь таавар будлиулсан явдал болжээ.

Эмэгтэйчүүдийн төрлийн 1-р тойрог дуусаад байгаа, 2-р тойргийн тоглолтууд нь эхлээгүй байна.

Энэ удаагийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аварга нь 1 120 000 еврогийн шагнал хүртэх юм.

GD Star Rating
loading...
Сафина "Ролан Гаррос"-ийг орхиод байна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: