Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ » Тэшүүрийн холбооны шинэ удирдлага МҮОХ-нд айлчиллаа

GD Star Rating
loading...

МҮОХ-ы ерөнхийлөгч Д.Загдсүрэн саяхан шинээр сонгогдсон Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн, улиран сонгогдсон тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Дагвадорж нарыг хүлээн авч уулзав. “Будаг нь ханхалсан” ерөнхийлөгч Ц.Даваасүрэн 2010-2014 онд Монголын тэшүүрийн спортыг хөгжүүлж, “Сочи-2014″ олимпийн эрх авах, материаллаг баазыг бэхжүүлэх, шинэ залуу тамирчдыг олноор бэлтгэх, ялангуяа олон түмний хүсэл мөрөөдөл болсон мөсөн гулгуурын дээвэрт ордныг Улаанбаатар хотноо бүтээн байгуулах зэрэг олон асуудлыг аиьдралд хэрэгжүүлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллахаа илэрхийлэв. Монголын тэшүүрийн холбооны элжит бус XI хурлаас сонгогдсон долоо дахь ерөнхийлөгч Ц.Даваасүрэн ирэх сарын эхээр Испанийн Барселона хотноо болох Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-ны сонгуулийн их хуралд уригдсан байна. 1964, 1968, 1972, 1980, 1992, 1994, 1998, 2002 оны олимпод гүйлтийн тэшүүр, шорт-трекийн төрлөөр найман удаа хурд сорьсон манай мөсөн замын “ган хүлэгтнүүд” шинэ удирдлагын хамт шинэ үйлсийн төлөө зүтгэх зориг эрмэлзэл дүүрэн байна. Харин өмнөх ерөнхийлөгч Ө.Эрдэн-Өлзийг “хүндэт ерөнхийлөгч” -өөр өргөмжилжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: