loading...
Их Британий Гоол.ком сайт өнгөрч байгаа улиралын шилдэг багийг тодруулжээ. Олон мянган уншигчдын саналаар тодруулсан болохоор та бүхний санаа бодлоос нэг их зөрөхгүй байх. Мэдээж хэрэг тухайн улиралд аваргуудын лигт түрүүлсэн багийн тоглогчид энэ багт түлхүү багтсан байгаа. Мөн дотооын лигтээ өндөр амжилт үзүүлсэн багуудын түлхүүр тоглогчид багтжээ. Ингээд та бүхэнд энэ улиралын шилдэг багийг танилцуулья.
Хаалгач : Виктор Валдес (Барселона)
Хаалгач багийнхаа амжилтын 50 хувийг ганцаараа дааж явдаг гэдэг. Тэгвэл Барсагийн өнгөрсөн улиралд хүртсэн 6 цомын хагас нь Валдест харьяалагдах болох нь. Хэдийгээр шигшээ багтаа тодорхой шалтгаанаар доогуур үнэлэгддэг ч Барсад Валдесаас өөр номер нэг сонголт байхгүй. Нуруу намтайг эс тооцвол Валдес хурдан шалмайг хөдөлгөөнтэй, хариу үйлдлийг хурдан хийдэг, мэдрэмж сайтай гээд магтах чанар тун олонтой хаалгач.
Энэ улиралд ч тогтвортой тоглолтоо үзүүлж Ла лигийн шилдэг хаалгач буюу Заморагийн цомыг хүртлээ. Ингэхдээ нэг тоглолтонд 0.63 гоол алдсан гэсэн статистик амжилттай. 1990-ээд оны дунд үеэс хойш ийм сайн амжилтыг үзүүлсэн хаалгач байхгүй.
Валдесийн араас аман хүзүүдсэн Касильяс л гэхэд лигийн 38 тоглолтонд 36 гоол алдаж 0.95 гэсэн амжилтыг үзүүлсэн байгаа. Эцэст нь ийм сайн тоглож байхад нь дель Боске өвгөн түүнийг ДАШТ-д авч яваагүй бол ёстой алдас болох байсан байлгүй дээ.
Хамгаалагч : Бранислав Иванович
Өнгөрсөн жилийн аваргуудын лигт Иванович Ливерпулийн хаалгач дубль хийж Челсигийн фенүүдийн хайрыг татах болсон. Тэрхүү гоолуудын ачаар Гуус Хиддинк ч түүнд итгэл хүлээлгэж улирал дуустал гарааны эрхийг өгч байсан билээ. Тэгвэл энэ улиралд Иванович дээрхи шиг гоолууд бус харин найдвартай хамгаалалтынхаа ачаар өөрийнхөө нэр хүндийг өсгөж чадлаа. Даруухан Серби эрийн энэхүү үсрэлтэд Босингвагийн бэртэл ч тодорхой нөлөө үзүүлсэн. Учир нь улиралын эхэнд Босингва хүнд бэртэл авсан тул Карлод Браниславыг гараанд гаргахаас өөр сонголт үлдээгүй. Гэтэл Иванович Челсигийн арын албанд үнэхээр найдвартай бас хөдөлмөрч, шургуу тоглолт үзүүлж дасгалжуулагчийнхаа итгэлийг хүлээж чадсан юм. Мэдээж хэрэг нэр хүнд нь өсөхин хэрээр түүнийг эгнээндээ нэгтгэх гэсэн багууд олширсон. 2010 оны өвлийн цонх нээгдэхийн өмнө Бранислав Испаний нэр хүндтэй Марка сониний нүүрэнд Реал Мадридийн логотой хамт хэвлэгдэж шуугиан тарьж байв. Гэхдээ мэдээж Лондоны баг гол тоглогчоо өвлийн цонхоор зарж утгагүй зүйл хийгээгүй.
Энэ улиралын найдвартай тоглолтынхоо ачаар Иванович Английн премьер лигийн оны шилдэг багт багтсан. 2006 онд Жон Терри, Галлас нар премьер лигийн оны шилдэг багт багтаж байсан үеэс хойш Цэнхэрүүдийн нэг ч хамгаалагч энэ багт багтаж амжаагүй байсан юм.
Хамгаалагч : Лусио (Интер)
Интерчүүд 45 жил хүлээсэн Аваргуудын лигийн цомоо хүртэхэд Самуель-Лусиогийн төвийн хамгаалалтын гавьяа тодоор зарлан тунхаглахаар их байсан. Аваргуудын лигийн финалд хуучин баг Байернтай таарсан нь ч түүнд нэг талаараа амар байсан байх. Олон жил хамт тоглож нэг нэгнийхээ тоглолтыг дэндүү сайн мэдэх багийнхаа андыг хамгаалан тоглох нь огт мэдэхгүй довтлогчыг хамгаалахаас амар байсан нь ойлгомжтой. Интер энэ улиралд лигтээ 34 гоол алдсан нь бусад багуудад наалдахааргүй үзүүлэлт. Тэдэнтэй хамгийн ойр байгаа нь Милан 39 гоол алдсан. Тэгэхээр Лусио-Самуелийн төвийн хамгаалалт хэр сайн ажилласан нь эндээс харагдана.
Лусиогийн шагналын цуглуулганд ДАШТ, Аваргуудын лиг, Тив хоорондын цом, Германы Италийн АШТ-ий түрүү гээд авч болох бүх л цом бүрэлджээ. Иймээс 32 настай түүнд зодог тайлахад харамсах зүйл одоо байхгүй болжээ.
Хамгаалагч : Валтер Самуель (Интер)
Энэ жил 32 настай Самуелийн карьер дуусах мөч болоогүй л байна. Тэр тусмаа Италийн лигт хамгаалагчид 40 хүртлээ тоглоход асуудал үгүй. Лусиотой гайхалтай сайн ойлголцож Интерийн хамгаалалтын цөм болж чадсанаараа Самуель Нерразурригийн требльд онцгой үүрэг гүйцэтгэлээ. 2007 оны өвөл маш хүнд бэртэл авч хөлбөмбөгөө орхихдоо тулсан ч Самуель энэ улиралд дахин төрсөн мэт өөрийгөө дайчилж эргээд дэлхийн хэмжээний хамгаалалыг үзүүлж байгаа нь гайхалтай.
Самуель нэгэнтээ надад итгэл хүлээлгэж эргэн ирэхэд тусалсан Жозе Моуриньод талархаж байгаагаа илэрхийлмээр байна хэмээжээ.
Хамгаалагч : Занетти (Интер)
Дахиад Интерийн хамгаалагч. Энэ улиралд Занетти зөвхөн зүүн жигүүрт хамгаалаад зогсохгүй нилээдгүй тоглолтонд хагас хамгаалалтын байрлалд тоглож багтаа тус болж байсан. Түүнийг хагас хамгаалалтад тоглуулах санааг Жозе өнгөрсөн улиралын төгсгөлд олж олж авсан. Камбьяссо, Мунтари бэртэл авч хагас хамгаалалтын шугаманд хүндрэл учирахад Жозе Занеттиг урагшаа тоглуулахаар шийдсэн нь энэ билээ.
Интерийн ”Трактор” 1995 оноос хойш зогсолтгүй ”ажилласаар” байгаа ч бензин нь дуусах болоогүй байгаа бололтой. Магадгүй дахиад 3 жил ч өндөр түвшинд тоглох ”шатахуун” түүнд хүрэлцээтэй байгаа байх.
Байернтэй хийсэн аваргуудын лигийн тоглолтонд оролцсоноор Занетти Интерийн өмсгөлтэй 700 дахь тоглолтоо хийсэн байна. Мөн 2007 оноос хойш ганц ч тойрог алгасалгүй 149 лигийн тоглолтонд оролцсон амжилтыг энэ улиралд тэр тогтоосон. Энэ мэтчилэн түүний тогтоох амжилтууд хөвөрсөөр, үргэлжилсээр байх нь дамжиггүй.
үргэлжлэл бий …
———————Валдес ——————–
Иванович—Лусио—Самуель—Занетти
—?———-?—————?————?——-
————-?————-?———————–
loading...


belegdliin shigshee nuudiig ali hediin http://www.csports.mn iinhan todruulaad ehelchihsen shdee hu
loading...
_____________ Bilegdliin Shigshee_____________
______________Valdes______________
__Ivanovich__Lucio__Samuel__Zannetti__
__Messi__Lampard__Xavi__Malouda___
___________Drogba__Rooney_________
_____________2 dahi Huvilbar___________
____Ivanovich__Lucio__Samuel__Zannetti___
______C Ronaldo__ Lampard__ Ribery______
_______Messi____Drogba___Rooney______
loading...
Gold ni Snider bga blgui de ! Champ.d uneheer sain togloson barag l inter-g chirsen gehed buruudahgui tiim bolhoor Lampard bb bho.bas maluda C.Ronaldo-s iluu togloson gej bodogdoh bitgii hel tosoologdohchgui bna er ni bol Ivanovic Drogba 2 bol sain gehdee l Robben Nani Tevez Higuain Milito Villa Torres Pique S.Ramos geed sain l togloson Chelsea-s Drogba 1raa l bh yostoi bh sry i don`t hate blue`s !
loading...
______________Valdes_____________
____Maicon___Lucio_Pique___Zanetti___
_____________Snider______________
____CR9______________Messi_____
_____________Xavi________________
______Drogba_(Rooney)_Higuain_(Milito)
Ene arai l bodit baidal dohoh bh za tgd zamend ni Villa Torres Dani Alves Puyol Samuel A.cole Lampard X.Alonso Robben Ribery Olic geh met yum da
loading...
Samuel Zanetti hoyor arai bishee!!!!!
loading...
tegeed hen bailgah geev ene 2 baigagv bol Inter treble hiihgv l bsnshd
loading...
harin tiime samuel zannetti 2 toi neh sanal negdku bn ter dunda Samuel buur bish hehe. Aliagiin bag yamr alia ym be chi ch shal alia sda bnshd haha
loading...
inter-iin hamgaalalt ter chigereen bna shdee Snider medeej bgaa Milto ch gesen bagtsan biz olon niitiin sanal asuulga gej bna shdee xo
loading...
тэр http://www.csport.mn арай л агуулга муутай сайт бнлээ. оруулж бгаа бичлэгнүүд нь ч жоохн жоохн, орчуулгын мэдээ. өөрсдөө бичхээрээ найруулга муутай бичдэг, уншихад л мэдэгдэхийн. бас ютүбээс шууд эмбэд оруулаал болчдог өөр юу ч байхгүй мэдээгээр юу ч хийхэвдээ. дээр нь анализ дүгнэлт бичих хэрэгтэйшд, нэгэнт ийм юм эхлүүлцэн хүмүүс гүйцэд хиймээр юм. шинэ юм тгд улам сайжирна биз
loading...