Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » “Police cup 2010″ жудо бөхийн тэмцээн маргааш болно

GD Star Rating
loading...

ОУ-ын Динамо нэгдлүүдийн холбооноос санаачлан МЖБХ, ЦЕГ-тай хамтран “Police-Cup-2010” Жүдо бөхийн ОУ-ын тэмцээнийг Монгол улсад 2 өдрийн хугацаатай зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээнд 8 орны хүчний байгууллагат ажилладаг жүдо бөхийн спортоор хичээллэдэг 60 гаруй тамирчид зодоглох юм. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан, Солонгос, Турк, Кувейт, Япон зэрэг орноос гадна Монгол улсаас “Хүч” нийгэмлэгээс 1, 2-р баг тамичид оролцож байгаа юм.

ОУ-ын Динамо нэгдлүүдийн холбооноос анх санаачлан 25 жилийн өмнө Монгол улсад тус тэмцээнийг боксын спортоор зохион байгуулж байсан бол эдүгээ 25 жилийн дараа жүдогийн спортоор хүчний байгууллагынхан ийнхүү 2 өдрийн турш өрсөлдөхнээ.

Тэмцээнд эрэгтэйчүүд 60,66,73,81,90, -100, +100 кг-д зодоглох бол эмэгтэйчүүд -63, +63 гэсэн хоёр жинд өрсөлдөх юм. Мөн тэмцээний нээлт маргааш 12 цаг 30 минутад болох бөгөөд тэмцээн 28-29-ний өдрүүдэд үргэлжлэн явагдаж аваргуудаа тодруулна.

Тэмцээнд олимп, дэлхийн аваргын медальтан шилдэг тамирчид өрсөлдөх бол Монголоос оролцож байгаа Хүч 1-р багийн бүрэлдэхүүнд ЦЕГ, Хүч спорт хорооноос тамирчид багаа бүрэлдүүлсэн бол 2-р багт ХЗДХЯамны бүрлдэхүүнд байдаг ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ зэрэг байгууллагаас тамирчид оролцохоор багаа бүрдүүлжээ.

Тус тэмцээнийг ОУ-ын Жүдо бөхийн дүрмийн дагуу ОУ-ын шүүгч нар шүүн явуулах юм байна. Дашрамд дуулгахад саяхан Тунист болсон Жүдо бөхийн гран при тэмцээний дараагаар ОУ-ын Жүдо бөхийн холбооноос ууцаар давуулж тэвэрч шидэх мэхийг хориглоод байгаа нь манай тамирчидад халгаатай байгаа хэдий ч МЖБөхийн багш дасгалжуулагч нар тамирчидтайгаа өөр шинэ мэх дээрээ тулгуурлан ажиллаж  бэлтгэл сургуулилтыг хйилгэх арга хэмжээ авах болно гэдгийг МЖБХ-ны удирдлагууд хэлж байсан юм.

GD Star Rating
loading...
"Police cup 2010" жудо бөхийн тэмцээн маргааш болно , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: