Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Грант Вест Хэмийг удирдахаар боллоо

GD Star Rating
loading...

Доод лиг рүү унасан Портсмутын менежер Аврам Грант Вест Хэмийг удирдахаар болжээ. Пүрэв гаригт болсон Вест Хэмийн удирдах зөвлөлийн хурлын дараа Израйль эрийг тэд шинэ дасгалжуулагчаараа томилсон бөгөөд жилийн 3 сая фунтын гэрээ байгуулж байгаа аж.

Премьер лигт 17-р байр эзэлж арай чүү дээд лигтээ үлдэж чадсан Вест Хэмийн хувьд 2 долоо хоногийн өмнө Жианфранко Золаг ажлаас нь халаад байсан. Харин түүний орлогчоор Марк Хьюз, Стив Макларен, Славен Билич гэсэн нэр дэвшигчид ирж магадгүй гэсэн яриа байсан ч Грантыг Алхнууд илүүд үзсэн байна.
Энэ нь нэг талаараа Портсмутын тоглогчдоор бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэх арга ч байж мэдэх юм. Вест Хэмийн эзэд болон Салливан, Голд нар зуны наймаанд нилээд хэмжээний хөрөнгө гаргах болсноо зарласан. Тиймээс Лондоны багийн уналт энэ улиралаар дуусаж байгаа гэж найдаж болох байх. Клуб албан ёсоор Грантыг ирэх долоо хоногийн эхээр танилцуулна.

GD Star Rating
loading...
Грант Вест Хэмийг удирдахаар боллоо , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ene ih snorholtoi zuil garch ireh yum shig bna portsmuth west ham united hoyroos bur sain bag turnuuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: