loading...
Аваргуудын лиг, Сери А, Италийн цомд түрүүлж, мартагдашгүй улирлын ард гараад байгаа ч Интер Милан дасгалжуулагчгүй болоод байна. Жозе Моуриньог Реал руу үдээд буй тэд ямар дасгалжуулагчтай болох бол?
Одоогоор ДАШТ дөхөөд хөлбөмбөг сонирхогчид Интерийн дасгалжуулагчийн асуудлыг нэг их анхаарахгүй байх шиг.
Ирэх улиралд Интерийг удирдах боломжтой дасгалжуулагчдыг нэрлэвэл:
Фабио Капелло
Англи энэ удаагийн дэлхийн аваргад хэрхэн оролцохоос Капеллогийн ирээдүй шалтгаалах биз ээ. Шигшээ баг нь тааруу тогловол түүнийг халах шиг амархан зүйл Английн хөлбөмбөгийн холбоонд үгүй. Капелло Английн шигшээгийн боссын ажлаа өгвөл Европын том клубууд сонирхох нь эргэлзээгүй. Түүний дотор дасгалжуулагчгүй байгаа Интер. Гэхдээ Интер ДАШТ дуустал дасгалжуулагчгүй байхгүй л болов уу.
Гуус Хиддинк
Туркийн дасгалжуулагч болсон Гуус Европын аварга клубын дасгалжуулагчид тохирсон нэр дэвшигч гэж яригдаж байна. Нутаг нэгт Уэсли Шнайдер нь Гуусийг багтаа ирэхийг ихэд хүсч байгаа гэсэн.
Синиша Михайлович
Тэрээр Р.Манчинигийн туслахаар Интерт ажиллаж байсан. Энэ долоо хоногийн эхээр Катаниад үргэлжлүүлэн ажиллахаар болсон гэсэн ч Сан Сирод эргэн ирэх тухай яриа улам эрчимжиж байгаа. Моратти лав түүнийг алгаа дэлгэн угтах болно.
Рой Хожсон
Сайн, цэгцтэй хамгаалалтын ачаар даруухан Фулхэмийг Европын лигийн финалд хүргэсэн учраас Хожсоныг зарим топ багууд, түүний дотор Интер судалж байгаа бололтой.
Марчелло Липпи
Липпи өмнө нь Интерийг ганц улирал амжилтгүй удирдаад явж байсан нэгэн. Өөрөөр хэлбэл Интертэй хамт гүйцээгээгүй зүйлс бий. Ямар ч байсан ДАШТ дууссаны дараа шигшээгийн дасгалжуулагчийн ажлаа өгөхөө зарлаад байгаа.
loading...





Snider bas yu ve guusig husej bna ch geh shig.Sain dasgaljuulagchtai bolii l gej bodoj bga bol DASHT duustal huleeh l heregtei de !
loading...
Fabio Capello-g avchihval hamgiin sain songolt boloh bh
loading...
Fabio Capello intert irehgui . ter chin irvel juventus-d l irene. omno n ch juventus-g dasgaljuulj seri-a hed hed turuulj bsan ..
loading...
hen ch bsan yahuu dee ted hiidgee hiisen Special One http://www.csports.mn
loading...
http://mnbase.wordpress.com/2010/05/28/lil-wayne-da-da-da/
loading...
ene ynzaaraa hamag hereglegchee Csport.mn aldah bn doo hoorhii Sportnews.mn
loading...
csport.mn nd hamag heregleghcee aldsan ugaasaa medeelel end mash xovorxon bndaaa
loading...
ta hed yr ni ene ajiliig hiij chadahgui bol ene saitaa xaa
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англиs
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma
loading...
http://www.miniiweb.com
loading...