Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Мастеруудын ДАШТ-ээс 3 алтан медаль хүртээд байна

GD Star Rating
loading...

Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ахмадын ДАШТ буюу Мастеруудын ДАШТ-ий эхний өдрийн байдлаар манай баг тамирчид 3 алт, 1 хүрэл медаль хүртээд байна.

F-1 ангиллын 57 кг-ийн жинд хүч үзсэн МУГТ Х.Эрдэнэт-Од Чех, Унгарын хоёр ч бүсгүйг ялснаар Мастеруудын дэлхийн аварга цолыг хүртлээ. Түүний жинд Унгарын тамирчин Клара Веси мөнгөн медаль хүртсэн юм.

F-1 ангиллын +78 кг-ийн жинд МУГТ Д.Цэрэнханд хүч үзэж бүх барилдсан 3 өрсөлдөгчөө цэвэр ялснаар аваргын алтан медалийг энгэртээ зүүжээ.

Харин М-8 ангиллын +100 кг-ийн жинд МУГТ Ч.Өвгөнхүү түрүүлж ахмадын дэлхийн аварга болжээ.

МУГТ Г.Жамсран Израйл, Дани, Италийн жүдока нарыг ялж хэсгийн аварга болсон хэдий ч хагас шигшээд Францын Хамид Керрумд ялагдсан юм. Манай гавьяат хүрэл медалийн төлөө Ирландын Брайн Киллинийг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.

МУГТ, УИХ-ын гишүүн, сайд Х.Баттулга хэдийгээр энэхүү тэмцээнд зодоглох байсанч МИАТ компаний асуудлаас болоод оролцохооргүй болжээ.

GD Star Rating
loading...
Мастеруудын ДАШТ-ээс 3 алтан медаль хүртээд байна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Alia says:

    manai huuhnuud ch aimaar bna shu

    GD Star Rating
    loading...
  2. van damm says:

    battulga saidiig barildahiig ni neg harah yumsan da………………….gaitai muusain miatiinhan tsagaa olj uimchih yumdaa.

    GD Star Rating
    loading...
  3. a says:

    ias saitai mongol hun gej ene dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: