Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Их Дуулга, Талбайн теннис » Ролан Гаррос – 5 дахь өдрийн тойм

GD Star Rating
loading...

Ролан Гарросийн 5 дахь өдрөө үргэлжилж байна. Энди Роддик Словений Блач Кавчичтай 2-р тойрогт тоглож, 6-3 5-7 6-4 6-2 харьцаагаар хожиж 3-р тойрогт үлдлээ. Түүний өрсөлдөгч нь ОХУ-н Т.Габашвили байх болно.

Эзэн орны найдваруудын нэг Гаель Монфилс 3-р тойрогт ч үлдэж чадсангүй. Түүний замд Италийн Ф. Фогнини хөндөлсжээ. Фогнинигийн дараагийн өрсөлдөгч нь Станислав Вавринка.

Мөн Маркос Багдатис болон Энди Мюррей нар 3-р тойрогт оноолт таараад байна.

Уг тэмцээний 4 удаагийн аварга Рафаель Надаль 2-р тойргийн тоглолтоо хийгээгүй байна. Тэрээр Хорацио Зебаллостой өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн төрөлд Ролан Гаррост 2008 онд түрүүлж байсан, дэлхийн нэг номер асан Ана Иванович  АНУ-ын Алиса Клейбановад 3-6 0-6 харьцаагаар дээрэлхүүлснээр тэмцээнийг орхив. Иванович сүүлийн 18 сарын хугацаанд чансаагаа 42 байраар ухраагаад байгаа юм. Тэрээр Хейнц Гундхарт гэсэн шинэ дасгалжуулагчтай болоод байгаа бөгөөд Хейнц агуу Штеффи Графийг дасгалжуулж байсан нэгэн аж.

“Бүх зүйл сайхан болно. Би сэтгэл хангалуун байгаа. Тэр бол агуу дасгалжуулагч. 2-р сараас бид хамтарч эхэлсэн, үүнээс хойш миний тоглолт их сайжраад байгаа” гэж  Ана хэлжээ.

Мөн тэмцээний 8 номер А.Радванска Казакстаны Я. Шведовад хожигдсон байна. Радванска одоогоор тэмцээнээс хасагдсан хамгийн өндөр рейтингтэй тоглогч юм.

4-рт эрэмбэлэгдсэн Елена Янкович  2-р тойрогт К.Канепитай хүнд тоглолт хийж, 2:1 гэсэн сетийн харьцаагаар хожжээ.  Янковичийн адилаар Елена Дементьева ч хүнд тоглолтын эцэст хожиж, 3-р тойрогт үлдсэн байна.

Харин Жастин Хенин, Мариа Шарапова нар өрсөлдөгчөө амархан хожиж, сүүлийн 32-т үлдэв. Хенин Ролан Гаррост 23 дараалан хожоод байгаа гэнэ.

GD Star Rating
loading...
Ролан Гаррос - 5 дахь өдрийн тойм, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. buya says:

    Алиса Клейбанова chini oros-n gar shuudee . joohon anhaaralatai bichej bgaacheee. ochigdor goy togololt bolson

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: