loading...
Их Британий Гоол.ком сайт өнгөрч байгаа улиралын шилдэг багийг тодруулжээ. Олон мянган уншигчдын саналаар тодруулсан болохоор та бүхний санаа бодлоос нэг их зөрөхгүй байх.
Мэдээж хэрэг тухайн улиралд аваргуудын лигт түрүүлсэн багийн тоглогчид энэ багт түлхүү багтсан байгаа. Мөн дотооын лигтээ өндөр амжилт үзүүлсэн багуудын түлхүүр тоглогчид багтжээ. Ингээд та бүхэнд энэ улиралын шилдэг багийг танилцуулья.
хагас хамгаалагч : Чави (Барселона)
Өнгөрсөн улиралд Барса түүнтэй гэрээгээ сунгаж 2014 он хүртэл тоглуулахаар болсон нь ёстой л нүдээ олсон шийдвэр болсон. Ла лигийн ашигтай дамжуулалтын хүснэгтийг Чави энэ улиралд дахин тэргүүлсэн бөгөөд (14) түүнгүйгээр Каталоны баг ийм өндөр түвшний тоглолт үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй.
Сэтгүүлчид ч Чавигийн талаар ам уралдан магтаж өнөө цагийн хамгийн шилдэг төвийн хагас хамгаалагч хэмээн өргөмжилж байна. Европын нэгэн сэтгүүл түүний дамжуулалт өгөх чадварыг Мишель Платинитэй зүйрлэсэн бол Испаний Марка сонин Чавиг Барсагийн Лотар Маттеус гэжээ. Өдгөө 30 настай түүнд дахиад цөөнгүй жил Барса болон Испаний шигшээн төвийн шугамыг эзэгнэх ур чадвар, нөөц бололцоо байгаа.
Франк Лампард (Челси)
Хэрвээ Лампсаас асуух юм бол энэ улиралыг карьерийнхаа хамгийн шилдгээр эргэлзээгүй нэрлэх байх. Өмнө нь тэр ерөнхийдөө дунджаар 20 орчим гоолтой улиралыг дуусгадаг байсан бол энэ улиралд 27 гоол, 20 ашигтай дамжуулалт өгсөн амжилтыг үзүүлжээ.
Өөрөөр хэлбэл карьерийн оргил амжилтаа үзүүлсэн гэсэн үг. Сет-пис буюу чөлөөт цохилт, булангийн цохилт, торгуулийн цохилтуудоос Лампс ихэнхи гоолуудаа оруулсан. Мөн өөрийнхөө бренд болсон алсын цохилтоороо ч эсрэг багийнхаа торыг мялаагаад амжжээ. Энэ гайхалтай улиралын дараа Лампс ДАШТ-д түрүүлэх ирмүүн хүсэл зорилготойгоор Африкийг зорьж байгаа нь дамжиггүй.
Арьен Роббен (Байерн)
Гарцаа байхгүй өнгөрч байгаа улиралын гол сенсаац. Реалын Галактико 2 төлөвлөгөөний золиос болж Мадридаас ”хөөгдсөн” ч энэ шилжилт нь түүнд харин ч сайн зүйл боллоо. Байерн Мюнхений удирдлага Роббений төлөө төлсөн 25 сая еврогоо хэд дахин нугалж олсон гэхэд хилсдэхгүй.
Багаа хүнд байдалд орох бүрт Роббен гайхалтай гоол оруулсаар аваргуудын лигийн финалд шалгаруулсан. Тухайлбал Фиорентина, МанЮ-тай хийсэн тоглолтуудад Роббен зүүн хөл л чухамдаа Байерний аминд орсон гэхэд хилсдэхгүй. Өмнө нь Рибери энэ багийн амин сүнс байсан бол одоо Роббен болсон гэхэд нэг их буруудахгүй байх.
Дээр нь Рибери элдэв асуудалд их орооцолдож фенүүдийнхээ дунд нэр хүндээ унагаад байгаа нь лидерийн үүрэг Роббенд шилжихэд нөлөөлсөн байх. Улиралын төгсгөлд Германы оны шилдэг тоглогчийд тодруулахад Роббен 72.1 хувийн саналаар тэргүүн байранд бичигдсэн бөгөөд энэ шагналыг хүртсэн анхны Голланд тоглогч болсон юм. Ийм шилдэг тоглогчийг явахыг хүсэхгүй байхад нь зарсандаа Флорентино Перез одоо амаа барьж байгаа нь дамжиггүй, гэхдээ нэгэнт өнгөрсөн хойно яая гэхэвдээ ноён Перез.
Леонел Месси (Барселона)
Диего Марадонагийн тодорхойлсноор бурхнаас ч илүү хүчтэй Леонел Месси. Энэ улиралд түүний багийн амжилт өмнөхөөс бага зэрэг буурч аваргуудын лиг, цомын тэмцээнд түрүүлж чадаагүй ч Ла лигийн аваргаа хамгаалж чадлаа. Дээрээс нь К.Роналдугийн 42 гоолын амжилтыг эвдэж Барсагийн төлөө 100 дахь гоолоо оруулан, аваргуудын лигт анхны покероо хийсэн.
Мөн 1996/97 онд тогтоож байсан Роналдогийн 34 гоолын амжилттэй эн зэрэгцэн Ла лигийн мэргэн бууч болсон. Аваргуудын лигийн мэргэн буучаар 2 дахь жилдээ дараалан тодроод байна. Дөнгөж 22 настай хэрнээ альхэдийнэ Барсагийн бүх цаг үеийн мэргэн буучдын толгойн хэсэгт ”давхиж” явна.
Нэг үгээр хэлэхэд Месси бол өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч гарцаа байхгүй мөн гэдгээ үйлдэл болгоноороо батлан харуулж байна. Ямар сайндаа Арсене Венгер Аваргуудын лигт Mессид ”дөнгүүлснийхээ” дараа ”
Тэр зүгээр л плэй- стэйшн тоглож байгаа юм шиг байна. Бидний гаргасан алдаа болгоныг тэр ашиглан гоол оруулж байсан. Нэг л хүчээ авчихсан байхад түүнийг зогсоох хүн үнэхээр олдохгүй. Тоглолтыг ганцаараа өөрчилж чадах тийм хүч зөвхөн Мессид л байна” гэж ярьж байхавдээ. Өмнөд Африкт Мессигээс их зүйлийг бид бүгдээрээ хүсэн хүлээж байна. Мэдээж тэр бидний найдварыг алдахгүй байх.
Довтлогч
Уэйн Руни (МанЮ)
Рунигийн гайхалтай улирал харамсалтай нь тун тааруухан дурсамжтай өндөрлөж байна. 2010 оны эхний саруудад Руни улирал ингэж дуусна гэж төсөөлөө ч үгүй байх.
Түүний супер улиралыг сүйтгэсэн үйл явдал 3 сарын 30-нд Байерний талбайд хийсэн аваргуудын лигийн тоглолтын сүүлийн мөчид тохиосон. МанЮ-г аваргуудын лигээс хасагдахад хамгийн их нөлөөлсөн Оличийн сүүлийн гоолын үеэр Руни эвгүй гишгэж шагайндаа хүнд байж болохоор бэртэл авсан.
Аз болж бэртэл нь хурдан эдгэрсэн ч зөрүүд Фергусон түүнийг хариу тоглолтонд гараанд гаргаж дөнгөж эдгэрээд байсан бэртлийг нь дахиад сэдрээж орхисон. Өмнөх ням гаригт нь Челситэй хийсэн лигийн чухал тоглолтонд оролцож чадаагүй мөн баг нь ялагдал хүлээсэн гээд азгүй явдлууд ар араасаа хөвөрсөөр…
Улирлын сүүлийн тойрогт Челсид премьер лигийн цомоо, Дрогбад лигийн мэргэн буучын цомоо алдаж өөрөө бэртэл аван сэлгээнд сууснаар энэ улирал дууссан нь харамсалтай. Магадгүй хэрвээ бэртээгүй байсан бол Челситэй хийсэн тоглолтонд оролцож багтаа ялалт авчрах байсан ч юм билүү.
Энэ улирлыг Руни 26 гоол оруулсан амжилтаар дуусгаж байна. Улиралын төгсгөл бага зэрэг гунигтай байсан ч өөрийгөө МанЮ-гийн лидер болсон гэдгээ жинхэнэ утгаар нь харуулсан. Роналдугүйгээр юу ч хийж чадахгүй гэж тавлаж байсан хүмүүсийн амыг тэр таглаж МанЮ-гийн домог болох замаа засаж байна. Цаашлаад Английн домог ч болох зам Рунигин өмнө нээлттэй байгаа билээ.
Диего Милито (Интер)
Интерийн ”Ханхүү” Милито сая саяаар үнэлэгдэх үнэ цэнэтэй гоолуудыг энэ улиралд оруулсан билээ. Чухамдаа түүний гоолууд хар-хөхүүдийг гурван цомд хөтлөн аваачсан гэхэд болно.
Итлайин цомын финалд тэр Ромагийн хаалганд цорын ганц хожлын гоолыг оруулса. Мөн Сери А лигийн сүүлийн тойрогт Сиенаг 1 : 0-ээр ялахад бас л Милито гоолдсон. Ингээд болоогүй аваргуудын лигийн финалд дубль хийж багийнхаа гурав дахь цомыг өөрөө бэлэглэсэн.
Өмнө нь тийм ч өндрөөр үнэлэгддэггүй байсан энэ залууг эртхэн багтаа авч байхгүй яавдаа гэж олон багууд аваргуудын лигийн финалын дара халагласан нь дамжиггүй. Женоа, Сарагоса, Расинг гээд дундаж багууд карьерийн ихэнхи жилүүдээ өнгөрөөсөн тэрээр европын топ түвшний багт ирсэн анхны улиралдаа л мэргэн бууч болж гурван цомын эзэн болж чадлаа.
Ид формондоо байгаа түүнийг Месситэй хамт Аргентиний довтолгоонд хэрхэн хослох нь тун их сонирхол татаж байна. Магадгүй Марадонагийн номер нэг сонголт Милито болж мэдэх юм. Ямар ч байсан энэ улирал бол Милитогийнх байлаа.
loading...





RB- d Maicon bagtaagui n tun sonirholtoi hereg shuu.
loading...
tegvel ter chigeeree barag Inter 11 bolchiishd hehe gool.com neg bagiinhniig heterhii olnoor n’ bagtaasn gej shuumjluulehees aisan baih l daa
loading...
Снайдер яасан бэ, Интерийг Аваргуудын Лигт түрүүлэхэд мань хүн л гол дамжуулалтуудыг өгч байсан. Челси-г хожиход Это-д өгсөн дамжуулалт, финалд Милито-д өгсөн дамжуулалтуудыг мартаа юу. Сери А-д хаалттай цохилтоос 5 гоол, Аваргуудын Лигт ЦСКА-д хаалттай цохилтоос хийсэн супер гоолуудыг мартмааргүй юм?
loading...
yun millito we ter nusii sain gej yu bsii ternii orond drogba bwal yronhiidoo jagui haragdaj bna bas robbenii orond ronaldo bwal
loading...
За төвд ч лам, хави 2 тодорхой л доо. Шнайдер арай л барахгүй байха. Гэхдээ бас нэг гомдолтой юм байна. Дрогба байхгүй болохоор жоохон тийм л байна гэхдээ. Тэгээд 4 довтлогчтой тоглолтой биш санал нэг байна. Харин Ивановичийг ингэж үнэлсанд нь нь баяртай байна. Тэр шилдэг хамгаалагчийн нэг шүү. За за сайт эргээд ашиглалтанд орсонд баяртай байна энийгэ хэлэхээ мартчихаж,,,
loading...
ter nus chini intert avarguudin ligiin tsom avchirsan yumdaa…drogba yahav ganst EPL-n tsom l bgaz
loading...
Drogba Inter-tei hiisen 2 togloltond goal hiij chadaagui bizdee Milito 2 togloltond 2land ni hiisen nus bgaa yum eedii and min..
loading...
Militogiin orond Drogba baival unend niitsen buh uzuulelt goal goaliin damjuulaltaar ch ter goaliin too ch iluu er ni Militotoi haritsuulashgui shu de
tuunii (milito) finaliin 2 goaliin es tootsvol busad toglolt bolon huviin uzuulelt saingui l gej Bi boddogiin !!! neg l unjgar toglolttoi sanagddagiin
loading...
Tanai site Goal.comoos bish oorsdoo Bilegdeliin Shigshee Gargaach tegvel ih sonin baih bolov u mon sayahan Csports.mn iihen gargasan tuuntei her zoroldoh nu sanal asuulgaar shalgaruulj bag burduulvel sonirholtoi l bna hen hemdee hehe
loading...
valdes yu hiij bgaag oilgohgui bna
loading...
yahve sanal neg bn ghde Militogiin ornd Drogba bsn ch bolhoor bnshd zaza yor in l zv bolj. ronaldo mu suga bdgu nas haha goe goe
loading...
medeej Sneijder ene jil gaihaltai togloltiig uzuulsen gehdeen tuunii bairlal deer zondoon sain toglogch bna
loading...
drogba orh baisan ym da chelsea gees lampard ivanovic orloo dagguil bn chelsea
loading...
samuel bh yostoi ni yu l bol harin lucio bol jinhene avral bsan shvv. bas messi yagaad hagasiin bairlald bdag bilee. milito bol bh yostoi ter chin heregtei togloltond goal hiideg hun shvv dee serie a-iin tsomiin temtseend CL-d chuhal goal hiisen hundee drogba bol EPL-d sain togloson. Rooney bagtaj bgaad bayartai bnaaa Go Go RED DEVILS
loading...
ta hediin baihgui bna, ter baih estoi bsiim geed bgaa toglogchid chini selgeend ni baij l bgaa shde. kkkkkkkkkkk
loading...
samuel gl ih gaihaj bna yugaa hiij bga yum beeeeee
ternee orond oor toglogch deerl yum shig rooney bol ji shuuuuuu uasaaa cr sl od cr muu suga sda bhku bga gogo shde hahahah
loading...