Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Ред Буллийн 7 дахь поул

GD Star Rating
loading...

Туркийн гран пригийн байрлал тогтоох уралдаанд Ред Буллийн Марк Уэббэр түрүүлж, дараалсан 3 дахь поул позишноо авлаа. Мөн Ред Буллийн хувьд 7 дахь дараалсан поулоо авч байгаа нь энэ.

1960 онд Жак Брабхэм 3 дараалж поул авч байснаас хойш Австралийн анхны нисэгч ийм амжилт үзүүлж байгаа нь энэ гэнэ. Мөн 3 жилийн өмнө Ф. Масса дараалан 3 поул авч байснаас хойш ямар нэгэн нисэгч ийм амжилт үзүүлж байсангүй.

Q3-ийн төгсгөлд Л. Хэмилтон тун сайн тойрог хийж, 1 болон 3 дахь секторт гайхалтай байсан ч 2 дахь секторийн тааруу үзүүлэлтийнхээ ачаар 2-р байраа ахиулж чадаагүй юм.

3 дахь цагийг С. Феттель үзүүлсэн. Гэхдээ тэрээр 33 настай багийн андаасаа хагас секундээр удаан байв.

Женсон Баттон 4 дэх хурдан цагийг үзүүлснээр Макларений энэ ДАШТ-ийн хамгийн сайн байрлал тогтоох гараа энэ удаагийн боллоо.

Тэдний араас Мерседесийн хос болох Михаэль Шумахер болон Нико Росберг нар гарах Реногийн Р.Кубица 7-оор, түүний багийн шинэ цэрэг В. Петров 9-өөс гараа хийх болжээ. Тэдний дундаас Ф.Масса гарна. Харин түүний багийн Ф.Алонсо Q2-оос ч шалгарч чадаагүй. Q2-ий сүүлийн тойргоо Алонсо тун сайн хийж байсан ч 3 дахь секторт том алдаа гаргаснаар эхний 10-т багтаж чадаагүй юм.

Байрлал тогтоох уралдааны дүн:

1. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:26.295
2. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:26.433
3. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:26.760

4. Женсон Баттон (“Макларен”) – 1:26.781
5. Михаэль Шумахер (“Мерседес”) – 1:26.857
6. Нико Росберг (“Мерседес”) – 1:26.952
7. Роберт Кубица (“Рено”) – 1:27.039
8. Фелипе Масса (“Феррари”) – 1:27.082
9. Виталий Петров (“Рено”) – 1:27.430
10. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – 1:28.122

11. Адриан Сутиль (“Форс-Индия”) – 1:27,525
12. Фернандо Алонсо (“Феррари”) – 1:27,612
13. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – 1:27,879
14. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:28,273
15. Рубенс Баррикелло (“Уильямс”) – 1:28,392
16. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – 1:28,460
17. Нико Хюлькенберг (“Уильямс”) – 1:28,227

18. Витантонио Лиуцци (“Форс Индия”) – 1:28.958
19. Ярно Трулли (“Лотус”) – 1:30,237
20. Хейкки Ковалайнен (“Лотус”) – 1:30,519
21. Тимо Глок (“Верджин”) – 1:30,744
22. Бруно Сенна (“HRT”) – 1:31,266
23. Лукас ди Грасси (“Верджин”) – 1:31,989
24. Карун Чандок (“HRT”) – 1:32,060

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: