Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Их Дуулга, Талбайн теннис » Ролан Гаррос – 6 дахь өдрийн тойм

GD Star Rating
loading...

Францын нээлттэй тэмцээний 6 дахь өдөр буюу 3-р тойрогт Энди Роддик хожигдож, тэмцээнийг орхилоо. Тэрээр ОХУ-ын Т.Габашвилиг барсангүй, 3 сетэд дараалан хожигдсон байна. Ер нь хүчтэй давуулалт гэсэн гол “зэвсэг”-тэй олон тоглогч шороон хучилттай Парисийн кортонд төдийлөн хол явдаггүй уламжлалыг Роддик ээлжит удаагаа баталж байгаа нь энэ. Роддик бүү хэл агуу Пит Сампрас хүртэл энд нэг ч удаа түрүүлж байгаагүй юм.

Габашвили 4-р тойрогт Австрийн Юрген Мелзертэй тоглох аж. Мелзер 3-р тойрогт чансааны 9-д бичигдсэн Д. Феррерийг хожиж гарч иржээ.

Тэмцээний 1 номер Рожер Федерер 3-р тойрогт Германы Ж.Рейстертэй тоглож төвөггүй хожсоноор 4-р тойрогт нутаг нэгт С.Вавринкатай тоглохоор болсон байна.

Гэхдээ Федерерийг уг тэмцээний 4 удаагийн аварга Р.Надаль айлгаж байгаа байх. Надаль гэмтэл бэртлийн улмаас сүүлийн 1 жилд Их дуулгад түрүүлээгүй ч эхний 2 тойргийн тоглолтоос харахад хуучин формондоо орсон мэт. Надаль хойшлогдсон 2-р тойргийн тоглолтоо хийж, Аргентиний Х.Зебалласийг юм болгосонгүй. 3-р тойрогт Надаль дэлхийн нэг номер асан Л. Хьюиттэй тоглоно.

Энди Мюррей 3-р тойрогт М. Багдатисийг хожиж, 4-р тойрогт Т.Бердыхтэй тоглох болсон бол М.Южный талбайн эзэн Ж.Цонгатай тоглохоор болсон байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд Серена Уилльямс, С.Пир, Д.Хантухова, Ж.Грот, Я.Шведова, М.Кириленко, Ф.Шиавоне, Ф. Пеннетта, К.Возниацки, Е.Дементьева, Ш.Шеепирс, Н.Петрова, В.Уилльямс нар шилдэг 16-д үлдээд байгаа болно.

Харин Ж.Хенин – М.Шарапова нарын 3-р тойргийн тоглолт хараахан болоогүй байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: