loading...
Улирлын долоо дахь уралдаан Ази-Европын зааг дээр орших Истанбулын авто тойруулгад эхэлж байна. Анх 2005 оноос зохиогдож байгаа Туркийн Гран Прид 6 дахь удаагаа дээд ангиллын зочдоо хүлээн авч байгаа нь энэ юм. Тус зам ихэвчлэн дунд хурдны эргэлттэй ба өргөн (12,5-21,5 метер) хэсгээр гүйцэж түрүүлэх боломж хангалттай бий. Бельги, Унгар мөн Бразилийн замуудын холимог төрхийг агуулсан гэж үздэг. Цагийн зүүний эсрэг чиглэлтэй ба зүүн тийш 8, баруун тийш 6 эргэлттэй. Анхны ялагчаар Кими Райкконен (McLaren) тодорч 2006, 2007, 2008 Фелиппе Масса дарааллан түрүүлж, өнгөрсөн жил Женсон Баттон ялалт байгуулсан юм.
Хэмилтон хурдалж Сутил осолдов
Эхний Чөлөөт уралдаанд McLaren –ний Льюис Хэмилтон 1:28.653 минутаар тэргүүлж Женсон Баттон бараг нэг секундийн зайтай хоцорч удааллаа. McLaren –ний араас Mercedes GP- гийн Михаэль Шумахер , Нико Росберг нар 3, 4 байранд хурдлав. Харин Ferrari –гийн Алонсо 9, Масса 13 –р байранд бичигдэв. Цаг дуусахаас хэдэн минутын өмнө Force India багийн Адриан Сутил 8-р эргэлт дээр осолджээ. F- Kanal -ийн анхдагч McLaren –ийг дагаж энэ удаа Ferrari ба Sauber багуудаас гадна Red Bull, Force India мөн Mercedes GP өөр өөрсдийн хувилбаруудыг ашиглаж байна. Red Bull-ийн Себастьян Феттелийн машины арлыг сольж оролцож байгаа ба түүнд “Randy Mandy” гэдэг нэрийг өгч амжжээ. Феттель шинэ “Randy Mandy”-гаараа 1:29.867 минут хурдалж 5-р байрт жагсав.
Ferrari багийн Формула-1 –ийн 800 дахь гараа Туркийн Гран Пригийн үеэр тохиож байгаа нь тэмдэглэлт үйл явдлын нэг болж байна. Ferrari- чууд машиндаа 800 GRAND PRIX бичигтэйгээр уралдах юм. Ferrari багт 14 жил уралдаж таван удаа дэлхийн аварга цол хүртсэн Михаэль Шумахер бас энэ баяр хамаатай билээ. Тэрээр “Миний зүрх сэтгэлийн нэг хэсэг нь үргэлж улаанд байна ” гэж хэлжээ.
1Льюис Хэмильтон McLaren 1.28.653
2Женсон Баттон McLaren 1.29.615
3Михаэль Шумахер Mercedes GP 1.29.750
4Нико Росберг Mercedes GP 1.29.855
5Себастьян Феттель Red Bull 1.29.867
6Роберт Кубица Renault 1.30.061
7Виталий Петров Renault 1.30.065
8Марк Уэббер Red Bull 1.30.097
9Фернандо Алонсо Ferrari 1.30.294
10Адриан Сутиль Force India 1.30.501
11Камуи Кобаяши BMW Sauber 1.30.615
12Витантонио Льюцци Force India 1.30.853
13Фелипе Масса Ferrari 1.30.867
14Себастьян Буэми Toro Rosso 1.31.011
15Педро де ля Роза BMW Sauber 1.31.238
16Нико Хюлкенберг Williams 1.31.355
17Рубенс Баррикелло Williams 1.31.464
18Хайме Алгуерсуари Toro Rosso 1.31.735
19Хейкки Ковалайнен Lotus 1.32.161
20Ярно Трулли Lotus 1.32.990
21Карун Чандхок HRT 1.34.876
22Лукас ди Грасси Virgin 1.35.137
23Тимо Глок Virgin 1.35.583
24Сакон Ямамото HRT 1.36.137
loading...





өнөөдөр мэдээлэл ерөөсөө оруулаагүй байсан ядаж нэгийг оруулсан нь их юм. сагсны playoff гээд уг нь оруулах мэдээлэл их байгаа даа.
loading...