loading...
Бостон – Орландо – 96:84 (30:19, 25:23, 27:19, 14:23)
Б: Пирс (31+13 самбар), Р.Аллен (20), Рондо (14)
О: Ховард (28+12 самбар), Картер (17), Нельсон (11)
Цувралын харьцаа: 4-2
Гарнетт, Пирс, Аллен нарт нэг аваргын бөгж хангалтгүй бололтой. Тэд өөрсдийн 2 дахь, багийнхаа 18 дахь аварга цолны төлөө тоглохоор шалгарч үлдлээ. Бүсийн аваргын төлөө өнгөрсөн жил бараагүй Орландо Мэжикийг 4:2-оор хожсоноор Лейкерс – Сансын цувралын ялагчтай тоглох болж байна.
“Мэдээж 1 аваргалах онцгой сайхан. Гэхдээ зарим хэсэг нь 2 аваргалсан. Бид энэ клубт нэгдэхийг хүсэж байна” гэж Док Риверс тоглолтын дараа хэлжээ.
Селтикс 3 дараалан хожсоныхоо дараа 2 хожигдож, цуврал 3:2 болоод байсан бөгөөд Орландо НБА-ын түүхэнд анх удаа 3:0-ээр хожигдож байгаад дараалан 4 хожихын төлөө зүтгэсэн ч чадсангүй.
“Би хэзээ ч хожигдох тухай бодоогүй. Энэ бол хоккей биш, энэ бол сагсан бөмбөг. Гэхдээ НБА-д ийм явдал хэзээ нэгэн цагт болох байх” гэж Пол Пирс хэлсэн бөгөөд Бостоны NHL-ийн баг энэ плей-оффт Филадельфиг 3:0-ээр цувралд тэргүүлж байгаад 4 дараалан хожигдож хасагдсан явдал болсон.
“Энэ залуус бүх л цувралын турш аварга болохыг л хүсэж байгаа мэт тоглож байлаа. Өнөөдөр тэд шигшээд шалгарчихаад байгаагийн шалтгаан нь энэ” гэж Дуайт хэлжээ.
7 техникийн алдаагаар торгуулсан Перкинс дүрэм ёсоор өнөөдрийн тоглолтыг өнжих байсан ч НБА энэ шийдвэрийг дахин хянаж үзээд Перкинсийг тоглохыг зөвшөөрсөн, мөн өмнөх тоглолтонд “дуниартсан” Глен Дэвис асуудалгүй болсноор Селтикс бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтыг эхлүүлсэн.
Эхний 8 минутанд оноо тэнцүүхэн байсан ч Селтикс 1-р үеийн төгсгөлийг тун сайн хийж 30:19-өөр тэргүүлсэн юм. Гэхдээ 1-р үеийн төгсгөлд Рондо нуруугаараа эвгүй унаж, нөөцөнд суух шаардлагатай болсон. Док Риверс түүнийг энэ удаа Нэйтээр орлуулах шийдвэр гаргасан ба Нэйт Бостоны төлөөх хамгийн сайн тоглолтоо хийсэн гэхэд болно. Тэрээр 2 удаа 3 онооны шидэлт, 2 дундын шидэлтээ оновчтой болгож, 1 таслалт хийж 2-р үед 13 оноо авснаар Селтикс 21 онооны давуутай болоход гол үүрэг гүйцэтгэжээ.
“Нэйт Робинсон эхний хагаст гайхалтай байлаа. Тэр багтаа том бэлэг барьсан” гэж Орландогийн дасгалжуулагч Стэн ван Ганди хэлсэн.
Хэдий Орландо завсарлагаас өмнө зөрүүг -13 болгосон ч 3-р үе эхлээд Селтикс зөрүүг 22 болгосон. Улмаар Селтикс тоглолт дуустал давамгайллаа 14 онооноос дотогш оруулаагүй бөгөөд “Beat L.A” гэсэн фэнүүдийнхээ нүргээн дунд тоглолтыг дуусгасан юм.
Бостоныг Пол Пирс 31 оноогоор тэргүүлсэн. Тэрээр цувралын турш гайхалтай байлаа.
Бостон Лейкерстэй 11 удаа финалд үлдэж 9-д нь хожиж байсан бол Санстай 1976 онд финалд үлдэж 4:2-оор хожиж байжээ.
Бостон энэ плей-оффт эхлээд Уэйдийн Хитийг, дараа нь ЛеБроны Кавальерсийг, тэгээд Дуайтийн Мэжикийг хожлоо.
Орландогийн хувьд өнгөрсөн улирлын амжилтаа ахиулах ганц зорилготой байсан ч буурууллаа. Хедо Туркоглугоос Винс Картерийг илүүд үзэн гэрээ хийсэн ч үр дүн нь эерэг байсангүй. Винс “больжээ”. Магадгүй Мэжик 2 жилээр хоцорсон байх. 2 жилийн өмнө Винс арай ч ийм байгаагүй. Довтолгоонд огт хэрэг болоогүйгээс гадна түүний хамгаалалт бүр аймшигтай байлаа. Пирс, Аллений олон оноонууд Винсийн муу хамгаалалттай холбоотой. Ер нь ч Винс ид үедээ ч тийм сайн хамгаалалттай тоглогч байгаагүй л дээ. Гэхдээ л түүнээс олон хүн арай ихийг хүлээж байсан.
Бас Рашард Льюис энэ цувралд маш муу тоглолоо. Мэжикийн хамгийн өндөр цалин авдаг (6 жилийн 118 сая долларын гэрээтэй) тоглогч энэ цувралд холын зайн 23 шидэлтийнхээ 4-ийг нь л оновчтой болгосон байна.
Орландо цалингийн цэсээ хэтрүүлсэн тул 12 саяын такс төлдөг. Гэхдээ ашигладаггүй шахам тоглогчид болох М. Гортат, Б. Басс нарт нийлээд 10 орчим сая долларын цалин өгдөг. Зун тэднээс салж магадгүй.
Мэтт Барнес 1.6 саяын цалин авсан бөгөөд цалингаа нэмүүлэх болов уу. Плей-оффт дажгүй тоглосон Реддик энэ зун чөлөөт агент болох эрхтэй, түүнд Мэжик дундаж хэмжээний гэрээ санал болгох байх.
Гол тоглогчид нь хөдөлгөөнд орохгүй ч Мэжикт энэ зун бага зэрэг өөрчлөлт орох нь дамжиггүй.
loading...






Beat LaL. Ид шидтэнүүд залуу байна даа бас дасгалжуулагч тааруухан юм аа. Гандиг дахиж Орландод харахгүй биз ээ. Эсрэгээрээ Ривэрс гайхалтай дасгалжуулагч юм аа. Бүүр биширлээ. Сүүлийн удаа аваргын төлөөх дайралтаа хийж байна. Гэхдээ Орландо, Кавальерс байхад тэд чадахгүй, тэгээд ч улиралд тааруухан байна гэхдээ харж л байхаас гэж Бостоны тухай ярьцгааж байсан. Үүний эсрэг харж л байгаарай плэйофф шал өөр шүү дээ, үзүүлээд өгнөө гэж би ганцаараа эсрэг байлаа даа. Яг л санаснаар бүсийн аварга боллоо. Үнэхээр гайхалтай. Одоо ЛАЛ. Мэдээж Нуурынхан хожих магадлал өндөр 70-80 хувьтай. Гэхдээ бид үлдсэн 20-30%-ийн итгэл найдварыг алдахгүй байх болно. Хож ЛАЛ-ыг. Амжилт. Их дөрвөл.
loading...
Suns-d hen ch naidlaga tavihgui yum daa. Onoliin huvid naidlaga bgaa sh dee, kkk.
loading...
Xaxaxaxa Orl-iin fan vvd hna bgad bgan ygd um bichq b.gan hojih bsn ntr haha ineed hvrchlee.Daraa ni LAL iin fan vvd setgeleer unana.
loading...
Xaxaxaxa xvmvvsiin bichseniig ni bodson chini ineed hvrchlee cavs-iin fan vv u gd blaaa Boston-g hojood garaad irne avarga avna ntr bas orl-iin fan vvd u gd blaa bas.Boston avargiin toloo yragshaa!!!
loading...
hi bostonii fantuudad bayr hurgie bas oorootoo ch gesen. er ni bol bostond bol bolomj bgaa ted mash sain hamgaalalttai. bas ailiin talbai deer mash sain togloltiig uzuuldeg. odoo avarga bolohiig ni harmaar bna. PP.RA.KG. bas medeech Rondo. uragshaa boston
loading...
BOS uneheer sain bailaa odoo 2008onii final l dawtagdah n dee..gehdee ter uyiin nuhtsul baidlaas yalgaatai gants zuil n LAL talbai deeree tsuwraliig ehluune…ehnii staples centert hen hojson n l ene tsuwraliin yalagch boloh baih..Aldart zen bagsh playoff iin ehnii togloltondoo hojson l bol ter tsuwraldaa terguuldeg gsn bichigdeegui shahuu huuli bdag..BOS odoo enehuu bichigdeegui huuliin esreg toglono.Herwee BOS dahin awargalii gej bodoj l baigaa bol ehnii togloltond l gaihamshgiig buteeh heregtei
loading...
ter ni ch yu yum be! ehnii 2 togloltiin negiig awhad l Boston garaad l irne.
GO CELTS!
loading...
Rajon Rondo , Paul Pierce , Kevin Garnett , Ray Allen ih dorvol boljeee
loading...
end odo jhon huuhdud biched bdimu. ODODiin tailbarlagchin helsen ugiig l huulad tawichdag bolchhima. surhii ch analystuud yum da bas, ain?
loading...
KG dahiad neg bugj avchaachaasai bagaasaa tuunii fan ni bj nike-n buh zagvariig ni umsdug blaa hahah
loading...
za yahav magic ilbe uzuulj chadsangui gehdee boston bol mini hamgiin durgui bag lakers hojinoo uu neere suns bgan bn gehdee suns bol bostong amjihguiee turanhai yumnuudiig boston bol barag huchindeed hojichih bh lakers bol hamaagui deer lakers vs boston gogo lakers
loading...
Bostondoo bayarlalaa. dahiad tsaashaagaa ulam uzuuleed og!
loading...
Ene Admin in dandaa VINCE CARTER-g muulaj sain toglohoor in helehgui muu toglohoor in muulaad bhin. VC sain toglooguich bas heterhi tuilshraad bn shd. Tgd bas ene final VC gin huvid suulih bish zuragtaar garsan huni sanaa bodliig bitii huulaj taviad bay. ereh jil basal Orlando-d bn shd bolomj bga. Odo Lal avraga avnaa
loading...
2008 nii bostonii fan bailaa.turshlaga zaluu erch huch hosolson sain bag.2008 nii boston vs 2010iin boston 2 iin yalgaa ni KG,RA 2 nileen erch ni buursan gej bodoj bna.yalanguya RA onoonii mashin LaL-g 2 jiliin umnu budaa bolgohod gol uureg guitsetgesen sanagdjiina.hediigeer rondo ,perkins ,big baby saijirsan ch ,2010 nii LaL iluu huchtei erchtei baigaa um shig sanagdaad bna. gehdee 4-3 aar boston gej muriitseye.
loading...
suns.iiig unheeer artist jargaachihhwaaa…………….. onoodor artist unheer gaihaltai togloltiiig uzuuulj suns multarwaaa….
loading...
hi boston lakers iig shuurdeed og
loading...
TAA NAR BITGII GORID LAKERS 4-2-OOR HOJINO OO KOBE BOL BUH TSAG UEIIN HAMGIIN AGUU TOGLOGCH
loading...
Kobe bolon Lakersiinhen Bostong archaad ogno oo Boston bol dan jujigchdees burdsen bag Lakers bol jinhene daichid Lakers barag 4-0-oor hojih baih Kobe-iin hajuuden ih dorvol gene uu byatshan dorvol ch biluu ed nar yuu ch bish
loading...
Тиймээ Admin-тай санал нэг байна. Винс Картер үнэхээр сайн тоглогч ялангуяа слам данк болон олон тоглолтон дунд олон гоё зүйлийг үзүүлдэг. Гэхдээ түүний үе өнгөрчээ, Ер нь бүх цаг үед плей-офф-ийн ба явцын тоглогч гэж үнэхээр ялгаатай юм байна. Жишээ нь Кобе-г Айверсэн-тай харин Картерийг Пиерс-тэй мөн Леброн-г Вэйд-тэй харицуулахад ялгаа нь гарч байна даа. Маш олон од тоглогч байдаг боловч яг хэрэгтэй үед тоголж чадахгүй юм даа. Айверсон маш олон фантэй боловч плей-оффд Кобе шиг тоголдоггүй шүү дээ, Картер үзэхэд үнэхээр урамтай гоё боловч Пиерс шиг ухаантай тоглогхгүй байна даа, Леброн ч гэсэн олон триблэ хийдэгч Вэйд шиг хэрэгтэй үед нь хэнийч эсрэг тоглохгүй нь харамсалтай юм….
loading...
ziak boston yaj hojih boloo yaanaa, bitgii l yum vzeegvi yum shig 4-0 doosoo kk. boston aimar bag yum aa boston>wade, lebron, howard odoo kobe kkkk. yaanaa ene oduud maani!!!
loading...