loading...
ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа хүчирхэг Испаний шигшээ Саудын Арабын багийг цаг дуусах мөчид гоол оруулж хожлоо. Австрийн Tivoli Neu цэнгэлдэхэд 8,500 үзэгчдийн өмнө Испаничууд тийм ч сайн тоглолтыг үзүүлж чадсангүй. Уг нь Барсагийн гурвал буюу Чави, Иниеста, Виллагийн хослол дээр Силва нэмэгдэж хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр Арабуудтай тулсан.
Арабын довтлогч Хавсави 17 дахь минутад Испаничуудыг шоконд оруулж эхний гоолыг оруулсан. Гэхдээ Вилла удалгүй хариуг нь барьж эхний хагас тэнцээгээр өндөрлөсөн байгаа. Дараагийн үеэс Испани жинхэнэ хүчээ харуулж Алонзогийн алсын цохилтоор тоглолтыг тэргүүлж эхэллээ. 74 дэх минутад Аль Сахлавигийн хачир авсан цохилт Икерийн хаалганд орж дахин Испаничууд сандарч эхлэв. Европын аваргуудын нэр төрийг эцсийн мөчид Бильбоагийн довтлогч Фернандо Льоренте аварч булангийн цохилтоос хожлын гоолыг оруулжээ. Хэдийгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон ч Испаничууд тийм ч сайн хоорондоо ойлголцож чадахгүй байна гэж хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ Дель Боске энэ бүхэнд тийм ч санаа зовохгүй байна гэдгээ хэлсэн байгаа.
Шинэ Зеланд – Серби 1 : 0
ДАШТ-ий битүү морьдын нэг Шинэ Зеланд Сербийн шигшээг буулган авч басаж болохгүй баг гэдгээ харууллаа. Хэдийгээр Сербичүүд ФИФА-гийн чансаанд тэднээс 63 байр дээр байдаг ч бүтэн 90 минут тэмцээд ганц ч гоол оруулж чадсангүй. 22 дахь минутад Шинэ Зеландын Шэйн Шмелц энэ тулааны цорын ганц гоолыг оруулсан аж.
АНУ-Турк 2 : 1
Америкчүүд талбай дээрээ Туркыг хүлээж аваад 2 : 1 -оор яллаа. Арда Тураны гоолоор Турк эхний үед тэргүүлж байсан ч Алтидор, Демпсэй нар 2-р үед дараалан гоолдож эх орондоо ялалт бэлэглэжээ. Ялангуяа Фулхэмийн шинэ цэрэг Демпсэйн гоол Америкчуудад сэтгэлзүйм том давуу тал бэлэглэсэн байх. Энэ тоглолтыг Филадельфид 55,000 үзэгч цуглан үзжээ.
Герман – Австри 3 :0
Германы машин сайн ажиллаж Австрийг 3 : 0-ээр бутниргэлээ. Сүүлийн үед сураг алдраад байгаа Лукаш Подолски 5 дахь минутад торгуулийн цохилтоос эхний гоолыг оруулсан. Австрийн хаалгач энэ өдөр тун завгүй байсан бөгөөд Германчууд түүний хаалга руу зогсоо зайгүй довтолж байв. Германы шигшээ багийн дасгалжуулагч сүүлийн 23 тоглогчоо зарлах дөхөж байгаа учраас тоглогчид нь бүгд маш их хичээж байлаа. Ингээд Марио Гомез, Какау нар үлдсэн 2 гоолыг оруулж Герман ээлжит ялалтаа авлаа. Үүний өмнө тэд орон нутгийн жижиг багтай тоглож 24-0 -оор бутниргээд байсан юм.
Мөн Камерун Словактай 1 : 1-ээр тэнцэж, Хойд Ирланд Алжирийг 3 : 0-ээр буулган авчээ.
loading...




http://mnbase.wordpress.com/ shine clip bugdiig end
loading...
http://mnbase.wordpress.com/2010/05/28/lil-wayne-da-da-da/ zgr l sonsod uz
loading...
Casillas yostoi muu b.a lee orond ni Reina g gargaval yasiin bol
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma
loading...
орон нутгийн жижиг багтай тоглож 24-0 -оор бутниргээд байсан юм WoW yu gesen uguu ene eswel bichlegiin aldaa yu
loading...
http://www.miniiweb.com
loading...
spain ugaasaa l shalihgui bag 1/8s tsaash yavj uzeegui suga bag sh de
loading...
barsagiin gurval ch geh shig.yamar yum bdgiin.la liga-daa tegdegiin bga biz huurhii gej.
loading...