Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » FIFA-2010 » “Авто-гоол” Англичуудын аврагч

GD Star Rating
loading...

Английн шигшээ баг ДАШТ-ий өмнөх ээлжит сорилгоо Японы эсрэг хийж 2 : 1-ээр яллаа. Гэхдээ Японы 2 хамгаалагчын авто-гоол тэдэнд энэ ялалтыг бэлэглэсэн аж. Фабио Капелло өмнөх Мексикийг ялсан бүрэлдэхүүндээ бага зээг өөрчлөлт хийж Дэвид Жэймсийг хаалган дээр тоглуулжээ.

Мөн Жон Терри төвийн  хамгаалалтад эргэн ирж, Эшли Коул зүүндээ гарсан байлаа. Харин хагас хамгаалалтад Хадлстоун, Лампард, Леннон, Валкотт нар тоглож урд Бент, Рүүнитэй хоршсон байв. Жэймс шигшээ багтаа сүүлийн жил гаран гараанд багтаагүй байсан бол Хадлстоун сүүлчийн 23-т багтахын төлөө анхны удаа гараанд гарчээ. 7 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Бразил гаралтай Япон хамгаалагч Тулио шууд хаалга руу цохиж багтаа тэргүүллийг авчирлаа. Эхний гоолыг ийм эрт алдсандаа Англичууд нилээд сандарч хариуг нь барихаа улайрч эхэлсэн.

Гэхдээ 2-р үе хүртэл тэд гоол оруулж чадсангүй. Багийнхаа тоглолтонд сэтгэл дундуу байсан Капелло шууд 5 сэлгээ хийж Харт, Каррагер, Филипс, Жеррард, Жо Коул нарыг талбайд гагалаа. Ийнхүү тактик 4-4-1-1 болон өөрчлөгдсөн тул Коул Рүүнигийн ард довтолгооны хагасаар тоглох болсон байна. 55 дахь минутад ЦСКА-д зүтгэж байгаа Хонда бөмбөгөнд гар хүрч торгуулийн цохилтыг Англичууд авлаа.

Гэтэл энэ улиралд гоолын хур ихтэй байгаа Лампард Кавашимад бөмбөгөө хаалгаж алтан боломжоо үгүй хийлээ. Лампардыг шигшээ багтаа пеналти оруулж чаддаггүй гэсэн шүүмжлэл салахгүй бололтой. Гэхдээ эцсийн эцэст Англичууд тооны харьцааг тэнцүүлж дөнгөлөө.

Зүүн жигүүээс Жо Коулын өгсөн дамжуулалтыг эхний гоолын эзэн Тулио өөрийнхөө хаалганд оруулж багаа хөөдөх нь тэр. 77 дахь минутад Фабио эцсийн сэлгээгэ хийж Ленноныг Хэскэйгээр сэлгэлээ. Ингээд цаг дуусахаас 6 минутын өмнө Эшли Коулын дамжуулалтыг Наказава өөрийнхөө хаалганд оруулснаар Гурван Арслангууд өрсөлдөгчдийнхөө ачаар ялалт байгууллаа. Хэдийгээр ялсан ч тэднийг тоглолтын дараа нилээд шүүмжлэл дагалдаж байна.

Английн шигшээ баг анх удаагаа нэг тоглолтонд 2 авто-гоолоор ялж байна. тоглолтын дараа Уэйн Рүүниг шилдгээр нэрлэжээ. Рүүни энэ тоглолтонд хамгийн идэвхтэй, хөдөлмөрч тоглолтыг үзүүлсэн гэж английн мэргэжилтнүүд дүгнэсэн аж.

Япон – Англи 1 : 2
Гоол : 7′ Тулио Танака, 72′ Тулио Танака (а.г), 84′ Наказава (а.г)

Энэ хооронд Францчуудын азгүйтэл үргэлжилсээр л байна. Тэд Тунисийн шигшээ багтай тоглож 1 : 1-ээ тэнцжээ. Коста Рикатай хийсэн тоглолтын бүрэлдэхүүнээ Домене тэр чигээр нь гаргасан бөгөөд гагцхүү Мандандагийн оронд Льорис хаалганд зогссон байв. 6 дахь минутад Тунисийн Иссам Жемаа багийнхаа эхний довтолгоогоор л бараг гоол оруулчихав. Тоглолтыг бүтэлгүй эхлүүлсэн Фанцчууд тэнцүүлэх нь байтугай нэмж гоол алдахад ойрхон байлаа. 61 дэх минутад Гуркуфын дамжуулалтыг Галлас гоолдох хүтэл тэд маш олон боломж хийсгэсэн. Гэхдээ яма ч байсан Тунист ялагдаж нэр төрөө унагаасагүй. Цаг дуусах мөчид Тунисийн алдарт тоглогч Яссин Чихаоу сэлгээгээр орж ирлээ. Энэ тоглогч 2008  оноос хойш бэртэлд ороогдож шигшээдээ тоглоогүй байсан юм. Раймон Домеме Францын ДАШТ-д амжилттай оролцуулах эсэхэд итгэх хүн багассаар.

Тунис – Франц 1 : 1
Гоол : 6′ Жемаа, 62′ Галлас

GD Star Rating
loading...
"Авто-гоол" Англичуудын аврагч , 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. За иймэрхүү юм байжл байдаг ш дээ. Бээжингийн олимпийн өмнөхөн Хятадын эмэгтэй сагсны шигшээ АНУ-ийн шигшээг хожчихоод бөөн юм болж л байсан. гэхэд нь АНУ-ын дасгалжуулагч тэмцээн дээр та нарыг харж л байя гэж хэлж байсан. тэгээд олимп эхэлсэн Хятад тэгэхэд уншиж билээ. одоо бол багууд зөвхөн хожлын төлөө бус багаа хэрхэн бүрдүүлвэл үр дүнтэй юм бэ гэж л тоглож байгааш дээ,,,

    GD Star Rating
    loading...
  2. Хятадуудыг АНУ уншсан гэж,,,,

    GD Star Rating
    loading...
  3. GD FR says:

    http://mnbase.wordpress.com/ SHINE CLip buhniig endees uzne.

    GD Star Rating
    loading...
  4. Orosoo says:

    Франц хэсгээсээ гарахгүй

    GD Star Rating
    loading...
  5. Angilchuud japantaigaa bailgui de togloltiiin huvid anglichuud oilgoltsoltsohgui bhshig bsan bas deer ni passuud muuhan sanagdsan gehde anglichuud iluurhej bsan GK D James bol er ni tetgevertee gargahaar bolson zaluu GK J Hart bolon Green 2 sain formtoi bga

    GD Star Rating
    loading...
  6. Äàëèéñàí ïèçäà ìèíü. Õàðæ ë áàéãààðàé Ôðàíö õýñãýýñýý 1 ð ãàðíà. Òýìöýýí íºõºðñºã òîãëîëò 2 ººð ø¿¿.

    GD Star Rating
    loading...
  7. asdfa says:

    humuusee 6 selgee hiij boldog umu?

    GD Star Rating
    loading...
  8. max says:

    franciin shigshee ug n mash sain bag… daan ch neg l bolj uguhgui l bn da… uridchilsan chatnii togloltuudad bas iimerhuu l baisan…!!! ter dasgaljuulagch neg l bish dee…!!! ene yanzaaraa elhiin avargad yavahgui baih da gej…!!!

    GD Star Rating
    loading...
  9. хйййй says:

    asdfa-д анд минь нєхєрсєг тоглолтонд сэлгээ хийдий штээ хєлбємбєг їзэж бай

    GD Star Rating
    loading...
  10. maga says:

    Anglichuud maani ene jil tiim sain bureldehuuntei b.hgui bna.ar taliin hamgaalalt bol bolj bna, urd dovtolgoo ni rooney iig toostohgui bol muu ym.bas haalgach asuudaltai. tegehdee ene jil avarga avah b.haa gej l gordoj l bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: