loading...
“Ялалт бол уламжлал” гэж NFL-ийн агуу дасгалжуулагч Винс Ломбарти нэгэнтээ хэлж байж.
Энэ үгийг Лос Анжелес Клипперсийн фэнүүдэд сануулаад хэрэггүй биз. Клипперс НБА дэх 40 улирлынхаа 6-д нь, тийм ээ ердөө 6-д нь л хожлын тоо нь хожиглын тооноос нь их байлаа. Дональд Стерлинг Клипперст хөрөнгө оруулж эхэлсэн 1981 оноос хойш тэд ердөө 2 удаа л 50+ хувийн хожилтой улирлыг дуусгажээ. Клипперсийн бүх түүхийн хожлын хувь нь 36.2%.
Уг нь Клипперс улсдаа хамгийн том хотуудын нэг болох Лос Анжелест байдаг, алдарт Стаплес Центрт тоглолтоо хийдэгсэн. Хотын нөгөө нэг баг болох Лейкерс нь НБА-д 15 удаа аваргалсан, 60 хувийн хожилтой мундаг баг байдаг. Нэг хотын 2 баг ийм эрс тэс амжилттай байгаа нь сонин. Ломбартигийн хэлснээр хожил, ялалтын уламжлал байхгүй учраас Клипперс өөдөлдөггүй юм болов уу.
Форбс сэтгүүлд бичсэнээр Клипперсийн тоглолтын тв-ийн рейтинг 2-т байдаг гэнэ. Гэхдээ үнэлгээгээр бол 30 багаас 23-т буюу 295 сая доллар аж. Лейкерс бол 607 саяын үнэтэй баг бөгөөд НБА-г тэргүүлдэг аж.
Клипперс энэ зуны чөлөөт агентуудын зах зээлд идэвхтэй байх төлөвтэй. Бүр ЛеБрон Жеймст ч санаархаж байгаа. Гэхдээ бид ЛеБроныг Клипперсийн дүрэмт хувцастай харахгүй л болов уу. Хэрэв тэд Лейкерс шиг том түүхтэй, том баг байсан бол ЛеБрон энд ирж болох л байх.
Гэхдээ Клипперс Америкийн мэргэжлийн лигүүд дэх хамгийн муу баг нь бас биш, тэд 2-т бичигдсэн. Америкийн мэргэжлийн спортын лигүүдийн багуудаас нийт амжилтаараа хамгийн муу нь Мемфис Гризлис гэнэ. Тэд 15 жил НБА-д өрсөлдөж байгаа ч нийт тоглосон тоглолтуудынхаа 3-ний 1-д нь л дөнгөн данган хожсон статистиктай баг ажээ.
Хожигддог уламжлалтай баг зөвхөн НБА-д байдаггүй. NFL-ийн Хьюстон Тексанс түүхэн дэх нийт тоглолтынхоо 62 хувьд нь хожигдсон үзүүлэлтээр жагсаалтын 4-т бичигдэж. Тексанс хэзээ ч плей-оффт шалгарч байгаагүй. Өнгөрсөн улиралд зарим нэг сайн мэдээ сонсогдсон, тухайлбал анх удаа хожигдлоосоо олон хожсон (9-7). Бас муу мэдээ ч сонсогдсон бөгөөд гол тоглогчдын нэг Бриан Кушинг нь хар тамхитай орооцолдсон нь илэрсэн явдал юм. NFL-ийн хамгийн өндөр ялалтын хувьтай баг нь Даллас Ковбойс, тэд нийт тоглолтынхоо 58 хувьд нь хожсон үзүүлэлттэй.
MLB-ийн Сан Диего Падрес жагсаалтын 11-т орсон. Тэд нийт тоглолтынхоо 46 хувьд нь хожиж, 54-т нь хожигджээ. MLB-ийн хамгийн сайн хожлын үзүүлэлттэй баг нь мэдээж Нью-Йорк Янкис.
Лейкерс, Ковбойс, Янкис зэрэг багууд дэлхийн хэмжээний брэндүүд. Харин Падрес, Тексанс, Клипперс бол өөр. Тэгэхээр ялалт, амжилтын ач холбогдол, үр дүн ямар их байдаг нь тодорхой байна.
Хамгийн муу багуудын жагсаалтыг гаргахдаа NBA, NFL, NHL, MLB-ийн хамгийн муу 3, 3 багийг сонгож аваад 1-12 хүртэл дугаарлажээ. Эндээс зарим нэг сонирхолтой зүйлс харагдсан бөгөөд Тампа бол мэргэжлийн спортод лүсер юм байна. Тампагийн 3 баг (бейсболлийн Рэйс, хөлбөмбөгийн Букканирс, хоккейн Лайтнинг) энэ жагсаалтанд оржээ. Тэгэхээр Бэй ареад очиж, мэргэжлийн лигийн баг дэмжихэд хэцүү л юм байна.
Мөн 12 багийн 7 нь 1990-ээд оноос хойш бий болсон багууд. “Мэндлээд” удаагүй тул амжилт ялалтанд хүрэх арай болоогүй байж болох.
Гэхдээ Клипперс бол өөр, тэд 1971 онд үүсгэн байгуулагдсан.
Мэргэжлийн спортын лигүүдийн хамгийн муу багууд:
12. Texas Rangers
11. San Diego Padres
10. Columbus Blue Jackets
9. Atlanta Thrashers
8. Tampa Bay Lightning
7. Tampa Bay Rays
6. Atlanta Falcons
5. Tampa Bay Buccaneers
4. Houston Texans
3. Charlotte Bobcats
2. Los Angeles Clippers
1. Memphis Grizzlies
loading...





Хамгийн муу 3-нь NBA-аас байдаг байна ш дээ. Эндээс өөдөлж магадгүй баг чарлот л байх д аа. Гэхдээ жордан ахын менежмент л мэдэж дээ
loading...
Stanley Cup avch baisan bag end baidag sonin l um daa. Tampa Bay Lightning 2005 ond bli u turuulj baisan.
loading...
2004 ond terguulj bsan
loading...
Yu ve Tampa Bay Rays buyu MLB giin bag n sain bagshdee American League iig CHINE TAMPA BOSTON NEW YORK l alaltsdag shde deh n ued muu l bsiin bhadaa hurhii
loading...