loading...
Италийн хөлбөмбөгийн холбооноос Марчело Липпигийн халааг авах дасгалжуулагчийн нэрийг зарлалаа.
Фиорентинаг удирдан аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгаруулсан Чесаре Пранделли Италийн шигшээн шинэ менежеp болохоор болжээ.
Пранделли ДАШТ-д Липпигийн туслахаар явах бөгөөд тэмцээний дараа шигшээн ерөнхий дасгалжуулагч болох юм. 52 настай Итали эр улсынхаа багийг 4 жил удирдахаар гэрээ байгуулаад байна.
Өөрөөр хэлбэл дараагийн ДАШТ-д багаа удирдан оролцуулах даалгавар түүнд тулгарч байгаа юм. Одоогоор Италийн шигшээ баг ДАШТ-ий өмнөх 2 ч нөхөсөг тоглолт хийгээд байгаа.
Гэхдээ Жузеппе Росси, Фабио Квальерела нар нэг ч тоглолтонд оролцоогүй байгаа юм. Марчело Липпи Африк авч явах 23 тоглогчоо 6 сарын 1-нд зарлана.
loading...




ªëºí Èòàëè÷óóä 16 ãààñ õýòðýõã¿é.
loading...