loading...
Ролан Гарросийн 4 удаагийн аварга Рафаель Надаль 3-р тойрогт Австралийн Ллейтон Хьюиттэд нэг ч сет алдсангүй, 2 цаг 28 минутын дотор 6-3 6-4 6-3 харьцаагаар хожсоноор шөвгийн 16-д үлдлээ. Надаль 4-р тойрогт Томаз Белуччитэй тоглох бөгөөд Белуччи өмнөх тойрогт Иван Льюбичичийг хожсон юм байна.
Чансаагаар 3-т бичигдсэн Новак Жокович 3-р тойрогт чансааны 31-т бичигдсэн Виктор Ханескуг 6-3 3-6 6-3 6-2-оор хожсоноор 4-р тойрогт Робби Жинепритэй тоглох болжээ. Жинепри өмнөх тойрогт 2003 оны аварга Хуан Карлос Феррерог хожсон юм.
7 дахь чансаатай Фернандо Вердаско 4-р тойрогт нутаг нэгт Н.Алмагротой тоглохоор болсон бол Робин Содерлинг Марин Чиличтэй тоглох юм.
Харин дэлхийн 1 номер Рожер Федерер 4-р тойргийн тоглолтоо хамгийн түрүүнд хийж, С.Вавринкаг хожсоноор шилдэг 8-д шалгарч үлдээд байна.
Эмэгтэйчүүдийн хувьд Мариа Шарапова - Жюстин Хенин нар 3-р тойрогт тоглож, Бельги бүсгүй давамгайлснаар сүүлийн 16-д үлдэв. Тэрээр С.Стосуртай тоглоно.
Мөн 4-р тойргийн зарим тоглолтууд ч явагдаад байгаа бөгөөд чансааны 2 номерийн Винус Уилльямс 19 номерийн Надиа Петровийг барсангүй, 2 сетэд дараалан хожигдож тэмцээнийг орхижээ. Петрова өмнөх тойрогт эзэн орны А.Резайтай хүнд тоглолт хийж, 6-7 6-4 10-8 харьцаагаар хожсон байна. Петровагийн шөвгийн 8-ын өрсөлдөгч нь нутаг нэгт Е.Дементьева байх болно.
Мөн шөвгийн 8-д Ф.Шиавоне – К.Возниацки нар тоглохоор болжээ.
loading...




