Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Хэмилтоны анхны түрүү

GD Star Rating
loading...

Туркийн гран при өчигдөр болж, Льюис Хэмилтон түрүүлж, энэ жилийн ДАШТ-ын анхны түрүүгээ авлаа. Удаах байрт Макларений нөгөө нэг нисэгч Женсон Баттон орсноор “Мөнгөн сум” давхар цохилт хийв.

Подиумын сүүлийн эрхийг Ред Буллийн Марк Уэббэр авчээ. Ингэснээр Уэббэр ДАШТ-ийг тэргүүлсэн хэвээр үлдэж байгаа юм.

40-р тойрогт болсон хэрэг явдал уралдааны үр дүнд гол нөлөө үзүүлсэн. Уэббэр 1-т, Феттель 2-т байсан бөгөөд Феттель дайралт хийх гэж байгаад осолдож, уралдааныг орхисон харамсалтай явдал болжээ. Уэббэр 1-р байраа алдаж, 3 болгосон байна.

49, 50-р тойргуудад Хэмилтон, Баттон 2 ч нэлээн тэмцэлдсэн боловч Ред Буллийн 2 шиг азгүйтэлгүй салжээ.

Мерседесийн хос болох М.Шумахер, Н.Росберг нар 4, 5-д, улмаар Реногийн Роберт Кубица, Ферраригийн хос Масса, Алонсо, Реногийн В.Петров, Форс Индиагийн А.Сутил, Зауберийн К.Кобаяаши нар эхний 10-т багтаж оноо авцгаасан болно.

Уралдааны дараа Ред Буллийн стратегич Марко осолд Уэббэрийг буруутгасан үг хэлсэн бөгөөд Феттель Уэббэрээс бараг 2 метр илүү гарсан, тэгээд ч хамаагүй хурдан байсан үед Уэббэр зам тавьж өгөх байсан тухай хэлжээ.

Туркийн гран-при.

1. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:31,038
2. Женсон Баттон (“Макларен”) – +2,6
3. Марк Уэббер (“Ред Булл”) – +24,2

4. Михаэль Шумахер (“Мерседес”) – +31,1
5. Нико Росберг (“Мерседес”) – +32,2
6. Роберт Кубица (Рено) – +32,8
7. Фелипе Масса (“Феррари”) – +36,6
8. Фернандо Алонсо (Феррари) – +46,5
9. Адриан Сутиль (“Форс-Индиа”) – + 49,0
10. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – 65,6
11. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – 65,9
12. Витантонио Лиуцци (“Форс-Индиа”) – 67,8
13. Хайме Альгесуари (“Торо Россо”) – +1 тойрог
14. Рубенц Барикелло (“Уильямс”) – +1 тойрог
15. Виталий Петров (“Рено”) – +1 тойрог
16. Себастьян Буэми (“Торо Россо”) – +1 тойрог
17. Нико Хюлькенберг (“Уильямс”) – +1 тойрог
18. Тимо Глок (“Верджин”) – +3 тойрог
19. Лукас ди Грасси (“Верджин”) – +3 тойрог
20. Карун Чандок (“HRT”) – +6 тойрог
Бруно Сенна (“HRT”)
Себастьян Феттель (“Ред Булл”)
Хейкки Ковалайнен (“Лотус”)
Ярно Трулли (“Лотус”)

Хувийн дүн:

Нисэгч Оноо
Уэббер (Ред Булл) 93
Баттон (Макларен) 88
Хэмилтон (Макларен) 84
Алонсо (Феррари) 79
Феттель (Ред Булл) 78
Кубица (Рено) 67
Масса (Феррари) 67
Росберг (Мерседес) 66
Шумахер (Мерседес) 34
Сутиль (Форс-Индия) 22
Лиуцци (Форс-Индия) 10
Баррикелло (Уильямс) 7
Петров (Рено) 6
Альгерсуари (Торо Россо) 3
Буэми (Торо Россо) 1
Хюлькенберг (Уильямс) 1
де ла Роса (БМВ-Заубер) 0
Кобаяси (БМВ-Заубер) 0
Ковалайнен (Лотус) 0
Чандхок (HRT) 0
ди Грасси (Верджин) 0
Трулли (Лотус) 0
Сенна (HRT) 0
Глок (Верджин) 0

Зохион бүтээгчдийн цом

баг Оноо
Макларен 178
Ред Булл 171
Феррари 146
Мерседес 100
Рено 73
Форс-Индиа 32
Уильямс 8
Торо Россо 4
БМВ-Заубер 0
Лотус 0
HRT 0
Верджин 0
GD Star Rating
loading...
Хэмилтоны анхны түрүү, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. BG says:

    http://www.mnformula1.com F1 sohirhogchid zaaval orooroi

    GD Star Rating
    loading...
  2. Fuk says:

    hehe, saihan yum bolj shuu..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: