loading...
7 хоногийн өмнө Рио де Жанейрод болсон Их дуулгад оролцсон Монгол улсын жудо бөхийн шигшээ багийн тамирчид энэ амралтын өдрүүдэд Сао Пауло хотноо Дэлхийн цомын ээлжит тэмцээнд амжилттай оролцлоо.
66 кг-ийн жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, Азийн наадмын болон Ази тивийн аварга Х. Цагаанбаатар эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогт Канадийн Микал Попиелийг 1:35-д цэвэр, 3-р тойрогт эзэн орны Лоуренцо Денилсонийг нэмэлт цагт алтан оноогоор, хагас шигшээд мөн эзэн орны Куна Леондраг 3 шидогоор торгуулаад улмаар 2:38-д цэвэр ялж, аваргын төлөө Румыны Дан Фасиег 4:07-д цэвэр ялснаар Дэлхийн цомын аварга болжээ.
Мөн 66 кг-ийн жинд ОУХМ С.Миярагчаа Коста Рика, Бразилийн бөхчүүдийг ялж, хэсгийнхээ аварга болсон ч хагас шигшээд Румыны Дан Фасиед, хүрэл медалийн төлөө ОХУ-ын Муса Могушковт тус тус ялагдаж, 5-р байрт орсон байна.
73 кг-ийн жинд ОУХМ С.Ням-Очир Итали, Турк, Египтийн бөхчүүдийг ялж мөн хэсгийнхээ аварга болсон ч хагас шигшээд Бразилийн бөхөд ялагджээ. Харин хүрэл медалийн төлөө Польшийн бөхийг ялснаар Дэлхийн цомын хүрэл медаль хүртэв.
Хамгийн хүнд буюу +100 кг-д манай улсын 2 бөх зодоглосон бөгөөд жудо бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын арлсан Д.Ганхуяг эхний тойрогт Мексикийн бөхөд хожигдсоноор тэмцээнээ дуусгасан бол ОУХМ Б.Төгөлдөр АНУ-ын тамирчин Даниель МакКормикийг ялсан ч дараагийн тойрогт Кубын алдарт бөх Оскар Брэйсонд ялагдсанаар тэмцээнээ өндөрлөжээ. Б.Төгөлдөр Брэйсонтой барилдахдаа барилдаан эхлээд ердөө 19 секунд өнгөрөөд байхад юко үнэлгээ авсан ч төгсгөлөө тааруу хийснээр ялагдсан байна.
Эмэгтэйчүүдийн хувьд 52 кг-ийн жинд хүч үзсэн ОУХМ М.Бундмаа Норвег, Испани, БНХАУ-ын бөхчүүдийг ялаад аваргын төлөө ОХУ-ын бөхөд ялагдаж, Дэлхийн цомоос мөнгөн медаль авчээ.
loading...





good luck
loading...
tuuguu maani yalagddag joohon tiimerhuu yum boljee. Tuuguu mun bizdee Tsoomoo?
loading...
Tsagaanaa chi shu er hun. Odoo Olimpoos l alt awchih.
loading...
http://mnbase.wordpress.com/ SHINE CLIP BUHENIIG ENDEES UZNUU<
loading...
best man
loading...