Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Football news

GD Star Rating
loading...

Португалын Бенфика багийн довтлогч Оскар Кардозагийн төлөө Английн премьер лигийн топ багууд өрсөлдөж байна. Тухайлбал  Манчестер сити, Эвертон, Сандерланд гэсэн багууд түүнийг багтаа авахаар өрсөлдөж байгаа аж. 26 настай Парагвай эр энэ улиралд 42  тоглолтонд 36 гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүлсэн юм. Энэ жилийн Европын лигт Бенфикатай таарч ялагдал хүлээсэн Эвертоны дасгалжуулагч Дэвид Мойс ялангуяа Кардозагийн араас их хөөцөлдөж байна. Мөн ирэх улиралаас Аваргуудын лигт тоглох болсон Тоттенхэмчүүд ч довтолгоондоо Кардозаг авахаар сонирхож байна. Энэ жилийн ДАШТ-д Парагвайн гол найдвараар тодроод байгаа Кардозаг зарахдаа тулвал 34  сая еврогоор л өгнө хэмээн Бенфика гэдийж байгаа аж.

Голландын домогт тоглогч өдгөө дасгалжуулагчийн албанд зүтгэж байгаа Рүүд Гуллит энэ жилийн ДАШТ-ий дараа Австралийн шигшээ багийн менежер болж магадгүй байна. Одоо Ногоон тивийн багийг дасгалжуулж байгаа Пим Вердеек ДАШТ-ий дараа ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн учраас тэд Гуллитэд санал тавихаар бэлтгэж байгаа юм байна. Хэрвээ Гуллит Австралид ирвэл тэдний 3 дахь Голланд дасгалжуулагч болно. Өмнө нь Гуус Хиддинк   Вердеекээс өмнө тэднийг дасгалжуулж байсан юм.”Мэдээж хэрэг тэд надад санал тавьбал би бодож үзнэ. Австрали орон надад үнэхээр таалагддаг. Цаг агаар, хүмүүс гээд бүх зүйл нь их сайхан болохоор Голланд дасгалжуулагчид тэд очдог байх” хэмээн Гуллит ярьжээ.

Энэ зун Барсаг орхиж магадгүй байгаа тоглогчдын жагсаалтыг Яя Туре тэргүүлж байгаа. Кот’д Ивиор хагас хамгаалагчын хувьд энэ улиралд Серхио Бускутс хэмээх залуу тоглогчид байраа алдаж гараанд ховорхон гарсан тул сэтгэл дундуур байгаа юм. түүний өөрийнхөө дүү Коло Туре Манчестер ситид тоглож байгаа. Гэхдээ Яя Туре Манчестерт бус Лондонд тоглохыг илүүд үзэж байгаа аж. Сүүлд авсан мэдээллээр Челси клуб түүнийг авахаар 17 сая фунтын санал тавихаар бэлдэж байгаа гэнэ. Мөн Манчестер сити ч энэ долоо хоногийн сүүлээр Яя Туред яг ийм хэмжээний үнийн саналыг тавих аж.

Дэлхийн аваргад оролцох Италийн шигшээд багтаад байгаа Баригийн хамгаалагч Леонардо Бонуччих Ювентус сонирхож байна. Бонуччи энэ жил шилдэг тоглолтыг үзүүлсэн учраас Марчело Липпигийн хараанд өртөн шигшээ багтаа дуудагдсан билээ. Түүнээс Ювед тоглохыг хүсэж байгаа эсэх талаар асуухад ”Би энэ талаар одоохондоо бодож үзээгүй. Мэдээж тэдэн шиг нэр хүндтэй, том баг санал тавихад хэн зөвшөөрөхгүй байх билээ. Сүүлийн үед би Фабио Каннаваротой хамт төвийн хамгаалалтанд их сайн бэлдэж байгаа. Тэр намайг энэ эрчээрээ тоглоод бай гэсэн. Кьеллини зүүн ард тоглох болохоор би өөрийгөө төвийн хамгаалалтад тоглох болов уу гэж найдаж байна” хэмээн ярьжээ. Энэ жил 23 настай Бонуччигийн хувьд 2007 онд багтайгаа хамт Италийн цомд аман хүзүүдэж байсан юм.

Энэ жилийн Ла лигт 7-р байранд орж Европын лигийн урьдчилсан шатнаас өрсөлдөх эрх авсан Вильяреал клуб дээрхи эрхээ алдлаа. Учир нь Атлетико Мадрид энэ жилийн Европын лигт түрүүлсэн учраас ирэх жил Европын лигт тоглохоор болж байгаа. Европын хөлбөмбөгийн дүрэм ёсоор нэг лигээс зөвхөн 3 баг тэмцээнд оролцох боломжтой учир Мальорко, Хетафе, Атлетико гэсэн багууд оролцох болж байгаа юм. Гэхдээ шар шумбагчдад өөр нэгэн найдвар байна. Сүүлийн үед санхүүгийн хүнд байдалд орж, дампуурахад ойрхон байгаа Мальорко клубыг УЕФА европын тэмцээнээс хасвал тэдэнд боломж олдох юм.

GD Star Rating
loading...
Football news , 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. A says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    Yayad 17 saya bol baga mongoo lav iim uneer Barca zarkulde 30sayaas buuhgu gej bga bzde 17 jihshig goroitsn ym

    GD Star Rating
    loading...
  3. ENGLAND’S OFFICIAL 23-MAN ENGLAND SQUAD:
    Goalkeepers: Rob Green, David James, Joe Hart.
    Defenders: Rio Ferdinand, Ashley Cole, Glen Johnson, John Terry, Jamie Carragher, Stephen Warnock, Matthew Upson, Ledley King.
    Midfielders: Gareth Barry, Michael Carrick, Joe Cole, Steven Gerrard, Frank Lampard, Aaron Lennon, James Milner, Shaun Wright-Phillips.
    Strikers: Wayne Rooney, Emile Heskey, Jermain Defoe, Peter Crouch.

    OUT: Bent, Walcott, Baines, Adam Johnson, Tom Huddlestone, Scott Parker, Michael Dawson.

    GD Star Rating
    loading...
  4. 17 say mongol tugrog l hureh baih chelsea naad gart chin iluu tulohgui ee

    GD Star Rating
    loading...
  5. Walcott, Adam Johnson 2 huurhii gehdee yahav bi huvidaa James Milnert itgel huleelgej bna Gerrard Lampard Rooney Glen Johnson Ashley cole ntr hurdtai toglood buzarlaad bwal uug ni laanadoo

    GD Star Rating
    loading...
  6. Spurs fanat says:

    Cardasso sn toglogch sh deee Spurst l yag heregte hun dee spurs avaasai

    GD Star Rating
    loading...
  7. 95128870 says:

    Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин, Франц, Испани, Холланд, Гэрман, Англи, Мэксик, Итали, Бразил, Португал, Амэрик улсын шинэ өмсгөл, 9512887

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: