loading...
МЖБХ-ны урилгаар Жүдо бөхийн Коданы 7-р дантай Асаки Ишиминэ Японоос манай улсад хүрэлцэн ирэх гэж байна. Тэрээр жүдо бөхийн нийслэл УБ хот болон хөдөө орон нутгийн багш дасгалжуулагч нарт энэ сарын 7-15-ны хооронд сургалт семинарыг зохион байгуулах зорилготой манай улсад ирэхнээ.
МЖБХ-ноос тус семинарт хөдөө орон нутгийн дасгалжуулагч нарыг өргөнөөр идэвхитэй оролцуулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ хөдөө орон нутгийн ирэх ням гарагт УБ хотод ирэх юм байна. Тус семинар жүдо бөхийн зааланд болох бөгөөд энэ сарын 15-нд семинарын үйл ажиллагаа өндөрлөсний дараа Жүдо бөхийн Насанд хүрэгчид болон Залуучуудын тамирчдын дунд шигшээ тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус тэмцээнд 2010 оны жүдогийн Насанд хүрэгчдийн УАШТ-ний эхний 8-д орсон болон 2009 оны медальт тамирчид, мөн 2009-2010 оны Залуучуудын УАШТ-нээс медаль хүртсэн тамирчид оролцохоороо онцлог болох юм байна. Дашрамд дуулгахад “Ispani World Cup-2010” тэмцээнд оролцох манай улсын 3 тамирчин, нэг дасгалжуулагчын хамтаар маргааш эх орноосоо мордоно.
Тус тэмцээнд 60 кг-д “Хангарьд” клубын тамирчин Д.Алтансүх, 90 кг-д мөн Хангарьдын тамирчин Э.Энхбат, -100 кг-д “Хонгор нутаг” клубын тамирчин Б.Бат-Орших нар зодоглохоор Испанийг зорихнээ.
loading...



