loading...
ОХУ-ын Буриад улсын Зэдийн аймгийн тєв Петропавловка хотноо 6 дvгээр сарын 09-14-ны єдрvvдэд Олон улсын модон бємбєгийн нээлттэй 3 дугаар тэмцээн болох гэж байгаа бөгөөд тэмцээнд ОХУ, Монгол, Тайвань, Малайзын 4 орны 100 гаруй баг тамирчид оролцох гэж байна.
Энэ тэмцээн нь тус аймгийн 75 жилийн ойн баярын хvрээнд зохион байгуулагдах юм. Монголын талаас Улаанбаатар хотын баг, Дархан –уул аймгийн багууд оролцох бөгөөд ОХУ-ын Буриад улсаас Улаан Vvд хот, Зэдийн аймаг, Ахын аймаг, Кжинигийн аймаг зэрэг 5 аймаг, хотын багууд єрсєлдєх юм. Мөн тус олон улсын тэмцээнд Монголын талаас оролцох тамирчидыг єнгєрсєн 5 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монголын оюутны улсын аварга, модон бємбєгийн холбооны цомын тєлєє тэмцээнд амжилттай оролцож эмэгтэй, эрэгтэй тєрєлд эхний 12 байранд шалгарсан шилдэг тамирчдаас сонгон 30 хvний бvрэлдэхvvнтэй баг тамирчдыг бvрдvvлэн бэлтгэл сургуулилтаа хийж байгаагаас гадна энэ сарын 9-ны єглєє Зэдийн аймгийг зорих юм байна.
Манай багийн бvрэлдэхvvнд Тайвань, ОХУ, Индонези, Тайланд улсуудад болсон олон улсын тэмцээнvvдэд медальт байранд шалгарч байсан, улсын аварга, холбооны цомын болон оюутны аварга тамирчид болох МУБИС-ийн ДУТС-ийн оюутан, спортын дэд мастер Г.Батмягмар, Дархан-уул аймгийн Техникийн коллежийн оюутан, спортын дэд мастер Б. Мєнхбат, Б.Хишигжаргал зэрэг Монгол улсын шилдэг тамирчид багтжээ.
Түүнчлэн Монголын тамирчидын хувьд энэ тэмцээн 6 сарын 25-27 нд болох улсын аварга, энэ оны 8 сард Уганда улсад болох оюутны ДАШТ, 12 сард Оман улсын Мускат хотноо болох Ази тивийн элсний 2 дугаар наадамд оролцоход ур чадвараа сорих, арга техникээ дээшvvлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ, сорилт болно. Тус тэмцээнийг ОХУ-ын Буриад улсын модон бємбєгийн холбооны ерєнхийлєгч, Зэдийн аймгийн дарга В.В.Батодоржиев, Монголын модон бємбєгийн холбооны тэргvvн дэд ерєнхийлєгч, ОУМБХ-ны дэд ерєнхийлєгч, олон улсын шvvгч Д.Жаргалсайхан нарын санаачлага, идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр 3 дахь удаагаа ийнхvv зохион байгуулах гэж байна.
Мөн Монголын модон бємбєгийн холбоо, Буриад улсын Зэдийн аймгийн хооронд 2008-2012 онд хамтран ажиллах гэрээ, тєлєвлєгєєний дагуу Монгол, Буриадын тамирчид жил бvр хоёр талдаа олон улсын тэмцээнийг хамтран зохион байгуулж, баг тамирчидаа харилцан солилцож ажиллаж байгаа нь энэ юм.
loading...



