Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Онцлох, ҮСБХ » Шилдэг финалистууд

GD Star Rating
loading...


Шилдэг аналистуудын нэг Жон Холлингер НБА-АБА нэгдсэнээс хойшхи 33 шигшээ тоглолтонд шалгарч байсан 66 багуудыг эрэмбэлсэн байна. Ингэхдээ улирлын тоглолт болон плей-оффт үзүүлсэн амжилт, дундаж онооны зөрүү зэргийг харгалзан өөрийн томъёоллоороо уг листийг гаргасан гэнэ.

Эхний 10 багийг нь танилцуулъя.

1. 1996 ЧИКАГО БУЛЛЗ
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолт амжилт: 72-10
Плей-оффт: 15-3
Онооны дундаж зөрүү: +12.2
Онооны дун.зөрүү плей-оффт: +10.6
Финалд: Сиэтлийг 4:2-оор.
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)
Дун.оноо: Michael Jordan, 30.4
Самбар: Dennis Rodman, 14.9
Он.дамжуулалт: Scottie Pippen, 5.9
Дасгалжуулагч: Phil Jackson
Финалын  MVP: Michael Jordan

Эргэлзээгүй. Бүх үеийн хамгийн агуу баг. Улирлын тоглолтонд 72 хожил авч, плей-оффийн эхний 15 тоглолтынхоо 14-т нь хожсон байхад 96 оны Буллзээс өөр багийг энэ жагсаалтын эхэнд яаж оруулах уу?

Буллз довтолгоо болон хамгаалалтын бүтээмжээрээ лигийг тэргүүлж, авсан оноо нь алдсан онооноос нь дунджаар 12.2-оор илүү байв.

Жордан, Пиппен, Родман ,Кукоч, бас Фил Жексон. Энэ баг зүгээр л ялагдашгүй баг байлаа. Плей-оффт 7 удаа 17+ оноогоор өрсөлдөгчөө хожсон нь бодит факт.

Сиэтлд дараалан хожигдсон ганц таагүй үзүүлэлт бий ч тэд зүгээр л аварга цолоо өөрийн талбай дээрээ авахын тулд л хүчээ дайчилж тоглоогүй хэрэг.

2. 1987 ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолтын амжилт: 65-17
Плей-оффт record: 15-3
Онооны дундаж зөрүү: +9.3
Онооны дундаж зөрүү, ПО-т: +11.4
Финалд: Бостонг 4:2-оор
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)
Дун.оноо: Magic Johnson, 23.9
Самбар: A.C. Green, 7.9
Он.дамжуулалт: Magic Johnson, 12.4
Дасгалжуулагч: Pat Riley
Финалын  MVP: Magic Johnson

Үе үеийн Лейкерсийн хамгийн шилдэг баг нь байлаа. Улиралд 65 хожсон амжилтаар Бостоноос илүүрхэж, плей-оффт финалаас өмнө хийсэн 12 тоглолтынхоо 11-т нь хожсон тэд финалд Селтиксийг 6 тоглолтонд буулгаж авчээ. Плей-оффт нийтдээ 205 оноог өрсөлдөгч багуудаасаа илүү авснаар энэ жагсаалтын бүх багийг тэргүүлсэн байна. 7 тоглогч нь 10+ оноо авч байсан гэхээр маш жигдхэн баг байжээ.

3. 1986 БОСТОН СЕЛТИКС
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолтын амжилт: 67-15
Плей-оффт: 15-3
Онооны дундаж зөрүү: +9.4
Онооны дундаж зөрүү, ПО-д: +10.3
Финалд: Хьюстоныг  4:2-оор
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)
Дун.оноо: Larry Bird, 25.8
Самбар: Larry Bird, 9.8
Он.дамжуулалт: Larry Bird, 6.8
Дасгалжуулагч: K.C. Jones
Финалын  MVP: Larry Bird

Улиралд 67 хожсон 86 оны Селтикс түүхэн дэх хамгийн мундаг арын тоглогчидтой байсан байх. Бёрд, МакХэйл, Пэриш болон Билл Уолтон нар Селтиксийн бүрэлдэхүүнд байлаа. Тэд энэ жагсаалтын 3-т бичигдсэн нь плей-оффын дундаж онооны зөрүү нь 87 оны Лейкерсээс дутуу байснаас болсон. Гэхдээ плей-оффт 5 тоглогч нь 15+ оноо дунджаар авах баг тэр бүр олон гарахгүй болов уу.

4. 1991 ЧИКАГО БУЛЛЗ
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолтын амжилт: 61-21
Плей-оффт: 15-2
Онооны дундаж зөрүү: +9.1
Онооны дундаж зөрүү, ПО-т: +11.6
Финалд: Лейкерсийг 4:1-ээр
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)

Дун.оноо: Michael Jordan, 31.5
Самбар: Horace Grant, 8.4
Он.дамжуулалт: Scottie Pippen, 6.2
Дасгалжуулагч: Phil Jackson
Финалын  MVP: Michael Jordan

Буллзын анх аваргалсан баг улиралд “ердөө” 61 хожсон ч плей-оффт маш сайн байж, 15-2 амжилт гаргажээ. Мөн өмнөх 2 улиралд нь түрүүлсэн Детройт Пистонсийг 4:0-ээр бут ниргэсэн байна. Плей-оффт өрсөлдөгч нараасаа дунджаар 11.6 оноо илүү авсан нь жагсаалт дахь багууд дунд 2-т орох сайн үзүүлэлт.

5. 1997 ЧИКАГО БУЛЛЗ
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолтын амжилт: 69-13
Плей-оффт: 15-4
Онооны дундаж зөрүү: +10.8
Онооны дундаж зөрүү, ПО-т: +5.5
Финалд: Ютаг 4:2-оор
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)

Дун.оноо: Michael Jordan, 29.6
Самбар: Dennis Rodman, 16.1
Он.дамжуулалт: Scottie Pippen, 5.7
Дасгалжуулагч: Phil Jackson
Финалын  MVP: Michael Jordan

96 оны Буллз хамгийн шилдэг нь байсан бол тэдний дараагийн жилийн хувилбар нь ч шилдгүүдийн нэг юм. Улирлын тоглолтонд 69 хожиж, өмнөх 72 хожсон дээд амжилтаа давтахад ойртсон. Мөн улирлын тоглолтуудад өрсөлдөгчөөсөө дунджаар 10.8 оноо илүү авч байсан нь зөвхөн 96 оны Буллзын дараа орох үзүүлэлт юм. Тэд хамгийн ихдээ л 2 дараалж хожигдож байсан аж.

Харин плей-оффт өмнөх улирлынх шигээ амархан тоглолтууд хийгээгүй. Ялангуяа шигшээ тоглолтонд Ютатай 6 хүнд хэцүү тоглолт хийж байж аваргалж байлаа.

Нэг сонирхолтой статистик байгаа нь плей-оффт тэр үеийн Буллзийн тоглогчдоос зөвхөн Жордан, Пиппен нар л дунджаар 8-аас дээш оноо авч байжээ.

6. 1985 ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолтын амжилт: 62-20
Плей-оффт: 15-4
Онооны дундаж зөрүү: +7.4
Онооны дундаж зөрүү, ПО-т: +10.7
Финалд: Селтиксийг  4:2-оор
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)

Дун.оноо: K. Abdul-Jabbar, 22.0 Самбар: K. Abdul-Jabbar, 7.9
Он.дамжуулалт: Magic Johnson, 12.6
Дасгалжуулагч: Pat Riley
Финалын  MVP: K. Abdul-Jabbar

85 болон 87 оны баг үнэхээр сайн байсан ч дундах жилд нь буюу 86 оны баг нь Рокитст 5 тоглолтонд хожигдож байсан нь сонин. 88 оны Лейкерс улиралд 62 хожиж, финалаас өмнөх плей-оффийн 13 тоглолтынхоо 11-т нь хожоод байв. Финалд Бостоныг 6 тоглолтонд хожсон.

Хэрэв Лейкерс эхний тоглолтондоо Бостонд 148:114 харьцаагаар бут ниргүүлээгүй бол плей-оффийн онооны зөрүүгээрээ НБА-ын түүхэнд 1-т бичигдэх байлаа. Гэхдээ л тэд плйе-оффийн 15 хожлынхоо 10-т нь 16+ онооны зөрүүгээр өрсөлдөгчөө хожсон гэхээр ямархуу давамгай баг байсан нь харагдана.

7. 1992 ЧИКАГО БУЛЛЗ
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолтын амжилт: 67-15
Плей-оффт record: 15-7
Онооны дундаж зөрүү: +10.4
Онооны дундаж зөрүү, ПО-т: +6.2
Финалд: Портлэндийг 4:2-оор
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)

Дун.оноо: Michael Jordan, 30.1
Самбар: Horace Grant, 10.0
Он.дамжуулалт: Scottie Pippen, 7.0
Дасгалжуулагч: Phil Jackson
Финалын  MVP: Michael Jordan

2 дахь түрүүгээ авсан Буллзын хувилбар улирлын тоглолтондоо тун сайн гэж хэлж болох 67 хожил авсны дээр онооны зөрүү нь +10 байлаа. Улирлын тоглолтонд онооны зөрүү нь +10 байсан 3-хан баг байдаг бөгөөд 3-уулаа Буллз юм. Нөгөө 2 нь 96, 97 оны хувилбарууд.

92 оны Буллз плей-оффт харин нэлээн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, 7 хожигдож байлаа. Тухайлбал Никс тэднийг золтой л 2-р шатнаас мулталсангүй, мөн Кливлендэд 26 онооны зөрүүгээр хүртэл хожигдож байв.

Буллз тухайн улиралд 11 тоглож ашиглаж байсан ч аваргын төлөөх шийдвэрлэх 6 дахь тоглолтонд тэдний 12 дахь тоглогч Бобби Хансен нь 4-р үед гайхалтай тоглож, багийнхаа хожилд том хувь нэмэр болж байжээ.

8. 1999 САН АНТИОНО СПЭРС
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолтын амжилт: 37-13
Плей-оффт: 15-2
Онооны дундаж зөрүү: +8.1
Онооны дундаж зөрүү, ПО-т: +7.2
Финалд: Никсийг 4:1-ээр
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)

Дун.оноо: Tim Duncan, 21.7
Самбар: Tim Duncan, 11.4
Он.дамжуулалт: Avery Johnson, 7.4
Дасгалжуулагч: Gregg Popovich
Финалын  MVP: Tim Duncan

Локаутын жил байсан тул багууд улиралд ердөө 50 тоглолт хийсэн. Аварга болсон Спэрс тэрхүү улирлыг 6 хожил, 8 хожигдолтойгоор эхлүүлж байв. Харин дараагийн 53 тоглолтынхоо 46-д нь хожсон үзүүлэлттэй.  Дэвид Робинсон, Тим Данкантай тэдний эсрэг аль ч багийн хэн ч пост тоглолт хийж чаддаггүй байсны дээр оролт хийхэд ч хэцүү байдаг байжээ. Өөрөөр хэлбэл Спэрсийн хамгаалалт үнэхээр мундаг байв. Тэд өрсөлдөгч багтаа 84.7-хон оноо л алдсан гэсэн сүрдэм баримт байна. Плей-оффт 15-2. Үүний дотор Портлэнд, Лейкерсийг 4:0-дсон.

9. 2009 ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолтын амжилт: 65-17
Плей-оффт: 16-7
Онооны дундаж зөрүү: +7.7
Онооны дундаж зөрүү, ПО-т: +7.2
Финалд: Орландог 4:1-ээр
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)

Дун.оноо: Kobe Bryant, 26.8
Самбар: Pau Gasol, 9.6
Он.дамжуулалт: Kobe Bryant, 4.9
Дасгалжуулагч: Phil Jackson
Финалын  MVP: Kobe Bryant

Кобигийн Шакгүй авсан анхны түрүү, Фил Жексоны дасгалжуулагчийн хувиар авсан 10 дахь түрүү. 3 дараалан түрүүлсэн Шактай баг эхний 10-т ороогүй байхад яагаад өнгөрсөн жилийн Лейкерс 9-д бичигдэв гэж та гайхаж магадгүй. 2000-2002 оны Лейкерсийн аль нь ч улирлын тоглолт болон плей-оффт аль алинд нь нэг улиралд хамгийн өндөр амжилтыг зэрэг үзүүлж, доминант байгаагүй юм гэнэ.

Харин 2009 оны баг бол улиралд бусад багуудаас хамгийн их буюу 65 хожсон, плей-оффт ч хамгийн сайн нь байсан аж. Мөн плей-оффт +166 онооны зөрүүтэй нь бүх үеийн 7-д бичигдэх үзүүлэлт юм.

10. 2008 БОСТОН СЕЛТИКС
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Улирлын тоглолтын амжилт: 66-16
Плей-оффт: 16-10
Онооны дундаж зөрүү: +10.3
Онооны дундаж зөрүү, ПО-т: +5.2
Финалд: Лейкерсийг 4:2-оор
ЛИДЕРҮҮД (улирлын тоглолтын)

ДУн.оноо: Paul Pierce, 19.6
Самбар: Kevin Garnett, 9.2
Он.дамжуулалт: Rajon Rondo, 5.1
Дасгалжуулагч: Doc Rivers
Финалын  MVP: Paul Pierce

Плей-оффт 2 оронтой тоо бүхий буюу 10 хожигдсон ч аварга болсон ганц баг нь Селтикс. Тийм байтал тэд энэ листийн 10-т орсон нь бага зэрэг сюрприз. Гэхдээ тэд улиралд 66 хожиж, плей-оффийн хамгийн чухал буюу финалын 6 дахь тоглолтонд 132:93-аар Лейкерсийг хожсон юм. Мөн плей-оффт 14, 16, 19, 23, 25 болон 34 онооны давуу хожлууд авч байлаа.

GD Star Rating
loading...
Шилдэг финалистууд, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. bbb says:

    MJordan-toi Bulls aguu bj\aijdee. aimaaar

    GD Star Rating
    loading...
  2. add says:

    cobi zoduuulsan gdeg ni unen yumuu

    GD Star Rating
    loading...
  3. ganbaa says:

    cobi l geed bhin kobe geed bichej bgaragai medehguie tiim medeelel unshaagui bas haraagui yahoo d tiim medeelel bgaagui bhaa hudlaa l gej bodoj bn

    GD Star Rating
    loading...
  4. storm says:

    saihan medeelel bna shuu bayrallaa

    GD Star Rating
    loading...
  5. eegii says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.Мөн БНХАУ-с юу хэрэгтэй байна бүх зүйлийг хамгийн хямдаар шуурхай зуучилж ачуулж өгнө
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: BEIJIN -86-13911824074 UB- 99819100 zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: