loading...
1800-аад оны дундуур хөлбөмбөг ирээдүйд дэлхийн хамгийн хүчирхэг спортын төрөл болох замналаа жинхэнэ утгаараа эхэлж байх үед түүний тактикын гол зорилго нь зөвхөн олон олон гоол оруулах явдал байлаа. Багийн бүх тоглогчид бөмбөг эзэмшингүүтээ л өргөн фронтоор эсрэг талын хаалга уруу дайрах нь тэр үеийн моод байсан гэлтэй. Гэвч цаг хугацааны явцад тэд энэ нь эсрэг багийнхаа контр аттаканд орж, хаалгаа арвин гоолоор мялаалгах үүдийг нээж өгч байгааг анзаарч эхэлжээ. Явсаар 20-р зуун гарлаа. Энэ үед л өнөөгийн дээд зэргийн түвшинд хүрсэн тактикын анхны схем Англид тавигджээ. Хаалгачийн урд талд 3 шугам татаж, эхний шугамд нь 2 хамгаалагч, тэдний өмнө 3 хагас хамгаалагчийг зоож, хамгийн урд нь 5 довтлогчийг байрлуулжээ. Энэ байрлал нь зурган дээр пирамид хэлбэртэй харагдсан тул пирамид тактик гэж нэрлэсэн байна. Төвийн хагас хамгаалагч өрсөлдөгч багийн төвийн довтлогчийг харгалзахын хажуугаар нөгөө 2 хагас хамгаалагчтайгаа нийлээд хамгаалалт ба довтолгооны шугаманд байгаа тоглогчдыг хооронд нь холбож, хамгийн гол хариуцлагыг үүрдэг хүн болж хүвирах нь тэр. Энэ ухаалаг сэдэл нь одоогийн тактикын ч гэсэн амин сүнс нь билээ. Харин таван довтлогчтой тоглох тактик нь он удаан жил арилсангүй, бүүр 60-аад он хүртэл зарим баг нь энэ хувилбарыг чухалчилсаар л байв.
Дэлхийн 1-р дайны дараа “Метод” гэдэг арга дэлгэрлээ. 20-оод оны сүүл, 30-аад оны эхээр Европод Английг эс тооцвол дийлдэшгүй гэгдэж байсан Австрийн баг уг тактикыг анхлан санаачилжээ. “Шидэт баг” гэсэн нэртэй байсан тэд хаалгачийн өмнөх шугамыг 2 болгож, эхнийхэд нь 2 хамгаалагчийг хамгаалах чиглэлийн 3 хагас хамгаалагчтай байрлуулсан. Харин тэдний өмнөх шугамд довтлох чиглэлийн 2 хагас хамгаалагчийг 3 довтлогчтой нэгтгэжээ. Шугам бүрийг ажиглаваас 2 ширхэг М үсэг харагдана. Ингээд Европод энэ аргыг “Метод” гэхээс гадна ММ гэж бас нэрлэх болжээ. Нэг шугамд холбогдсон тоглогчид хоорондоо ойрхон дамжуулалт хийн тоглож, бөмбөгөө бат эзэмшдэг энэ тактикын гол зорилго нь ганцаарчилсан хурц тоглолтоор бус багийн нэгдмэл цулаар өрсөлдөгчөө дарамтлах явдал байсан. Энэ арга нь санаанд ормооргүй амжилт олсон нь 1930 онд Уругвай, 1934 ба 1938 онуудад италичууд ММ схемээр тоглоод дэлхийн аварга болсон гэдгээс мэдэгддэг. Уругвай хожим 1950 онд зарим тоглолтод бас энэ тактикаараа тоглоод дэлхийн аварга болсон юм.
ММ-ыг ингээд багууд судлан, сүүлдээ 2 хамгаалагчтайг нь анзааран сул зайг нь олоод гоолдчихоод байдаг болов. Дэлхийн 2-р дайны дараа Англи дэх шинийг эрэлхийлэгчид үүний эсрэг түлхүүрийг гаргаад ирэв ээ, гэтэл. Бүтэц нь маш амархан. Ердөө л эхний шугам доторхоо хөрвүүлчихлээ. Өөрөөр хэлбэл хамгаалалтаа зузаалж, хаалгачийн урд 3 хамгаалагч зогсдог болов. “Метод”-ын төвийн хагас хамгаалагч нь төвийн хамгаалагч болчихлоо гэсэн үг.
3 хамгаалагч болон 3 довтлогчийн хооронд орших 4 хагас хамгаалагч нь квадратыг үүсгэсэн нь зурган дээр харагдаж буй. Энэ л хамгийн чухал нээлт байлаа. Учир нь тэд өрсөлдөгчийн алдааг ашиглан маш хурдан сөрөг довтолгоог эхлүүлж чаддаг болсон. Нэгэнт эхний М үсгийг эргүүлчихсэн болохоор юу болж хувирах вэ? Мэдээж буруу харсан М үсэг буюу W үсэг. Ингээд энэ тактикаа WM тактик гэж нэрлэлээ. Уг нь анх “Систем” гэж нэрлэсэн ч WM гэсэн нэр ч утга адил хэрэглэгдэх болжээ. 1950 оны дэлхийн аваргаар Уругвай өрсөлдөгчөөсөө хамаарч зарим тоглолтоо “Систем”-ээр хийж, үүнийхээ ачаар дэлхийн аварга болсон гэнэм. Тэдний квадратын удирдагч буюу хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Шиаффино хөлбөмбөгийн түүхэн дэх анхны алдарт хагас хамгаалагч болон нэрээ мөнхөлжээ.
Тактикийн хөгжлийн үсрэлтийн жилүүд болох 50-иад он боллоо. Жам ёсоороо WM-ын онгорхой нүх сүв ч танигдаж эхлэв. Энэ удаагийн нээлтийг унгарчууд тэр тусмаа Унгарын лигийн Хонвед хэмээх баг хийлээ.
Унгарын спортын сайд, шигшээгийн дасгалжуулагч Густав Себес анх санаачлаад, Хонвед эхэлж туршсан энэ арга нь MM-ыг орвонгоор нь эргүүлсэн буюу WW хэмээх тактик байсан. Эхний шугам нь “Систем”-тэй адил боловч 2 дэх шугамын төвийн довтлогчоо төвийн хагас хамгаалагч болгож орхисноор түүний довтолгооны үүрэг өмнөхөөсөө хамаагүй илүү чухал ач холбогдолтой болж эхэлсэн байна. Энэ байрлалд Унгарын шигшээд Хидегкути зогсон, нэг шугаманд байрлах Будай Цибор нартай мөр зэрэгцэн гайхалтай мэдрэмжийнхээ ачаар эсрэг багийн хамгаалагчдыг ангайлгадаг байжээ. Урд байрлах Кокшиш Пушкаш 2 нь супер пассуудыг хүлээн аваад гоолыг ч машиндаж гардаг байсан аж. “Хонвед” гэгдсэн энэ тактикыг уг багаас гол цөмөө бүрдүүлдэг байсан Унгарын шигшээ үлгэр жишээ хэрэглэн 50-иад онд ногоон зүлгэн дээр босоо байжээ. 1954 оны дэлхийн аваргад баталгаатай аваргална гэгдэж байсан тэд урьдчилсан шатанд Германыг 8-3-аар бут ниргэсэн ч аваргын төлөө тэдэнд нэг гоолын зөрүүгээр харамсалтайгаар хожигдсон билээ.
Хөлбөмбөгийн цар хүрээ улам алдаршин өргөжихийн хэрээр хөгжлийн хурд нь дагаад огцом нэмэгдэх боллоо. Гараад 2, 3-хан жил болов уу үгүй юу “Хонвед”-ыг багууд нэвт судалчихав. Энэ үеэс л эхэлж одоо ноёлон буй хамгаалалтын эрин эхэлсэн гэхэд болно. Багууд “Гоол хийхдээ бүү яар, юуны түрүүнд хамгаалалтаа бод. Эс тэгвээс эсрэг багийн төвийн довтлогч та нарт сюрприз барих болно.” гэсэн уриаг лоозондох боллоо. Өмнө нь байсан 3 хамгаалагчтай тактикын үед хэрэв төвийн хамгаалагч нь урагш бага зэрэг давшиж, довтолгоонд оролцвол 2 жигүүрийн хамгаалагчаасаа дэндүү холдчихоод байв. Энэ үед айлын талын төвийн довтлогч контр аттакаас урагшаа сугаран гарч, хаалгачтай цор ганцаараа тулдаг байлаа. Энэ байдлыг засахаар хамгийн анх Швейцарийн шигшээ болон Швейцарийн лигийн Серветте Женева багийн австри дасгалжуулагч Карл Раппан либеро гээч зүйлийг хөлбөмбөгт бий болгоодохов.
үргэлжлэл бий …
loading...







Nice…
loading...
wooow. buhel buten shinjleh uhaan bn shde
loading...
saihan medee bna urgeljleliig ni huleenem
loading...
laitai adminaa bayarlalaa ene chin l humuusiig hulbumbugt hairtai bolgoj bgaa zuil shuu dee. diamond geed tsaashaa yabj uguh yum bgaa bi zdde
loading...
eniig chin jaal sudlii baiz xo miniii tolgoi hureh n uu lol
loading...
Ээ гоё юмандээр нь дуусгачих юм. Нэг мөсөн дуусгачихгүй,,, Гоё нийтлэл байна
loading...
Goyo bichsen baina, urgeljluuleed bicheed baigaarai
loading...
Minii bodloor 3-4-3 bairlal taalagddag. Zugeer l shiruun dovtolgoo. Zarim neg hund hamgaalalt hangaltgui gej bodoj bj magagdgui.
Gehdee hamgiin sain hamgaalalt bol dovtolgoo shuudee!
loading...
goyo medee bna. hurdan nemeerei daraagin hesgiig ni
loading...
Ёстой дахин дахин уншаад баймаар зүйл байна.
loading...
sonirholtoi l yum dahiad tavihig chin huleej baiy
loading...
hamgiin sain hamgaalalt bol hamgaalalt shuu dee
loading...
Надад хамгийн таалагддаг нь 4-1-2-1-2 * * * *
*
* *
*
* *
Цэвэрлэгч хамгаалалт Second Striker дээр тулгуурласан тактик жинхэнэ төгс тактик
loading...
Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин, Франц, Испани, Холланд, Гэрман, Англи, Мэксик, Итали, Бразил, Португал, Амэрик улсын шинэ өмсгөл, 9512887
loading...