loading...
Рафаель Надаль 5 дахь Ролан Гарросийн түрүүгээ авахад нэлээн ойртож байна. Тэрээр шөвгийн 8-д нутаг нэгт Николас Алмагрог 2 цаг 35 минутанд 7:6 7:6 6:4 харьцаагаар хожиж, хагас шигшээд үлдлээ. Надаль ийн нэг ч сет алдаагүй хэвээр үлдэж байна.
Маргааш 24 хүрэх Надаль өмнө нь Алмагротой 6 тоглохдоо бүгдэд нь хожиж байсны дотор 2008 оны Ролан Гарросийн шөвгийн 8-д 6-1 6-1 6-1 харьцаагаар илт давуу хожсон хожил нь багтана. Энэ тоглолт Ролан Гарросийн түүхэн дэх шөвгийн 8-ийн хамгийн давуу харьцаагаар дууссан тоглолт болж байв.
Харин энэ жил Алмагро дажгүй тоглолоо. Хэдий сет авч чадаагүй ч 2 ч удаа тай-брейк гаргасан байна.
Надалийн хагас шигшээгийн өрсөлдөгч нь Ю.Мелзер болов. Тэрээр Новаз Жоковичид 2 сет алдаад байсан ч дараалан 3 сет авч хожжээ. Тоглолт 4 цаг 15 минут үргэлжилсэн байна. 29 настай Мелзер анх удаа Их дуулгын шөвгийн 8-д үлдээд байсан бол ийн анх удаа хагас шигшээд үлдэв.
Федерер, тэгээд Жокович хожигдсоноор Надалийн аваргалах зам улам л айтайхан болж байх шиг.
Эмэгтэйчүүдийн хувьд Австралийн Саманта Стосурийн драм үргэлжилсээр. Парист босоо байсан Жюстин Хенинийг хожсон тэрээр шөвгийн 8-д дэлхийн нэг номер Серена Уилльямсийг 6-2 6-7 8-6 харьцаагаар хожлоо.
Стосур өнгөрсөн жилийн Роланд Гаррост мөн хагас шигшээд хүрээд Светлана Кузнецовад хожигдож байсан гэнэ. Стосурийн хагас шигшээгийн өрсөлдөгч нь Елена Янкович.
Янкович шөвгийн 8-д Я.Шведоваг хожсон.
loading...





nadaliin naadam boljde…federer ugaasaa nadaliig baigaa tsagt shoroon talbaid yavj haragdaach tee
loading...
soderling bn shde
loading...
yun holbombog,tennis gej yostoi goyo sport yumaa,ene soderling yamar shartai har shaar ve,ongorson jil Fedrer-d final-d nuhuulchaad ene jil sharandaa Fedrer-g yuch bologsongui shuu,sharandaa turuuleesee bilee,bogsoo uhdag Nadal zail zail,
loading...