Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Финалын өмнө 3 асуулт

GD Star Rating
loading...

Селтикс – Лейкерс дахиад финалд үлдээд байна. Нийтдээ 12 дахь удаагаа.

2008 онд Селтикс өрсөлдөгчөө 6 тоглолтонд хожиж, Бостон – Лейкерсийн хоорондох 11 финалаас 9 дэх түрүүгээ, нийт 17 дахь түрүүгээ авсан.

Харин энэ жил яах бол? Лейкерс талбай дээрээ олон тоглолт хийнэ, Рон Артистаар хүч нэмсэн гээд өөрчлөлт Лейкерст байгаа. Харин Бостоны хувьд Ражон Рондо гэх од тоглогчтой болоод байгаа, тэр бараг л багийнхаа лидерийн хэмжээнд очоод байна.

ИСПН-ий экспертүүд финалын талаарх бодлоо илэрхийлцгээж. Үүний товчлон хүргэе.

1. 2008 оны финал, энэ жилийн финалын адил талуудын тухайд?

Henry Abbott, ESPN TrueHoop:

Гол давтагдаж байгаа зүйлс нь: Бостоны хамгаалалт, Коби болон Байнумын өвдөг, Фил Жексоны чадвар, Бостоны Их 3-ын нас, Газолийн тэсвэр хатуужалд эргэлзсэн байдал…

J.A. Adande, ESPN.com:

Селтикс дахин нэг удаа Кобигийн Өрнөд бүсдээ доминант байсныг нь хязгаарлах нь. Рэй Аллен талбайн турш Кобиг хамгаалахад Селтиксийн бусад тоглогчид бүгд дэмжиж туслах бөгөөд Коби бүх л дриббл, спинүүдээ амархан хийж чадахгүй.

Гарнетт 2008 онд Лейкерсийн эсрэг 18 оноо дунджаар авч байсан тоглолтоо дахин давтах байх гэж таамаглаж байна.

Kevin Arnovitz, ESPN TrueHoop:

Гол зорилгууд нь адилхан байх болно. Селтикс Кобиг бөмбөг эзэмшүүлэхгүй байхыг оролдож, Кобиг бөмбөг эзэмшсэн үед пэйнтдээ хана хэрэм үүсгэн зөвхөн үсрэлттэй шидэлт зэргийг л хийлгэх байдлаар тоглох биз.

Довтолгоонд Селтикс пик-н-роллууд хийж, мөн бөмбөг тоглолтууд, бөмбөггүй шилжилт, заслонуудыг маш их ашиглаж, гол оноо авагчдаа дуртай байрлал, нөхцөлөөс нь шидүүлэхийг оролдоно.

Лейкерс талбайн аль ч хэсэгт түрэмгий байна. Тэд оноо авахыг хүсвэл Коби, Газоль нар талбайг бүтэн ашиглаж, довтолгоонуудыг хийнэ.

Chris Broussard, ESPN The Magazine:

2008 оны Селтиксийн физикаль тоглолт хэвээр үргэлжилж, нэг гол хүчин зүйл байхын дээр Пол Пирсийн мундаг довтолгоонууд ч хэвээр байх болно.

Chris Sheridan, ESPN.com:

… 2008 онд аль аль баг нь өлсгөлөн, амжилтаар цангаж байсан. Одоо бол аль аль нь аварга авчихаад байгаа. Энэ удаа хэн илүү зүтгэж, хичээсэн нь хожно.

Marc Stein, ESPN.com

Бостоны физикаль байдал, Лейкерсийн тэсвэр хатуужилтэй эсэх нь өмнөхтэй ижил. Гэхдээ ерөнхийдөө эдгээр багуудын 2008 оныхоос ялгаатай зүйлс нь төстэйгөөс олон.


2. Энэ цуврал 2008 оныхоос юугаараа ялгаатай вэ?

Abbott:

Бостоны хамгаалалт одоо ч сайн байгаа боловч тэдний насыг дурсахгүй байж боломгүй.

Бостонд одоо өмнөхөөс шал өөр түвшний тоглогч болсон Ражон Рондо байгаа. Лейкерсийн Дерек Фишер хурдан шалмаг холбогчийг сайн хамгаалахад асуудалтай. Рондо тэдний хувьд гол проблем байх боломж бий.

2008 оны финалтай харьцуулахад Пол Пирсийг илүү хүнд хамгаалагч хүлээж байгаа. 2008 онд Пирсийг хамгаалах асуудал Лейкерст сул тал болж байсан бол энэ удаа тэгэхгүй, харин Пирсийн өөрийнх нь байдал л хэцүүхэн болох биз. Тэр Рон Артистийн эсрэг тоглоно.

Гарнетт 2 жилийн өмнөх шигээ байнга давамгайлж, доминант байж чадахгүй. Леон Пови, Эдди Хаус нар 2008 оны цувралд Селтикст маш сайн тус болсон. Харин одоо тэд Селтикст байхгүй.

Adande:

Коби энэ цувралд Рондог хамгаалахад анхаарлаа хандуулна. Рондод 18 фут болон түүнээс дотогш зайд шидэх боломж олгохгүй байх хэрэгтэй. Гэхдээ Коби өмнөх цуврал шиг Пирсийг хамгаалах давхар үүргээс чөлөөлөгдөх юм. Пирсийг Артист “хав барина”.

Arnovitz:

Лейкерст Пирсийг найдвартай барих Рон Артист байна. Дээр нь 2008 онд тоглоогүй Эндрью Байнум нэмэгдэнэ. Мөн Коби 2 жилийн өмнөхтэй харьцуулвал багийнхандаа илүү итгэдэг болсон.

Нөгөө талд Рондо ихээр өсөн дэвшиж, сайжирсан. Түүний талбай дээрх зөв шийдвэр, өөртөө итгэлтэй байдлууд Селтиксийг илүү хувирамтгай, аюултай болгох боломжтой.

Харин Тони Аллен, Глен Дэвис, Рашид Уоллес нар 2008 оны Жеймс Пози, Эдди Хаус, П.Ж.Браун, Леон Пови нарын тусыг багтаа өгч чадах болов уу?

Broussard:

Рондо одоо Селтиксийн хөдөлгөгч, хурдасгуур болсон. Нөгөө талаар Коби 2 жилийн өмнөхтэй харьцуулахад хамгаалалт, довтолгоонд аль алинд нь багтаа илүү хэрэг, тус болж байгаа.

Sheridan:

Рондо Селтиксд өмнөхөөсөө илүү үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. 2008 онд Рэй Аллен плей-оффт муу тоглосон (ps: финалд бол сайн л тоглосон доо).

Одоо бол Аллен тун сайн байгаа. Бас Пол Пирс өнгөрсөнж 2 жилд муудаагүй. Энэ цувралын MVP бол миний хувьд Пирс байх болно.

Stein:

… Энэ цувралын дараа Док Риверс болон Фил Жексон аль аль нь багаа орхиж магадгүй.


3. Цуврал яаж дуусах бол?
Abbott:

Би Лейкерсийг 7 тоглолтонд хожно гэж бодож байна.

Эхний шатнаас эхлээд л би Селтиксийн эсрэг сонголт хийж байсан. Гэтэл тэд намайг одоо ч ухаан муутай харагдуулсан хэвээр.

Adande:

Селтикс Лос Анжелест болох эхний тоглолтыг хулгайлж чадна гэж бодож байна. Тэд 6 тоглолтонд аваргалах болов уу.

Arnovitz:

Лейкерс 7 тоглолтонд хожно.

… Коби сүүлийн сард кареерийнхаа хамгийн шилдэг тоглолтуудыг хийж байна.

Broussard:

Бостон эргээд Лос Анжелест ирэхдээ 3:2-оор давамгайлж ирнэ. 6 дахь тоглолтонд Лейкерс хожно. 7 дахь тоглолтонд Селтикс хожно.

Sheridan:

Бостон эхний 2 тоглолтын дор хаяж 1-д нь хожно гэж бодож байна.

… Эцэст нь хамгаалалт аварга болно. Бостон бол илүү хамгаалалт сайтай баг. Тэд 7 тоглолтонд.

Stein:

Пирсийн түрдэг сандал байхгүй, шүүгч Донахигийн тухай Стерний мэдээлэл байхгүй…

Лейкерс 6 тоглолтонд хожно. Талбай дээрээ олон тоглолт хийх эрх энэ цувралд чухал нөлөөтэй.

GD Star Rating
loading...
Финалын өмнө 3 асуулт, 8.1 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

21 Сэтгэгдэл

  1. За ёстой 50-50 хувь л байх. Рондог сайн барьчихвал Нуурнууд бараг харин чадахгүй бол Бостон. Нөгөө талаар байнум хэрэв сайн тогловол нуурнууд ямарч багийг торохгүй. Нөгөө талаар нуурнуудын сэлгээнд итгэх итгэл финикстэй тоглож байхыг хараад үнэхээр алдарлаа. Тэгээд ч ер Рей аллен шидэлтүүдийг их алдуулж чадвал Нуурнууд тодорхой биз дээ.

    GD Star Rating
    loading...
  2. Ийм л үед рей багтаа их хэрэг болдог юм даа. түүнийг л сайн барьж, коби түүний эсрэг сайн тогловол боломж олдоно гэ бодож байна. харин та нар юу гэж бодож байна. дээрхи аналистуудыг дууриагаад л өөрийнхөөрөө аваад хаячихлаа. Зүгээр л миний бодол шүү,,, Хүмүүс ээ

    GD Star Rating
    loading...
  3. analyst says:

    Хатуу ширүүн тоглолт болно доо. хүчний тоглолт ууд их болно. нөгөө талаар Гарнеттын шилдэг байсан үе аажим холдож байна. түүний шилдэг хамгаалалт бага зэрэг суларсан, дундаж оноо авалт багассан. Нуурнууд нэг 3 жижиг хамгаалагчийнхаа нэгийг нэг гайгүй хамгаалдаг, сайн холбодог ирээдүйтэй залуугаар сольчихгүй юм даа. чикагогоос Hunrich-г аваад ирдэг ч болоосой. Нуурнуудын эсрэг айлын хөнгөн хамгаалагч нар оноо сайн авчихаад байдаг болохоор Рондо их л сайн тоглох болов уудаа. хэтэрхий цоортол оноо авсан хүн тэр болгон гарахгүй, харин багийн жигд тоглолт л шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов ууд аа,,,,

    GD Star Rating
    loading...
  4. 123 says:

    Er ni Celtics iig hogshirson geed bhaa bolhoos 2 jiliin omnohoos ylgaa algadaa 5 jiliin daraa hogshirson togloj chadahgui bna gevel taarah bh.Deer ni humuusee soyoltoi bgaarai

    GD Star Rating
    loading...
  5. marcus says:

    za margaash hurdan boloosoi. goyo toglolt bolno doo

    GD Star Rating
    loading...
  6. g says:

    6-d celtic hojino.

    GD Star Rating
    loading...
  7. ganbaa says:

    za er n l bodoj bsan yumnuudaas bichsen bn lakersiin togloinii uvchin n rondo harin bostongiih kobe boloh bh gehdee boston jigd bolhnoor lakers uneheer jidg l sain toglohgui bol hojihgui l dee lakers hojivol 7 toglolt boston hojivol 6n toglolt l garah bh gehdee uneheer helhed hetsuu bn buh yum 50 50 huvi gedegtei sanal niilj bn

    GD Star Rating
    loading...
  8. Miki Roko says:

    4-1 LAL xojino!

    Kobi 2 jiliin unnuxuusuu shal uur bolson!

    Asuudal bol yax argagui Rondo!
    Gebch xugshin Pil uchiig ni olchix bailgui dee!

    GD Star Rating
    loading...
  9. temk says:

    buun naidlaga. Hugshin Phildee l naidaad bn u? uur ch arga bhgui l dee. LAL.d Rondog haah hun bhgui.

    GD Star Rating
    loading...
  10. ganbaa says:

    http://www.silverscreenandroll.com/2010/6/2/1495700/nba-finals-positional-preview-los?ref=yahoo ene deer bga medeeg orchuulaad oruulaad ug thuu plz tsoomoo tsolmonbaatar aa guij bn oruulaad uguurei kkk uguhgui bol dar

    GD Star Rating
    loading...
  11. Bilguun says:

    6 togloltond Celtics hojih boluudaaa 7 ch baij magad minii huwid bol er n Celtics hojih yumshig sanagdaad bgan deedeh hunii bichsen Medeelliig orchuulad niited tawibal ih dajgu yum baih shig bn hagas hugas oilgoloo

    GD Star Rating
    loading...
  12. Boldgerel says:

    Ene tsubrald ehnii 2 toglolt chuxal nuluu vzvvlex bolobuu!Celtics ehnii 2-oos neg xojil abchixbal ch…!Gexdee esreg bagt n Basketball maestro KOBE baigaag martaj boloxgui!Tvvnii xubid bolomjgui zviliig xiix n erdiin met bolchixood bgaa shvv dee!Gexdee bi Celtics-iig abarga boloosoi Rondog MVP boloosoi gej xvsej bn!Gol n saixan vzvvshtei tsubral boloosoi doo!

    GD Star Rating
    loading...
  13. ganbaa says:

    zaza margaash yu bolhiig l harah l uldlee dee harj l baihaas da bolohgui yum gej yu bhav bolohoos n bolohguig hurtel lakersiig demjine todorhoi hehe

    GD Star Rating
    loading...
  14. buya says:

    lakesr-t hamgiin hetsuu zuil bol rey allen . rey bol jinhene turshlagatai chuhal ued onoo avdag ,orsoldogch bagiin setgel zuigeer togoldog togologch. yamar ch hetsuu hamgaalalttai,hench onoo avah bolomjgui bhad 3-aas tseverhen onoo avchihaad yavhad orsoldogch bagiin hen ch uram n hugarana bizdee. za tegeed bas pierce gej neg erguu iljeg bna . yamar itgeltei dovtoldog geech. nadad pierce neeh ih taalagddaggui gehdee yahav bagiin ahlagch hun yamar baih eostoi -g haruulj baigaa ldaa.
    ene buhniig rajon rondo gej zaluu nairuulj bgaa . deerees n garnet hiidgee hiine , bas boston noots saitai .
    harin lakres bol nogoo l kobe buhniig hiideg gar . joohon amia l bolohoos . hamgiin ayultai n kobe ene jilees amiatah n bagassan yavdal bagiihandaa itgedeg gasol ,fisher ,odom , ter andrew bynum, nar itgeliig n aldahgui dajgui baigaa . hamgiin hetsuu n gasol , bynum 2-n sambar dooroh noyrhol .
    minii bodloor boston – arai iluu bolomj baigaa , yagad geheeer boston yag 1 bag bolj togolj bgaa, deer n selgee saitai . bolomjiin huviar :
    60-40 l bh gej bodoj bna
    tegeed deereees n rey allen-nii unench fanat yum chin bostongoo l demjine dee. goy shuuu!!! zaluusaaa

    GD Star Rating
    loading...
  15. Гасол, Одом нарын самбар доорхи гэвэл илүү зохих байхаа,,, Байнум сайн ч маш залуухан туршлага ер нь дутаад байдаг юм шиг санагддаг. эхний 2 тоглолтонд бүх юм шийдэгдэнэ гэхэд хэцүү. Хэрэв нуурнууд дарааллад 2 хожчихвол бараг л тодорхой байхаа. Аль нэгэнд хожигдлоо гэхэд нуурнууд плей оффт дандаа айлын талбайдээр хожиж дараагийн шатанд тоглох эрхээ авсан гэдгийг бас мартаж болохгүй,,,

    GD Star Rating
    loading...
  16. ganbaa says:

    1:0 gogo

    GD Star Rating
    loading...
  17. Shinee says:

    Lakers goy hojloo. Boston hamgaalaltiin sambartaa uneheer muu bailaa. Lakers-ees Artist Pierce-g sain hamgaallaa. Mon Gasol dovtolgoonii sambart uneheer dominant baila. Ray-n bagtaa heregtei 3 onoonii shideltuud ni orsongui barag shidsenchgui. Bostonii toglotiig hyazgaarlasan zuil ni garaanii toglogchdiinh ni huviin aldaa. Ray-n aldaanuud ni tuuniig talbai dr tiim ch olon minut togluulsangui. Bas Kg hangaltgui blaa da

    GD Star Rating
    loading...
  18. Shinee says:

    Lakers vs Boston (1:0) (26:21 24:20 34:23 18:25)=102:89
    Lakers:
    Kobe Bryant (10-22, 30 Pts, 7 Rebs, 6 Assists)
    Pau Gasol (8-14, 23 Pts, 14 Rebs(8 off Rebs), 3 assists, 3 blocks)
    Boston:
    Paul Pierce (6-13, 24 Pts, 9 Rebs, 4 Assists)
    Kevin Garnet (7-16, 16 Pts, 4 Rebs, 1 assists)

    GD Star Rating
    loading...
  19. ganbaa says:

    za unuudur lakers yalanguya 3r ued uneheer hamgaalalt sain bla gasol bolon artest sain togolson kobe hiidgee hiisen harin bostongin unuudriin toglolt uneheer muu bsan shaltgaan n lakers bostong tednees iluu hamgaalsan boston bol hamgaalaltiin bag gehdee lakers unuudur ter nerii n bulaagad avchihsan yum shig l sanagdsan gehdee unuudriin toglolt buhniig shiidehgui harin lakers 50 50 huviig uur ashigtai 55:45 bolgoj chadlaa gogo lakers

    GD Star Rating
    loading...
  20. LAKERS says:

    BOSTON YAAJ CH XICHEESEN TVRVVLJ CHADAXGVI EE.
    IX SAIN TOGLOWOL 2 XOJIL SALGAJ MAGAD. LAL GO GO!!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: