Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Ливерпуль, Манчестер Сити, МанЮ, Портсмут, Тоттенхэм, Челси » Премьер лигийн онцлох үйл явдлууд

GD Star Rating
loading...

Баяр гуниг хосолсон хөлбөмбөгийн нэгэн улирал өндөрлөөд удаагүй байна. SN уншигч та бүхэнд өнгөрсөн улирлын онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэх гэж байна.Өмнө бид Германы бундеслигийн онцлох үйл явдлуудыг танилцуулсан билээ. Тэгвэл одоо дэлхийн хамгийн хүчтэй лиг Английн премьер лигийн онцлох үйл явдлуудыг танилцуулж байна. Тун удахгүй Ла лиг, Сери А лигийн тойм ч орно.

1.Олон олон рекорд амжилт дагуулсан Челсигийн түрүү

Гуус Хиддинкийн залгамжлагчаар Анчелнотти нэрлэгдсэний дараа  Челсигийн амжилтанд  эргэлзэх хүмүүс нилээд  их байлаа. Учир нь ямар ч итали дасгалжуулагч өмнө нь премьер лигт түрүүлсэн удаагүй. Челсиг өмнө нь Виали, Раниери гэсэн 2 итали эрхэм удирдаж байсан ч ямар ч лигийн
цомгүй нутгийн зүг буцаж байсан билээ.

Гэвч Карло энэ бүхнийг өөрчлөхөөр эрс шийдсэн байлаа. Түүний анхны цом тийм ч удаан хүлээлгээгүй бөгөөд Манчестер Юнайтедийг супер цомд торгуулийн цохилтоор буулган авч гайхалтай эхлэлийг тавьсан. Ингэж тэр 1998 оноос хойш торгуулийн цохилтоор авсан клубын анхны цомыг бэлэглэсэн юм. Гэтэл энэ сайхан улиралын эхлэлийг солилцоо наймааны будилаантай асуудал үймүүлж орхих нь тэр. 2007 онд Францын Лен клубээс Гаель Какута хэмээх хүүг хууль бусаар багтаа авчирсан нь илэрсэн тул ФИФА-гийн зөвлөлөөс Челсиг ирэх 2 солилцоо наймааны цонхоор тоглогч худалдан авах эрхийг нь хязгаарласан юм. Гэхдээ Роман Абрамович хэмээх хүчтэй эзэнтэй багт энэ асуудал тийм ч удаан саад болж чадсангүй. Удаа дараа Спортын арбитрийн шүүхээр заргалдсаны эцэст Лондоны баг дээрхи шийтгэлээс чөлөөлөгдөж нэрээ цэвэрлэж чадсан юм.

10 сард Челси ”Топ 4”-ийн анхны тулаанаа Стенфордын гүүрэндээ Ливерпультэй хийлээ. Дидье Дрогба энэ тулаанд гайхалтай тоглож 2 : 0-ээ ялахад гол үүргийг гүйцэтгэсэн. Тэрээр Анелка, Малудагийн гоолыг эхлэлийг тавьжээ. Энэ бол Лондоны багийн гайхалтай амжилтын дөнгөж эхлэл байсан юм. Үүнээс хойш Цэнхэрүүд топ 4-т багтдаг бусад багуудтайгаа хийсэн тулаанд 100 хувийн амжилт үзүүлсэн юм. Тухалбайл 11 сарын 8-нд МанЮ-г Жон Терригийн гоолоор буулгаж авсан бол 29-нд нь Арсеналыг Эмирэйтс цэнгэлдэхэд нь 3 : 0-ээр бутниргэжээ. Дидье Дрогба 2 гоол оруулж Вермаелений авто-гоол Челсид төгс ялалтыг бэлэглэсэн аж.

Он гарсны дааа Челсигийн зарим гол тоглогчид Африкийн цомд оролцохоор хар тивийг зорилоо. Жилийн жилд Африк тоглогчидтой багт ”лай” болдог энэ тэмцээн Челсид нэг их хүндрэл учруулсангүй.

Гол тоглогчдоо эзгүйд ч Челсичүүд ялалтын цувралаа үргэлжлүүлсээр байв. Жон Терригийн гэр бүлийн хувийн асуудлыг эс тооцвол багт ямар ч асуудал байсангүй. 5 : 0, 7 : 2 гэхмэтчилэн өрсөлдөгчдөө бутниргэсээр байсан юм. 2 сарын эхэнд Арсеналыг талбайдаа 2 : 0-ээр ялж ”топ 4”-ийн 100 хувийн амжилтаа үргэлжлүүлсээр байв.

Харин тэмцээн өндөрлөж Африкчуудыг эргэж ирсний дараа жинхэнэ хямрал эхлэх нь тэр.

2 сарын 27-нд талбайдаа Манчесте ситид ялагдаж Стенфордод анхны ялагдлаа амслаа. Залгуулаад Аваргуудын лигийн шөвгийн 16-аас хасагдаж томоохон шуугиан дэгдээв. Челсигийн бүх цаг үеийн агуу дасгалжуулагч Жозе ”Би Стенфордод хэзээ ч ялагддаггүй” хэмээх үгэндээ хүрсэн юм. Ийнхүү тэд сүүлийн 4 жил дараалан Аваргуудын лигийн шөвгийн 4-т шалгарсан амжилтаа таслууллаа.

Гэхдээ энэ хямралын байдлаас Челси хурдан гарч аваргын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж эхэлсэн. Эсрэг талд нь топ формтой Уэйн Рүүни жинхэнэ ”галзуурч” байсан ч Челси 7-1-ээр Астон Виллаг бутниргэх зэргээр  мөчөөгөө өгөхгүй гэдгээ харуулсаар байв. Ингээд улиралын хамгийн онцлох мөч ирлээ. 4 сарын 3-нд Олд Траффордод МанЮ-гийн эсрэг хийсэн тоглолт хэн нь премьер лигт түрүүлэх эсэхийг шийдэх байв. МанЮ-гийн гол довтлогч Уэйн Рүүни аваргуудын лигийн тоглолтын үеэр бэртэл авсан тул энэ тулаанд оролцоогүй.

Шүүгчийн буруу шийдвэрээс болж 2 багийнхан хоёулаа багагүй нервтэсэн гэдгийг дурьдах нь зүйтэй. Ингээд Жое Коул, Дрогбагийн гоолуудын ачаар Челси 2 : 1-ээр ялж премьер лигт түрүүлэх замаа зассан юм. Үүний дараа Тоттенхэмд 2 : 1-ээр ялагдаж энэ давуу байдлаа алдаж болох байсан ч аз болж МанЮ Блекбернтэй оноо хувааж оноо нөхөж чадсангүй. Улмаар 37-р тойрогт Ливерпулийг 2 : 0-ээр буулган авснаар ”топ 4”-ийн тулаанд 100 хувь ялалт байгуулсан амжилтын эзэн болсон юм. Гэхдээ энэ бол тэдний рекорд амжилтын дөнгөж эхлэл байлаа. Сүүлийн тойрогт Уйганыг
8 : 0-ээр бутниргэж премьер лигийн хамгийн том ялалтыг байгуулсан. Улиралыг 103  гоол оруулсан амжилтаар дуусгаж премьер лигийн шинэ амжилтыг тогтоосноос гадна английн хөлбөмбөгийн түүхэнд нэг улиралд 4 багийг 7 гоолоор ялсан анхны баг болсон байгаа. Мөн гоолын зөрүүү +71  гэсэн үзүүлэлт нь лигийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эцэст нь Дроба 29  гоолтойгоор премьер лигийн мэргэн бууч болж

Челси 86 оноотой Английн премьер лигийн аваргаар 3 дахь удаагаа тодорсон юм. Мөн Карло Анчелотти английн лигт түрүүлсэн анхны итали дасгалжуулагч болжээ.

2. Улаануудын “уналт”

2009 оны улиралд Улаанууд олны анхаарлын гол төвд байсан. Тэд сүүлийн тойрог хүртэл МанЮ-тай аваргын төлөө тэмцэж, нийт 8 удаа come-back буюу ялагдаж яваад ялалт байгуулжээ. Харамсалтай нь тэд улиралын төгсгөлд удаан хүсэн хүлээсэн премьер лигийн цомоо МанЮ-д алдаж дахин нэг улирал хүлээх хэрэгтэй болсон. Гэтэл өнгөрч байгаа улиралд Ливепульчууд бас л олны анхаарлын төвд байж чадсан. 2009 оноос ялгаатай нь тэд эсрэг дүрээр олны анхаарлыг татжээ.

Зуны наймааны цонхоор сүүлийн хэдэн жилийн амжилтын гол түлхүүр болсон Хави Алонсогоо зарж, оронд нь Алберто Аквилани хэмээх ”шилэн хөлт”-ийг авчирсан. Гэтэн өнөөх 22 саяар ирсэн өнөөх залуу нь бүтэн улиралд 11 тоглолтонд оролцсон гэж байгаа. Энэ ч яахав. Премье лигийн эхний тойрогт Тоттенхэмд ялагдсан нь тэднийг ирээдүйд хүлээж буй ”сүйрлийн” цондон болсон. Премьер лигийн хямралын хажуугаар Европын тавцанд ч азүйтэл үргэлжилж байв. Аваргуудын лигт Италийн Фиорентинад 2 удаа ”дөнгүүлж” хэсэгтээ 3-р байр эзлэн Европын лиг рүү унасан. Нэр хүнд чансаа доогуур баг ордог энэ тэмцээнд ”будаа болгоно” гэж байсан ч бас л бараагүй.

Хагас шигшээд түрүүлэх хувьтай Атлетико Мадридад нэмэлт цагт гоол алдан ялагдал хүлээсэн. Өмнөх улиралд нь аваргын төлөө тэмцэж байсан бол энэ удаа тэд 4-р байраа алдахгүйн төлөө Тоттенхэм, Астон Вилла, Манчестер сити багуудтай өрсөлдөж байв. Жэйми Карраге нэгэнтээ багийнхаа энэ амжилтын талаар ”Бид улиралын эхэнд хэтэрхий их зүйлийг хүсэж байсан болохоор энэ хямрал их хүндээр тусаж байна. Лигийн аварга болно гэсэн сэтгэлзүйтэй байсан залуус дөнгөж 4-р байрын төлөө тэмцэж байгаа болохоор ямар ч тэмцэх чанаргүй болчихоод байна” хэмээсэн байна.

Үнэхээр ч сүүлийн тойргуудад Ливерпульчууд ямар ч урамгүй тоглож үүнийхээ ”’ачаар” 7-р байранд орсон амжилтаар улиралыг дуусгасан. Энэ нь тэдний сүүлийн 11 жил үзүүлсэн хамгийн тааруухан амжилт болсон юм. Улиралын турш суудалдаа үлдэх эсэх нь тодорхойгүй байсан Рафа Бенитез эцсийн эцэст багтаа үлдэхээр болсон ч түүнийг явуулах хүсэлтэй Копууд чамгүй их байна.

Хэрвээ Рафа явахаар болбол түүнтэй хамг багийг орхино гэсэн тоглогчид ч цөөнгүй байна. Юу болохыг харж л байядаа.

3. Тоттенхэм Аваргуудын лигт шалгарлаа

Премьер лигийн топ 4 баг гэж МанЮ, Челси, Арсенал, Ливерпулийг нэрлэдэг байсан цаг ард хоцорчээ. Энэ улиралд маш олон баг 4-р байрын төлөө ширүүн тэмцэл өрнүүлсэн. Эцэст нь энэ байранд орохын тулд асар их хөрөнгө хаясан Ман сити ч бус, авьяаслаг залуусаар хүч нэмсэн Астон Вилла ч бус харин Харри Реднапаар удирдуулсан Лондоны Спөрз энэ эрхийг авч чадлаа.

Ийнхүү тэд түүхэндээ анх удаа аваргуудын лигт шалгарч байгаа бөгөөд 1961-62 оны улиралаас хойш анх удаа европын топ тэмцээнд шалгарч байгаа нь энэ юм.

Улиралын төгсгөлд Тот Челси, Арсеналыг дараалан буулган авсан нь тэднийг ийнхүү топ 4-т шалгарахад голлох үүргийг гүйцэтгэжээ. Жермайн Дефое гоолын тоогоор багаа тэргүүлж нийт 24 гоол оруулсан амжилт үзүүлжээ. Түүний араас Петер Крауч 13, Павлюченко 10 гоолтой удаалжээ. Харин хаалгач Гомеш нийт 42 тоглолтонд оролцсон амжилтаа багаа тэргүүлсэн байх юм.

4. Портсмутын санхүүгийн хямрал

2009 оны 5 сард Арабын тэрбумтан Сулиман Аль Фахим Портсмутыг худалдан авахаар болсон. Арабын хамгийн нөлөөтэй бизнесменүүдийн нэгт худалдагдсан  болохоор санхүүгийн тал дээр Портсмутыг санаа зовох зүйлгүй боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байв.

Гэтэл өнөөх баяр эр нь Ман ситигийн араб эздийг бодвол тун харамч нөхөр таарсан тул 10 сар гэхэд л Помпэй тоглогчдынхоо цалинг тавьж чадахгүй хүнд байдалд орсон. Улмаар Али Аль Фарах хэмээх бас нэгэн Арабын тэрбумтан клубын хувьцааны 90 хувийг худалдан авсан байна. Аль Фарах ирсэн даруйдаа Аврам Грантыг клубын спорт эрхэлсэн захиралаар томилсон. Гэсэн ч тэдний санхүүгийн асуудал шийдэгдсэнгүй.

2009 онд 12 сард Помпэй 2 дахь сардаа дараалан тоглогчдынхоо цалинг тавьж чадаагүй учраас гэрээнд тусгагдсан нөхцлийн дагуу тоглогчид багаа орхиж явах эрхтэй болсон. Нөхцөл байдал даамжирсаар он гараад 2 сард Непалын бизнесмен Балрам Чайнрай клубын ээлжит эзнээр нэрлэгдлээ. Шинэ эзэн дамппуурлын ирмэгт тулсан багтаа 20 сая фунтын л хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнээс илүүг гаргахгүй хэмээн гүрийх нь тэр.

Энэ мэтчилэн баг нь санхүүгийн хүнд байдалд байсан тоглогчид шүд зуун тоглосоор ФА цомын финалд шалгарч чадсан. Гэвч тэд топ формондоо байсан Челсиг үнэхээр барж чадсангүй. Хүснэгтийн доод хэсэгт бичигдэж байсан ФА цомын финалд шалгарсан учраас тэдэнд Европын тэмцээний эрх авах найдвар байлаа.

Гэвч санхүүгийн асуудалд орсон багт УЕФА-гийн тэмцээнд лиценз өгдөггүй учраас хичнээн маргалдаад тэд энэ эрхийг авч чадаагүй. Дараагийн улиралаас Помпэй Чампионшип буюу доод лигт хүч сорих бөгөөд бүрэлдэхүүнээ хадгалж эргэн топ лигтээ ирэх зорилго тавьж байгаа аж.

5. Фулхэмийн ”Үнсгэлжингийн түүх”

Хэдийгээр премьер лигттэй холбоогүй ч Английн багийн амжилт учраас энд багтаах нь зүйтэй болов уу, Английн хамгийн олон жилийн настай ч хамгийн даруухан багуудын нэг Фулхэм энэ улиралд түүхээ шинээр бүтээсэн. Рой Хожсоны удирдлаган дор Цагаанууд Европын лигт мөрөөдлийн улиралаа өнгөрүүлсэн билээ.

Хасагдах шатанд тэд Ювентус, Вольсбург, Гамбург гэсэн фаворит багуудыг ээлж дараалан мулталж финалд шалгарч чадсан. Харамсалтай нь аваргын төлөөх тоглолтонд Атлетико Мадридад ялагдал хүлээж түүхэн дэх анхны европын цомоо хүртэх боломжоо алдсан. Гэхдээ тэднийг Лондонд эргэн ирэхэд баатрын дүрээр угтан авсан нь ойлгомжтой.

Премьер лигт Фулхэм уламжлал ёсоор нэг их амжилттай ч биш, амжилтгүй ч биш алтан дундажаа л барьсан. Гэхдээ энэ улиралыг Фулхэмийн фенүүд хэзээ ч мартахгүй бизээ.

Товчхондоо гэхэд 2010 оны улирал Английн хөлбөмбөгт Лондоны багуудын сэргэн мандалтыг авчирлаа. Челси түрүүлж, Тоттенхэм 4-р байр эзэлсэн. Мөн Фулхэм түүхэн амжилтаа үзүүллээ. Бас Вест Хэм доош уналгүй үлдсэнийг амжилт гэлтэй.

GD Star Rating
loading...
Премьер лигийн онцлох үйл явдлууд , 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    goe mede bn

    GD Star Rating
    loading...
  2. bobo says:

    Uragshaa Chelsea. Bid setgel zurheeree chamdaa unench shuu.

    GD Star Rating
    loading...
  3. bajaja says:

    Gianluca Vialli Chelsea-d dasgaljuulagch baihdaa FA Cup, League Cup, UEFA Cup Winners’ Cup, Charity Shield, UEFA Super Cup gesen temtseenuuded turuulj baisan…

    GD Star Rating
    loading...
  4. bajaja says:

    Manchester United ungursun uliraliin 2 togloltond City-g 2:0; 4:3-r 2 udaa hojson. Tsomiin temtseend l gants hojigdson.

    GD Star Rating
    loading...
  5. bajaja says:

    Stoke City-g bish Wigan Athletic-g 8:0 Chelsea hojson….

    GD Star Rating
    loading...
  6. bajaja says:

    Angliin avargad 3 dah bish 4 udaagaa turuulsen.

    GD Star Rating
    loading...
  7. Djorj. says:

    heheh bajaja zuw

    GD Star Rating
    loading...
  8. Гайхалтай улирал, гайхалтай түрүү. Олон ч сэтгэл сэргээсэн тоглолт, олон ч сэтгэл хиртхийсэн тоглолтууд, шилдэгүүдийн шилдэгээ батлахын төлөө тоглолт, бусдуудынх нь шилдэг болохын төлөө тоглолт, Ийм л учраас Прьемер испани, италийн лигээс ялгарч Дэлхийн шилдэг болдогн биз дээ,,,

    GD Star Rating
    loading...
  9. noomuuu says:

    Liverpooliin suganuud iim sh dee haha

    GD Star Rating
    loading...
  10. Chelsea says:

    It was great season for Chelsea…Thanks mate.

    GD Star Rating
    loading...
  11. Zak says:

    Эхнээс нь хальт гүйлгэж хараад унших ямар ч хүсэлгүй болчихлоо. Хэт нэг талыг барьж бичсэн, тэгээд алдаа мадагтай. МанЮ, Дерби Ман Ситидээ нухуулж оноо алдаагүй. Эцсийн мөчид Скоулзийн мөргөлтөөр хожсийм штээ. МанЮ Блакбурнтэй л гоолгүй тэнцсэнээс болж оноо алдсан юм шүү дээ. Түүнээс л шалтгаалж цэнхэрүүд ганц оноогоор түрүүлж, чам мэтийн эргүү юмнуудад хэрэгтэй хэрэггүй юм сараачиж суух боломжийг гаргаж өгсөн юм. Бичиж байгаа юмаа мэдэж байж бичиж бай. Багаа магтахгүй бол байж сууж чадахгүй байгааг чинь ойлгож байна. Гэхдээ үнэн юм бич за.

    GD Star Rating
    loading...
  12. A says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma

    GD Star Rating
    loading...
  13. Normajmn says:

    Zak aalzaa chini suga manu tsomgvi uldsend hen ch buruugvi bizde

    GD Star Rating
    loading...
  14. storm says:

    bayrallaa saihan bichsen bna

    GD Star Rating
    loading...
  15. g says:

    zak bolioch ee, goyo medee bna. busad liguudiig hurdan nemeerei ho

    GD Star Rating
    loading...
  16. Spurs fanat says:

    Glory! Glory! Spurs!

    GD Star Rating
    loading...
  17. 95128870 says:

    Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин, Франц, Испани, Холланд, Гэрман, Англи, Мэксик, Итали, Бразил, Португал, Амэрик улсын шинэ өмсгөл, 9512887

    GD Star Rating
    loading...
  18. tumuruu says:

    go go chelsea ene zuunii super team champions league

    GD Star Rating
    loading...
  19. tuwshee says:

    ta buhen football sonhrdog bol ene idru rj sanal bodloo soliltsyo bi arsenalin pnat arsenal_fc2323@yahoo.com

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: