loading...
Ливерпулийн дасгалжуулагч Рафаел Бенитез албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. 50 настай
Испани эрийг ажлаас нь чөлөөлөх тухай яриа энэ улирлын эхнээс л гарах болсон. Гэхдээ клубын удирдлага улирлын төгсгөл хүртэл хүлээхээр шийдээд байсан юм. Гэвч Ливерпульчууд сүүлийн 11 жил үзүүлээгүй хамгийн тааруу амжитаа үзүүлж Премьерлигт 7-р байр эзэлсэн учраас Копуудад өөр сонголт үлдсэнгүй. Өнгөрсөн жил Рафа Ливерпультэй 5 жилийн 16 сая фунтын гэрээ байгуулаад байсан учраас нөхөн төлбөр болгож 3 сая фунтыг Бенитез авч байгаа юм. Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа ”Ливерпулийг орхих гэж байгаадаа үнэхээр харамсаж байна, Энэ клубт надтай хамт ажиллаж байсан бүх хүмүүст баярлалаа. Би үргэлж энд өнгөрүүлсэн сайхан дудрсамж, фенүүдийн халуун дулаан уур амьсгалыг санан дурсаж байх болно. Ливерпулийг удирдан дасгалжуулж байснаараа би үнэхээр бахархдаг. Эцэст нь хэлээхд Чи хэзээ ч ганцаараа алхахгүй шүү” гэжээ.
Одоо хэн түүний орыг залгах вэ гэсэн асуулт олны анхаарлыг хамгийн их татаж байна. Ливерпулийн домогт Кенни Далглиш болон ерөнхий захирал Кристиан Пурслов нар шинэ дасгалжуулагчын эрэлд гараад байгаа юм байна. Италийн хэвлэлүүдийн цуу яриагаар бол Рафа Интер Миланд очиж магадгүй байгаа юм байна. Аль эсвэл төрөлх Испани орондоо амарч байгаа Валенсид эргэн ирж ч мэдэх гэнэ. Түүний дасгалжуулагчийн карьер Реал Мадридийн Б багаас эхэлсэн бөгөөд Осасуна, Тенерифе, Валенси багуудыг удирдаж байгаад 2004 онд Ливерпульд иржээ.
2005 оны аваргуудын лигийн гайхамшигт түрүү бол түүний карьерийн оргил мөч байсан. Тэр цагаас хойш Бенитез Ливерпультэй хамт олон баяр жаргалтай, гуниг харуусалтай мөчийг өнгөрүүлжээ. Харин одоо түүний шинэ адал явдал эхэлж байна,
loading...




Haramsaltai baina sain dasgaljuulagch. Oor bagt ochood amjiltaa urgeljluuleerei.
loading...
kobi hojson medeelel yasan be
loading...
Харамсалтай л байна. Одоо Торрес явах л юм байна даа. Ливерпулийн унатын үе жинхэнэ утгаараа одоо л эхэлж байна. Ирэх улиралд амжилт гаргана гэж найдаад ч хэрэггүй.
loading...
za engeed jinheneesee Looserpool bolovoo hoorhii, daraa jilees Liverpool dundaj bag bolloo
loading...
ee arai ch dee yagaad halchihvaa odoo Liverpool maani yaanaa!hamgiin goyo dasgaljuulagch shd odoo saichuul ni bugd yavna daa!uneheer bur denduu haramsaltai bna
loading...
Za yu gej 1 dasgaljuulagch yavlaa geed buh yum orvongooroo ergedeg yum.Harin ch sain bj boloh taltai shine dasgaljuulagch ireed shine toglogch avna tgd shine uye ehelne gesen ug harin amjilt yaahig ni harj bj bicheech boon daldig haragch shaatsan
loading...
manai shigsheed hvreed irvvl mon shnaa
loading...
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
Зааны Ясан эрэг
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma
loading...
ali ert ingeh bsan yum boloh zuil boldog jamaaraa l boloo
loading...
Rafad Liverchuud gomdoh yum yu bhavdee..saihan dursamj uldeelee amjilt huseh l heregtei…odoo hiddink l heregtei bna
loading...
kobe hojigdson medeellig end ogch bn.
loading...