Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010, Ярилцлага » Де Росси ”Хэцүү ч гэсэн бид үүнийг хийж чаднаа”

GD Star Rating
loading...

Ромагийн ирээдүйн ахлагч Даниеле Де Росси  италийн шигшээ багийн гол найдваруудын нэгээр нэрлэгдэж байна. Дөрвөн жилийн өмнө Италичууд Алтан дагиныг хүртэхэд Де Росси Францын эсрэг торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж байсан. Гэхдээ тэр хэсгийн тоглолтонд улаан хуудас хүртэж финал плэй -оффын ихэнхи тулааныг өнжсөн юм. Харин энэ удаа Де Росси тэмцээний гол тоглогч байж багаа финал руу хөтлөн аваачихыг хүсэж байгаа гэнэ. Ингээд түүний ФИФА.комд өгсөн ярилцлагыг сонирхоё.

Даниелe, Италичуудын ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг эргээд дурсахгүй юу ?

Манайхан сонгон шалгаруулалтын үеэр маш сайн тоглосон. Туринд Болгарын багтай хийсэн тоглолт мөн Монтенегро, Ирландтай хийсэн тулаан гээд хүнд тоглолтууд нилээд байсан. Ялангуяа Ирландын эсрэг хамгийн чухал бас хүнд тулаан болсон л доо. Бид эхний гоолыг оруулаад дараа нь хамгаалаад байхаас өөр арга байгаагүй. Харин хариу тоглолт санаснаас хөнгөхөн болж өөрсдөдөө хэрэгтэй үр дүнг бид авсан даа.

Энэ амжилтын гол тулгуур нь юу байв ?

Гол нь манайхан ур чадвар өндөртэй шилдэг тоглогчдоос бүрдсэн. Багийн ерөнхий цөм болсон тоглогчод ДАШТ-д альхэдийнэ түрүүлээд үзчихсэн туршлагатай тоглогчид. Бас бид өнгөрсөн Европын аваргаар түрүүлж чадаагүй ч гэсэн тэмцээний аварга Испанид торгуулийн цохилтоор ялагдсан. Сонгон шалгаруулалтын үеэр зарим авьяаслаг залуу тоглогчид нэмэгдсэн ч гэсэн багийн сэтгэлзүй ерөнхийдөө өөрчлөгдөөгүй. Манайхны байр суурь, уур амьсгал яг өмнөх шигээ л байна.

Ф хэсгийн талаар юу гэж бодож байна. Энэ хэсэг хэр хүнд хэсэгт орох вэ ?

Өнгөц харахад амархан хэсэг юм шиг боловч ДАШТ-д амархан гэсэн ойлголт байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Парагвай л гэхэд урьдчилсан шатанд Аргентиний дээр бичигдсэн. Шинэ Зеландтай өнгөрсөн жилийн Тив хоорондын цомын өмнө тоглож байсан. Бид 4-3-аар ялсан ч гэсэн тэд нилээд хүндрэл учруулж байсан. Дээр нь Марик Хамсик гээд шилдэг тоглогчтой, сайн зохион байгуулагдсан Словакчуудыг ч басаж болохгүй.

Тив хоорондын цом гэснээс, өнгөрсөн жил та энэ тэмцээнээс юу ойлгож авав ?

Хүмүүс тэр болгон Өмнөд Африкийн газарзүйн байрлалыг дурьдахгүй байх шиг байна. Гэхдээ өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцож байхдаа бид далайн түвшний тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Өмнө нь байсан газраасаа 1,000  метр өндөрт тоглох нилээд ялгаатай. Гэхдээ бид энэ нөхцөл байдалд нэгбиш удаа тоглож үзсэн болохоор бусад багуудаас давуу талтай. Мөн 2006 оны тоглолтоосоо илүүг хийж байж амжилтанд хүрнэ гэдгийг мэдсэн. Испани, Англи, Бразил, Аргентин гээд бүгдээрээ л маш их хүчирхэгжсэн байгаа.

Италийн шигшээн дундаж насны тал дээр үргэлж л асуудал гардаг. Ахмад тоглогчид багт олон байх нь багийн амжилтанд хэр нөлөөтэй гэж боддог вэ ?

Манай багийн ихэнхи тоглогчид 30-аас дээш настай гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ ДАШТ-ий турш бид ердөө 7 тоглолт л хийнэ гэдгийг санах хэрэгтэй. Маш олон тоглогчид Өмнөд Африкийн тэмцээний дараа шигшээ багаасаа зодог тайлах нь тодорхой ч гэсэн одоо тэд шилдэг формондоо байгаа гэдэг нь л хамгийн гол нь. Бас Марчелоп Липпигээс өөр сайн дасгалжуулагч бидэнд олдохгүй. Дөрвөн жилийн өмнөх тэмцээнд тэр жинхэнэ хэн гэдгээ харуулж Алтан дагиныг эх орондоо авчирсан. Дасгалжуулагч, хүнийхээ хувьд ч тэр Липпи үнэхээр шилдэг.

Яг одоогоор зөвхөн Бразил, Италийн багууд л 2 дараалан ДАШТ-д түрүүлсэн амжилттай байгаа. Энэ жилийн Италийн бүрэлдэхүүн ийм амжилтанд хүрч чадах хангалттай хүчтэй байгаа юу ?

Түрүүлэхийн тулд зөвхөн хүчтэй бүрэлдэхүүнтэй байх нь хангалтгүй. Эрч хүч, урам зориг, сэтгэлзүйн тайван байдлаас гадна аз гэдэг чамгүй хэрэгтэй. Мэдээж бид өмнө нь үүнийг хийж байсан болохоор дахиж давтахад үгүй гэх газаргүй. Гэхдээ л хэцүү байна даа.

Эцэст нь ДАШТ-ий дараа мэдээж таныг эгнээндээ авах гэсэн  багууд хөврөөд эхэлнэ. Энэ тал дээр ямар бодолтой байна ?

Үнэнийг хэлэхэд гадаадад тоглох ямар байдаг бол гэж  бодогддог л юм. Гэхдээ Ром бол миний хувьд бүх зүйл минь Би эндээс өөр газарт ийм сайхан байна гэж бодохгүй байна. Мэдээж ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан ч одоохондоо би өөрийгөө Ромоос явж өөр хотод амьдрах ямар ч шалтгаан харахгүй байна.

GD Star Rating
loading...
Де Росси ''Хэцүү ч гэсэн бид үүнийг хийж чаднаа'', 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. bi ene toglogchiig lyondoo l harmaar bgaa yumdaa

    GD Star Rating
    loading...
  2. Dido says:

    Ene chini Roma-giin ireeduin ahlagch! Roma-doo l uldeesei

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    juventus avchaasai!!! ene nohoriig

    GD Star Rating
    loading...
  4. Totti says:

    Хаашаа явах нь өөрийнх л асуудал Ром хэн нэгний сэтгэл зүрхийг хорьдог газар биш! Багтаа үлдэж ялалт амжилтын төлөө хамтдаа зүтгэвэл сайн л хэрэг…

    GD Star Rating
    loading...
  5. aa says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    Зааны Ясан эрэг
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma

    GD Star Rating
    loading...
  6. Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин, Франц, Испани, Холланд, Гэрман, Англи, Итали, Бразил, Португал, Амэрик улсын шинэ өмсгөл, 95128870 FIFA 2010

    GD Star Rating
    loading...
  7. Roman says:

    Forza De Rossi !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: