Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Түүх, баримт » Хөлбөмбөгийн тактикийн үүсэл, хөгжил #2

GD Star Rating
loading...

эхний хэсэг

…Уг нь 1941 онд Италид Падова гэдэг хүн анх санаачилсан ч амжилт ололгүй унтарсан гэдэг. Харин Раппан үүнийг чадварлаг хэрэглэн “verrou” гэж нэрлэсэн байна.

Бүх л багууд энэ тактик уруу хошуурч, өөр өөрийнхөө хэлээр нэрлээд өөрийн болгож эхэллээ. Тухайлбал, францууд “beton”, англичууд “bolt”, италичууд “catenaccio” гэх мэт. Эндээс Италийн катеначчио хамгийн шилдэг нь байж чадсан тул хэдэн арван жил Италийн Сери А лиги хамгийн шилдэг хамгаалалттай лиги болсон билээ. Одоо ч хэвээр. 50-иад оны дундуур Холланд 5, Бразил 4 довтлогчтой талбайд гардаг байсан бол италичууд тэдний эсрэг баахан хамгаалагч тавьдаг болжээ. Либеро буюу свийпер нь хаалгач төвийн хамгаалагч 2-ын дунд байрлаж, төвийн хамгаалагч урагшаа орсон нөхцөлд хаалгачийг ганцаардуулдаггүй.

Тиймээс тэднийг “Зогсоогч” гэж нэрлэдэг байв. Харин Франц Бэкэнбауэр гарч ирсэнээр энэ “Зогсоогч” гэсэн нэр алга болсон юм. Тэр либеро байх ёстой тэр газар байрладаг байсан ч араас тоглолтыг уншиж дүгнээд, өөрөө шууд довтолгоонд орчихдог байлаа. Ийм юм хараагүй багууд самгардаж яах ухаанаа алддаг байв.

Бэкэнбауэр энэ үүргээрээ багаа манлайлж ороод 1974 онд дэлхийн аварга болж байлаа. 1974-76 онд түүний Бавари баг 3 жил дараалан Европын аварга болсон нь мэдээж үүний шууд үр дүн. билээ. Либерогийн үүрэг ямар их болох нь Итали 1982 онд Счиреатай, Аргентин 1986 онд Броун, Герман 1990 онд Аугэнталертай ингэж тоглоод дэлхийн аварга болсон гэдгээс харагдана. Түүнээс хойшхи бүх л тэмцээнүүдэд багууд либеротой хувилбар бас зохиогоод орж байгаа.

За ингээд орчин үеийн хөлбөмбөгийн хамгийн сонгодог хэлбэр болсон бүсийн тактик уруу орьё доо.Энэ дундаас хамгийн өргөн тархсан хувилбар нь 4-4-2 хэлбэр билээ.

4 хамгаалагч, 4 хагас, 2 довтлогч гэсэн үг. Орчин үед багууд өрсөлдөгчөө дээд зэргээр судалсан байхаас гадна тактик бүрийн сул ба давуу талыг маш сайн эзэмшсэн тул гоол орох нь тун цөөн болсон.

Энэ нь дэлхийн аваргаар харагдсан билээ. Хэсгийн тоглолт дуусангуут гоол орох тун дургүй болчихсон. ФИФА тэмцээний төгсгөл рүү хийсэн нэгэн зөвлөгөөнөөрөө яавал гоол арвинтай, үзэгчдийг уйдаахгүй тоглолтууд хийх вэ гэдэг дээр ярилцсан. Тэдгээрийн дунд хаалгыг томсгох, шүүгчдийн тоог нэмэх, 10 хүнтэй болгох гээд л олон санал байсан ч хөлбөмбөгийн шинэ дүрэм энэ дэлхий дээрхи эмзэг сэдвүүдийн нэгд тооцогддог тул шинэ дүрэм хэрэгжүүллээ гэхэд нэлээн олон жил жижигхэн тэмцээнүүдэд туршилт хийж үзнэ.

Энэ хооронд цаг урсаад л байна. За гэхдээ энэ ч яахав, ухаант хүн төрөлхтөн тул цагийн гольдролоор зөв шийдэлд хүрнэ биз гэж найдна. Эргээд бүсийн тактик уруугаа орьё. 4-4-2-оос гадна бас нэг өргөн тархсан хувилбар нь 4-3-3 юм. Гэхдээ үнэн хэрэг дээрээ өнөөдөр энэ хэлбэрийг тун цөөхөн баг, улс хэрэглэж буй. Өнгөрөгч дэлхийн аваргаар Холланд энэ схемийг хэрэглэсэн. Ерөөс тэд бол энэ хувилбарын хамгийн сонгодог төлөөлөгчид.

Довтолгоо сайтай тоглодог болохоор хүмүүс тэдний тоглолтыг харах дуртай байдаг. 70-аад оны Холландын шигшээ хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байлаа. 1974 ба 1978 оны дэлхийн аваргуудад тэд энэ тактикаараа 2 удаа финалд үлдсэн гэхээр тэдний энэ загварыг бүрэн эзэмшсэн гэдэг нь мэдэгддэг. Энэ 2 хувилбараас гадна урдаа ганц довтлогч тавиад араас нь 5 хагас хамгаалагч тавьдаг багууд өнөө цагт багагүй болсон. Зооны тоглолтын давуу тал нь талбайд сул зай үлдээхгүйгээс гадна эсрэг багаа байнгын дарамтад байлгадаг.

Чадвар сайтай багуудын хувьд хиймэл отоо буюу хөлбөмбөгийн хэллэгээр урхи тавьдаг нь энэ тактикын бас нэг чухал зүйл. Яадаг гэхээр эсрэг багийн тоглогч бөмбөгөө урагшаа дамжуулах үед хамгаалагчид нэгэн зэрэг урагш гүйж, айлын довтлогчийг отооны байдалд оруулдаг. Гэхдээ бүтэл муутай хамгаалагчтай багууд бол бүр багаа хөөдөх нь ч бий. Мөн л Иохан Кройффын 70-аад оны Холландын шигшээ болон Аякс баг энэ аргын хамгийн шилдэг төлөөлөгчид нь. Эдгээрээс гадна 4-2-4 гэсэн өнөө цагт этгээд гэгдэхээр тактик ч хааяа байх.

Мөн ардаа либерогоо тавиад 3 хамгаалагчтай тоглолт орох дасгалжуулагч ч бий, тухайлбал 1990 оны дэлхийн аваргад домогт дасгалжуулагч асан Валерий Лобановски Оросын багийг энэ тактикаар тоглуулж байлаа. Хөлбөмбөгийн тактик одоо цагт оргил цэгтээ хүртлээ хөгжсөн. Тиймээс хөлбөмбөгийн дүрэмд өөрчлөлт оруулж гэмээнэ үзэгчид урьдын адил арвин гоолтой тоглолтуудыг үзэн баясах болно. Тэр цаг хүртэл удаан үргэлжлэхгүй гэж найдна. Хөлбөмбөгийг өнөөдөр асар олон хүн сонирхдог, тэдний хамгийн их таашаал авдаг үе нь гоол орох алтан агшин бөлгөө.

GD Star Rating
loading...
Хөлбөмбөгийн тактикийн үүсэл, хөгжил #2, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Alia says:

    ene uneheer taalagdaj bga shu !

    GD Star Rating
    loading...
  2. uuniig bichsen xun soocceriin talaar yamar ch medleg alga.Bolxi

    GD Star Rating
    loading...
  3. Jishee ni Barca d 4-3-3 ene ugaaraa davuu ve,Chelsea 4-1-2-1-2 ene yugaara davuu.Chelsea dex tseverlegchiin bairlal yamar chuhal uuregtei,Jishee ni Essien.Mikel.Xamgaalatad yamar uuregtei dovtolgoond yamar uuregtei gd mash sonirxoltoi bichej bolno shu de

    GD Star Rating
    loading...
  4. aapyyl says:

    4-4-2-iin tuhai bichleg ni alga baih um.
    Baguud gool arbintai toglolt hiih gej 4-3-3aar togoldog baguud ihseed baigaa um bish uu.

    GD Star Rating
    loading...
  5. 95128870 says:

    Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин, Франц, Испани, Холланд, Англи, Итали, Бразил, Португал, Амэрик улсын шинэ өмсгөл, 95128870 World CUP 2010

    GD Star Rating
    loading...
  6. A says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Зааны Ясан эрэг
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma

    GD Star Rating
    loading...
  7. Telmuun says:

    Goe bichsen bn tnx.

    GD Star Rating
    loading...
  8. Casket says:

    Ene goy l bn shdee.Ta nar uursduu yostoi t1 hulbumbugiin talaar yuch medehgu batsaanuud bna.Eniig zuwhun hulbumgiig medreh, tuuh sudlah gsn humuus l oilgono.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: