Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010, Ярилцлага » Вилья ”Торрес бид хоёрын хослол шилдэг нь”

GD Star Rating
loading...

Испаничуудын гол найдваруудын нэг Давид Виллагийн ярилцлагыг сонирхуулья. Саяхан багаа сольж Каталоны Барсад харьяалагдах болсон тэрээр энэ дэлхийн аваргын гол сенсаац таригчдын нэг байж магадгүй. Учир нь өмнөх 2006 оны тэмцээнд Испаничууд шөвгийн 16-д ялагдсан ч тэрээр 3 гоол оруулж байсан.
Харин энэ удаа баг нь хэр хол явахаас шалтгаалж Виллагийн оруулах гоолын тоо улам бүр  өсөх биз ээ. Түүний намтрыг SN өмнө нь хүргэж байсан билээ.

Испаний багийн сүүлийн үеийн энэ гайхалтай амжилтын нууц юунд байна ?

Манай багийнхан 2 юм уу 3 сар хамтдаа бэлтгэл хийгээгүй. Бид бүтэн гурван жил шахам хамт байж нэг нэгнээ маш сайн мэдэх болсон учраас энэ хугацаанд бид тоглолтынхоо хэв маягаа олж авсан. Хамтдаа нэг зорилгын төлөө санаа сэтгэл нэгдэж, нийтэч байж чаддаг нь бидний нууц. Талбай дээр ч энэ нь бүрэн харагддаг.

Танай хэсгийн талаар ямархуу бодолтой байна даа ?

Онолын хувьд ч бид хүнд багуудтай хамт багтахаар байсан тэр ч ёсоор болсон. Гондурасын тухай бид сайн мэдэхгүй гэхдээ маш нэгдмэл тоглолттой ДАШТ-д шалгарах бүрэн эрхтэй баг. Швэйцарь бол залуу бүрэлдэхүүнтэй, эрч хүчтэй ер нь яг л Европ стилийн тоглолттой. Бидний айж байгаа хамгийн хүнд өрсөлдөгч бол Чилийн баг л байна. Сонгон шалгаруулалтад яаж тоглосныг нь санаж байгаа байх, Тиймээс тэд хэсэгтээ хамгийн аюултай нь.

2006 оны ДАШТ-аас ямар дурсамж илүү тод үлдсэн бэ ?

Бид тэмцээнийг маш гайхалтай эхлүүлж (Украйныг 4-0 -ээр ялсан) бас би тэр тоглолтонд бүх гоолд оролцсон. Хэсгийн шатыг манайхан маш сайхан амжилттай дуугасан ч дараагийн шатанд гарч ирээд Францын эсрэг энэ бүхнээ харуулж чадаагүй. Би тэмцээнийг 3 гоолтой дуусгасан ч гэсэн тэмцээний уур амьсгалыг сайн мэдэрч чадаагүй л буцсандаа.

Гэхдээ дараа нь Европын аваргад түрүүлсэн шүү дээ. Тэр ялалт Испаний хөлбөмбөгт шинэ эрнийг авчирсан байх ?

Мэдээж хэрэг. Бидэнд (шигшээ багт) хөлбөмбөгийн хүчин зүйлүүдээс илүү эрч хүч хэрэгтэй байсан юм. ”Испаничууд сайн тоглодог ч гэртээ эрт харьдаг”, ”тэмцээн эхлэхийн өмнө тэд өөрсдийгөө аваргууд гэж боддог”, ”Испани торгуулийн цохилтод хэзээ ч өөдлөхгүй” гэсэн ярианууд энэ ялалтын дараа алга болсон. Цаашдаа ч байхгүй байна гэдэгт итгэлтэй байна.

Тэр тэмцээнд оролцсон багаас одоо ДАШТ-д оролцож байгаа бүрэлдэхүүн хэр ялгаатай байна ?

Ер нь ялгаа байхгүй гэж хэлж болно. Ганц хоёр залуу тоглогчид нэмэгдсэнийг эс тооцвол шүү дээ. Багийн ерөнхий суурь огт өөрчлөгдөөгүй. Хамтдаа олон улирал тоглож цом шагнал хүртэж байсан тоглогчид бидэнд байна. Өмнөх бүрэлдэхүүнтэй яг л адил гэсэн үг  л дээ.

Гэхдээ өнгөрсөн жилийн Тив хоорондын цомд танайх тийм ч сайн оролцоогүй. Тэр тэмцээнээс юу ойлгож авсан бэ ?

Өмнө нь бидний өчнөөн мэдэрч байсан тэр зүйлийг л. Нэг л азгүй өдөр бид хасагдах болно. Хагас финалд Америктэй хийсэн тоглолтонд би хүссэн зүйлээ хийж чадаагүй. Бид маш олон боломж гаргасан ч гоол болгож чадаагүй учраас муу тоглосон гэж ас хэлж болохгүй байх.

Торрестэй хамт довтолгоонд тоглох ямархуу санагддаг вэ?

Бид хамтдаа олон жил тоглож байна. Талбай дээр түүнтэй тоглоход үнэхээр түшигтэй, бас амар байдаг юм. Бид хоёр талбайн гадна ч сайн найзууд учраас хамт хоршиход сайхан байдаг. Бидний хослол шилдгүүдийн нэг гэж хэлэх байна. Үүнийгээ ч цөөнгүй удаа нотолж байсан.

Чави-Иниестагийн төвийн хагас хамгаалалтын талаар юу гэж боддог вэ. Одоо та тэдэнтэй Барсад хамт тоглох болоод байгаа шүү дээ ?

Шигшээ багийн тоглолтын арга барилд яг тохирсон тоглогчид. Бас хамтдаа удаан тоглож байгаа болохоор бие биенээ их сайн ойлгодог, тун  маш ухаалаг тоглогчид. Тэд зөв совингоороо тоглож бөмбөгийг үргэлж өөртөө барьж байдаг болохоор манай хамгаалагчдад их амар байдаг юм. Бөмбөг бидэнд байгаа цагт довтлогч нар бөмбөг авахад үргэлж бэлэн байх ёстой.

Тэмцээний өмнө клубээ сольсон нь ямар нэгэн өөрчлөлт авчирна гэж бодоогүй юу ?

Бид өмнө нь хэзээ ч амар тайван зуныг өнгөрөөж байгаагүй. Багууд үргэлжл л миний араас хөөцөлддөг байсан болохоор их дарамттай байдаг байсан л даа. Тийм болохоор нэг их ялгаа мэдрэгдэхгүй биздээ.

Түүхийн хуудас сөхөхөд Баруун Герман 1972  1974 онд Европ, Дэлхийн аваргад дараалан түрүүлж байсан. Испаничууд энэ амжилтыг давтаж чадах болов уу ?

Амжилтууд үргэлж л эвдэгдэж байдаг шүү дээ. Ямар ч байсан хичээгээд л үзнэ дээ.

GD Star Rating
loading...
Вилья ''Торрес бид хоёрын хослол шилдэг нь'', 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. veri says:

    wow 1t.kkk.tiimee turuuleh bhooo

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    Spain turuulne

    GD Star Rating
    loading...
  3. malchin says:

    medeej odoo tsag uyeiin hamgin aguu hoslol

    GD Star Rating
    loading...
  4. Alia says:

    uneheer sain hoslol,ene dasht-r yadaj hurel avah blgui de ! martsanaas Pique bas gemtchih shig bolson hongon yum shig bna le

    GD Star Rating
    loading...
  5. bajaja says:

    Tuuh suhvul France 1998 2000 onuudad delhiin avarga evropiin avargad daraalan turuulsen…

    GD Star Rating
    loading...
  6. bazo says:

    Frande-d Zidan baisan ued l tiim zuil bolson. Gehdee Torres ch dee belen hool uguhgui bol bas ch tiim sain toglogch bish!!!

    GD Star Rating
    loading...
  7. buh tsag uyiin tursh hamgiin shildeg bureldhuuntei gej yriigdaj bsan bag hezee ch turuulj baigagui! yagad ch yum tsagaan hel am tuschihdag yumshig bgan! kk 2002 ond angli! 2006 ond brazil! harin 98 ond hen n iluu tasarhai bureldhuntei bsniig bi sain medehgui yum! bas l brazil bailguide! mun holland! ih huchirheg bsan sanagdjiin! harin 2010 ond spani denduu tasarhai baina! gehde yagad chyum brazil neg-t orchihson bnlee magadgui tsagaan hel amiig bagasgahiin tuld bailguide! haha

    GD Star Rating
    loading...
  8. Зориг says:

    Ene jiliin delhiin awargad uul ni England l turuuleesei gej bodoj bna.tegehdee chadahgui l bh doo.harin ene jil Brazil l turuulj magadgui yum daa.gemtel bertel gaigui.deer ni beltgel sain baigaa.Tegeed ch buh toglolgchid ni bugd medremjeeree toglodog yum shig sanagddag.Bas Germany-g ch basaj bolohgui l bh.Ispani bol bas l gaigui l bgaa.er ni heniig ni turuulehiig burhan l medeh bh daa

    GD Star Rating
    loading...
  9. YNWA says:

    Bazo suga Torres g mu genee hahah odoo ueiin hamgiin shildeg dovtlogch bolchood bna andaa! Er ni bol Spain sain l daa gehdee turuulehgui iim olon ododtoi bag turuuldegguin ugasa dasguulagch ch ter, Brazil Germany songogdson toglogchdiig har iim burelduuhentei baguud hol yawdiimaa Gehdee bi Englandiig l demjine!

    GD Star Rating
    loading...
  10. Spurs fanat says:

    Spain turuulne ee bas England sain togloj 4t ch yum uu finald ch yum uu uldene

    GD Star Rating
    loading...
  11. king says:

    Словен 4 сая хүн амтай харин орос 150 сая эндээс маш их зүйлийг харж болно… жишээ нь манай хөлбөмбөгийн хөгжил ч юм уу?

    GD Star Rating
    loading...
  12. nice says:

    gue uuniig shildeg gehgui yum bol oor yuug shildeg geh yum

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: