Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Скьявоне Их Дуулгад түрүүллээ

GD Star Rating
loading...

Франческа Скьявоне Их Дуулгад түрүүлсэн анхны Итали теннисчин боллоо. Ролан Гарросын аваргын төлөө тэрээр Австралийн Саманта Стосуртай өрсөлдөж ердөө 2 сетийн дотор 6–4, 7–6 (2) гэсэн харьцаагар буулган авчээ. Хэрвээ Саманта түрүүлсэн бол 1980 оноос Их Дуулгад түрүүлсэн анхны Австрали бүсгүй болох байлаа.

Гэвч Скьявонегийн эмх цэгцтэй, шийдэмгий тоглолтын өмнө аргагүй хүчин мөхөстлөө. Эхний сетээс л тэрээр хүчтэй давуулалт, хойд гарын цохилтуудаараа илүүрхэж байсан. Скьявоне  магадгүй одоо тоглож байгаа теннисчдаас ганцаараа ард гарын цохилтыг нэг гараараа хийдэг теннисчин байх.

Өдгөө 29 настай тэрээр Их Дуулгад анх удаагаа түрүүлсэн теннисчдээс 2-т жагсах өндөр настай байна. Магадгүй өнгөрсөн жил тэмцээний 1-р шатанд Стосуртэй таарч ялагдал хүлээсэн учраас финалд тоглоход түүнд амар байсан байх. Скьявоне шөвгийн наймд Данийн Каролин Воцняцкиг, хагас шигшээд Оросын Елена Дементьеваг буулган авчээ.

Чансааны 17-д бичигдсэн Итали бүсгүй ирэх Уймблдонд нилээд өндөр чансаатай оролцох нь тодорхой боллоо. Түүнийг аваргын цомоо гардсаны дараа дэмжихээр ирсэн Италичууд талбайг тэр чигт нь бүрхсэн гэхэд болно.

GD Star Rating
loading...
Скьявоне Их Дуулгад түрүүллээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: