loading...
Шороон талбайн хаан Рафаель Надаль 2010 оны Ролан Гарросын титмийг хүртлээ. Шөвгийн наймд Рожер Федерерийг ялагдсаны дараа л мэргэжилтнүүд энэ жилийн тэмцээн Надалийнх боллоо гэдэгтэй санал нэгдэх болсон. Надаль ч шилдэг тоглолтоо үзүүлж шөвгийн наймаас хойш ганц ч сет алдалгүй Ролан Гарросын аварга болж чадлаа.
Өнгөрсөн жил Рафа бэртлийн улмаас Францын нээлттэй тэмцээнийг өнжиж Рожер Федерерт түрүүлэх ”завсар” гарч ирсэн. Гэхдээ Надалийг эзгүйд л Рожер энэ тэмцээнд нэг жил дураараа дургих боломжтой болсон. Харин Надалийг байгаа цагт хэн ч Ролан Гаррост түрүүлэх тухай бодоод хэрэггүй гэдгийг тэр дахин баталлаа. Сүүлийн 2 жил шороон талбайд цойлох болсон Робин Содерлин Надалийн эсрэг ердөө 3 сет л тэссэн бөгөөд 6-4 6-2 6-4 гэсэн харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Энэ тоглолт финалаас гадна Рафагийн өнгөрсөн жилийн өшөөгөө авах боломж байсан.
Учир нь түрүү жилийн Ролан Гаррост Рафаг бэртэлтэй байхад нь буулган авч 5 жил дараалан түрүүлэх гэсэн хүслийг нь тасалдуулсан юм. Үүнээс өмнө Рафа Ролан Гаррост хэзээ ч ялагдал хүлээж байгаагүй гэхээр Содерлингоос хариугаа авахыг тэсэн ядан хүлээж байсан байх.
2009 оны Австралийн нээлттэй тэмцээнээс хойш Их Дуулгын түрүү хүртэж чадаагүй байсан Надаль Содерлингийг 2 цаг 18 минутын дотор л өвдөг сөхрүүлжээ.
Энэхүү түрүү Надалийг дэлхийн чансааны тэргүүн байранд дахин бичигдэхэд туслах нь ойлгомжтой. Мөн Бьорн Боргийн тогтооосон 6 Ролан Гарросын түрүү хүртсэн амжилттай зэрэгцэхэд нэг алхмаар ойртож байна.
5 дахь түрүүгээ хүртсэн Надаль ярилцлага өгөхөдөө нүдэндээ нулимстай байлаа.
Тэрээр ”Энэ бол миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөсөн өдөр. Робинд 2 жил энэ тэмцээнд гайхалтай амжилт үзүүлсэнд нь баяр хүргэх нь зүйтэй байх. Өнөөдрийн тоглолтонд намайг уучлаарай. Чамайг ялахын тулд би чадах бүхнээ хийхээс өөр арга байсангүй. Хэрвээ тэгээгүй бол чамайг ялна гэдэг үнэхэрэ хэцүү байх байсан” хэмээжээ. Харин Содерлин түүнд баяр хүргээд ”Хэрвээ чи энэ эрчээрээ тоглоод байвал дахиад хэдэн ч Ролан Гарросын түрүү хүртэхийг үгүйсгэх аргагүй. Ирэх жил ч би энд дахин ирнэ, тэр үед надад аз дайрна гэж найдаж байна” гэжээ.
loading...




argaaui l shoroon talbain haan yum daa
loading...
Rafa is number 1
loading...