Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Бразилчууд нөхөрсөг тоглолт хийлээ

GD Star Rating
loading...

Бразилчууд ДАШТ-ий өмнөх сүүлчийн нөхөрсөг тоглолтоо Танзаний эсрэг хийлээ. Дунга энэ тоглолтыг ердөө бэлтгэл тэмцээн биш гэж тодорхойлсон ч Самб бүжигчид өрсөлдөгчөө 5 : 1- ээр бутниргэжээ. Үндсэн гарааны бүрэлдэхүүнээс Жулио Цесарыг эс тооцвол бүх тоглогчид гараанд гарсан байв.

Нутгийнхаа лигт ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ базаасан Робиньо формтой байгаагаа харуулж дубль хийсэн байна. Мөн Бенфикагийн хагас хамгаалагч Рамирес сэлгээгээр орж ирэн дубль хийж, Кака нэгийг нэмэрлэжээ. Өнгөрсөн лхагва гаригт Зембабветэй хийсэн тоглолтонд Цесар бага зэргийн бэртэл авсан учраас энэ тулаанд оролцоогүй юм. Дунга тоглолтын дараа Какаг 90 минут сайн тоглосонд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Багийн ахлагч Лусио бэлтгэлийн тоглолтонд нэг их ач холбогдол өгөлгүй багийнхаа тоглогчдыг зөөлөн тоглохыг хүссэн. Дунга ч жинхэнэ тэмцээний өмнө ямар нэгэн асуудалтай учрахыг хүсээгүй биз ээ. Бразилчууд яг долоо хоногийн дараа хэсгийн эхний тоглолтоо Хойд Солонгосын эсрэг хийнэ. Тэд тулаанд бэлэн болжээ.

Танзани – Бразил – 1:5 (0:2)

Гоол: Робинью, 10 (0:1). Робинью, 33 (0:2). Рамирес, 53 (0:3). Кака, 76 (0:4). Азиз, 86 (1:4). Рамирес, 90 (1:5).

Бразил: Гомес, Лусиу (Луизау, 46), Хуан, Мишел Бастос (Рамирес, 49), Майкон, Жилберту Силва (Жозуэ, 46), Кака, Фелипе Мелу (Жилберту, 46), Элану (Даниэл Алвес, 59), Луис Фабиану (Нилмар, 76), Робинью.

Англичууд орон нутгийн Платинум Старс багтай мөн нөхөрсөг тоглолт хийжээ. Тэдний гол найдвар Уэйн Рүүни урамтай тоглож гоол оруулснаар барахгүй 90 минут идэвхтэй байсан гэнэ. Гарааны бүрэлдэхүүнд Барригаас бусад бүх шилдгүүд багтсан байлаа.

Эхний гоолыг Жеррардын хөндлөн дамжуулалтаар Дефое оруулсан. Гэвч эсрэг багийн сөрөг довтолгооны үеэр Жонсон алдаа гаргаж торгуулийн цохилтыг айлд өгчээ. Гэхдээ энэ удаа бөмбөг хаалганы дээгүүр ниссэн учраас Хартд хаах хэрэг байсангүй. 2-р хагас эхлээнд Рүүнигийн дамжуулалтыг авсан Жо Коул ганцаараа сугарч 2 дахь гоолыг оруулсан. Эцэст нь Милнерийн дамжуулалтаар Рүүни гоолдож Англичууд 3 : 0-ээр ялалт байгууллаа. Рүүни тоглолтын үеэр шүүгчийг хараасан учраас ФИФА-гаас сануулга хүртсэн байна.

Англи – “Платинум Старс” (Өмнөд Африк) – 3:0 (1:0)

Гоол: Дефо, 2 (1:0), Жо Коул, 66 (2:0), Рүүни, 85 (3:0).

пеналти алдсан: Гроблер, 4 (“Платинум Старс”).

Англи: Харт (Грин, 46), Джонсон (Каррагер, 46), Кинг (Доусон, 46), Терри (Апсон, 46), Э. Коул (Уорнок, 46), Райт-Филлипс (Леннон, 46), Жеррард (Кэррик, 46), Лэмпард (Милнер, 46), Жо Коул, Крауч (Руни, 46), Дефо (Хески, 46).

GD Star Rating
loading...
Бразилчууд нөхөрсөг тоглолт хийлээ, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. a says:

    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Зааны Ясан эрэг
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma

    GD Star Rating
    loading...
  2. bt says:

    rooney mini dee tvan toglo l doo, shuugchtei hereldeed bhdaa yahav dee

    GD Star Rating
    loading...
  3. 1 says:

    ene rooney odoo medrel muutain muu haashaan iim toglolton dr shvvgch haraagaad .

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    ahah ene bt gedeg erguu sdag ee haha uuriine unshih ymshig shaajiina huurhi ergu sda chamai unshnaa unshina chi chadna haha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: