loading...
Хүн төрөлхтөний хамгийн том баярт үйл явдал болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлт эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Уншигчиддаа зориулж баг тус бүрийн товч танилцуулгыг хийлээ. Дараа дараагийн өдрүүдэд бусад хэсгүүд орох болно.
1. Франц
Хүн ам : 65 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 4,2 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 13
Хамгийн том амжилт : 1998 онд дэлхийн аварга болсон
Багийн ханш : 367,5 сая евро
Хамгийн үнэтэй тоглогч : Рибери, 50 сая
Багийн од : Франк Рибери. Францын тоглолт Зиданаас хамаардаг байсан бол одоо Рибери хэр тоглохоос бүх юм хамаардаг цаг болжээ. Урьдчилсан шатны тоглолтууд энэ нь тодорхой гэгч нь харагдсан. Чухамдаа тэр л ганцаараа шахуу Литвийг 2 дараалан арайхийж 1-0-оор хожсоноор Францын хар тив рүү зорих зам нь нээгдсэн юм. Хэдий гэмтлийн улмаас Байернд бага тоглосон ч 2 цом авч сэтгэл нь сэргэсэн байгаа. Мөн багтайгаа урт хугацаагаар гэрээгээ сунгасан нь анхаарлаа зөвхөн дэлхийн аваргад зориулахад нь асар том түлхэц болсон.
Дасгалжуулагч :Раймонд Доменех. Өмнөх дэлхийн аваргын финалд үлдсэнээс хойш үргэлж хасах оноотой яваа дасгалжуулагч. Үр дүнд нь тэмцээний дараа багаас явах болсон. Бэнжема, Насри нарын шилдэг залуусыг гэрт нь үлдээснээр асар их шүүмжлэлд өртөөд буй.
Ахлагч : Виллиам Галлас. Францын шигшээ олон жил түүний нуруун дээр хамгаалалтаа даатгаж байгаа. Өмнөх дэлхийн аваргаар нэг ч минут амралгүй тоглосон гэдэг. Энэ удаад гэмтлийн улмаас сайн формоо бүрэн олж чадаагүй яваа. Онригийн гарны ачаар хийсэн түүний гоол Францыг Өмнөд Африкт авчирсан билээ.
Онцлох тоглогч : Лиг 1-ийн сүүлийн жилүүдийн хамгийн том 2 хаалгач бол Лорис Манданда нар. Гэхдээ Лорис нь шигшээдээ түүний эсрэг ялалт байгуулж чадсанаар өнгөрсөн жил “Гурван өнгөтнүүд”-ийн хаалгыг манах болсон. Тэр одоо ердөө 23 настай ч дэлхийн шилдэг хаалгачдын нэгт хэдийнэ тооцогдоод байгаа. Олон ч том баг түүний араас ангуучилж байгаа билээ. Лион Аваргуудын лигийн хагас шигшээд хүрсэн нь түүний ажлаа сайн хийсэнтэй холбоотой. Тэр шилдэг хаалтуудаа хийж чадвал энэ удаад шигшээтэйгээ ч хол явах боломжтой.
Шилмэл гараа : 4-2-3-1.
—————– Lloris —————–
– Evra — Abidal — Gallas — Sagna –
——- Toulalan —- Alou Diarra —-
—– Ribery — Gourcuff —- Henry —
———— Anelka (Gignac) ———–
Тэмцээний таамаг : ”До амбан” 2006 онд финалд хүрсэн нь тэр чигээрээ өөрийнх нь ажил байсан гэхэд хэцүү. Учир нь Зидан хэмээх багийг яаж ч залж чадах агуу найруулагч тэдэнд байлаа. Өнөөдөр түүний орон зай дутагдсаар л байгаа. Мөн тэр үед том тэмцээний утаа олон жил үнэрлэсэн тоглогчид байсан бол одоо өөр болсон. ”Араам” зааж хэсгээсээ гарах байх, гараад зөөлөн баг таарвал нэг давна. Тэгээд л дуусаа даа.
2. Мексик
Хүн ам : 104,9 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 325 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 13
Хамгийн том амжилт : 1970, 1986 онд шөвгийн 8-д шалгарсан
Багийн ханш : 88,1 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Гуардодо, 12 сая
Багийн од : Бланко. 1999 онд баг нь Тив хоорондын цомоор түрүүлэхэд багийнхаа амин сүнс нь байсан тэр одоо дөчин насны босгонд ойртсоор л байгаа. Гэхдээ л тэр багийн гол хүн хэвээр байсаар. 2006 онд дасгалжуулагчтайгаа зөрөлдөөд дэлхийн аваргыг өнжсөн нь тухайн үедээ нэг том сенсаац болж байлаа. Агуирре ирснээр тэр буцаад багийн гараанд баттай зоогдох болсон юм. Харин байрлал нь ялимгүй өөрчлөгдөж, support striker-аар тоглох болсон. Түүний хамгийн сул тал бол хэт их жин.
Дасгалжуулагч : Хавиер Агуирре. Мексикт түүнийг гал хамгаалагч гэж нэрлэдэг. 2002 онд шигшээ нь урьдчилсан шатнаас хасагдах аюулд тулгарахад холбоо нь түүнийг залж авчирснаар дэлхийн аваргад орж байсан. Энэ удаад энэ явдал яг дахин давтагдсан юм. Баск гаралтай энэ эрхэм хатуу чанга дэгтэйгээрээ алдартай. Өнгөрсөн жил Gold cup-т мөнхийн өрсөлдөгч АНУ-ыг 5-0-оор далаар нь цэвэр тавьж аваргалсан нь түүний хамгийн том амжилт.
Ахлагч : Рафаэл Маркуиз. Тэртээ 1997 онд 17-хон настай байхдаа шигшээдээ дебютээ хийж байсан тэр одоо багтаа гүйцэтгэх үүрэг, нэр хүндээрээ Бланкогоос дутна гэж ер үгүй. 2006 онд Бланко үгүйд тэр л бусдаасаа тоглолтоороо ялгарч байсан билээ. Барсатай Аваргуудын лиг авснаараа улсынхаа түүхэнд анхны Европын клубын цом авсан тоглогч болж байлаа.
Онцлох тоглогч : Жиованни дос Сантос. Тэр Мексикээс гадна Бразил ба Испаний иргэншилтэй. 2005 онд У17-ийн дэлхийн аварга болсноос гадна У20-ийн дэлхийн аваргаар шилдэг тоглогчдын нэгээр тодорч байлаа. Барса руу хэтэрхий эрт шилжсэн болов уу даа. Дараа нь Англид очоод ч гавьсангүй. Харин Галатасарайд зээллэгээр очоод овоо идээшиж байгаа гэх. Энэ дэлхийн аварга түүний хувьд өөрийгөө харуулах маш том боломж болох болно. Хэрэв чадахгүй бол карриер нь уруудаж ч мэднэ. Мөн мэргэжилтнүүдийн том хаалгач болно гэгдээд байгаа Очоагийн амьдралыг энэ тэмцээн өөрчилж мэднэ.
Шилмэл гараа : 4-1-3-2 эсвэл 4-2-1-3.
—————- Ochoa ——————
Salcido — Marquez — Osorio — Juarez
————— Torrado —————–
— Guardado —- Franco —- Castro —–
– G. Dos Santos (Blanco) — Hernandez –
эсвэл
——————— Ochoa ————–
-Juarez — Osorio – Maza – Salcido -
——– Torrado —– Marquez ———–
——————- Guardado—————–
Dos santos — Hernandez — Vela
Тэмцээний таамаг : Сүүлийн 5 дэлхийн аваргад дандаа хэсгээсээ гарч байгаа. Гэхдээ энэ удаад энэ нь маш хүнд байх болно. Учир нь нутгаасаа гарч үзээгүй маш олон залуу тоглогч багийг босгож байгаа. Гэхдээ дэлхийн аваргын нээлтийн тоглолт ихийг хэлэх болно.
3. Уругвай
Хүн ам : 3,3 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 241 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 10
Хамгийн том амжилт : 1930, 1950 оны дэлхийн аварга
Багийн ханш : 130 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Форлан, 22 сая
Багийн од : Диего Форлан. Гоол хийнэ гэдэг бол түүний нэрийн хуудас. 2 ч удаа Европын олон олон шилдэг довтлогчдыг ардаа хийн, улирлын шилдэг мэргэн бууч болсон. Өнгөрөгч 5 сард Атлетико Мадридыг Европын цомын аваргаар тодруулсан гэж байгаа. 8 жилийн өмнө тэр дэлхийн аваргад анх орж байсан. Энэ удаад тэр байгаагүй бол Уругвай 2006 он шиг дахиад л гэртээ өнжих байлаа. Түүний эцэг өвөө нар нь мэргэжлийн хөлбөмбөгчид байсан гэдэг.
Дасгалжуулагч : Оскар Табарез. 1990 онд Италид болсон дэлхийн аваргаар шигшээг удирдан хэсгээс нь гаргаад, дараагийн даваанд нутгийн эздэд дийлдэж байлаа. 63 настай энэ эр Өмнөд Америкт маш алдартай. Тэр мөн Итали, Испанид ажиллаж байлаа. Шилдэг довтолгооны хослолоо зөв ашиглаж чадвал түүнд боломж муугүй шүү.
Ахлагч : Диего Лугано. 2006 онд Европт хөл тавьсан анхны баг нь Стамбулын Фэнэрбахче. Тэр энэ багтаа одоо ч үнэнчээр зүтгэсээр байгаа. 2005 онд Бразилд тоглодог байхдаа Сао Паулотой Клубын дэлхийн аварга болж байлаа. Коста Рикатай үхлийн тулаан хийхэд шийдвэрлэх гоолыг хийснээр багаа хар тивд авчирсан билээ.
Онцлох тоглогч : Луис Суарез. Форланы бүрэн эрхт залгамжлагч гэгдээд байгаа. Гэхдээ Форланаас ялгаатай нь жигүүрээс довтолдог. 23 настай залуу маань өнгөрч буй улиралд Аяксын төлөө 33 тоглолт хийхдээ 35 гоол хийсэн байгаа. Холландад 4 жил тоглож байгаа тэр Испанид тоглох чинхүү хүсэлтэй. Хэрэв тэр энэ удаад олон гоолдож чадвал мөрөөдөл нь биелэх цаг маш ойрхон байна.
Шилмэл гараа : 4-4-2.
——————– Muslera ———————
– M. Pereira — Lugano — Scotti — Fucile –
– D. Perez — Gargano — Lodeiro — A. Pereira –
—————- Forlan —– Suarez —————–
Тэмцээний таамаг : Гоол хийчих чадвартай довтлогчид байна. Туршлагатай ар тал бас байна. Харин энэ 2-ыг холбох учиртай төвийн бүс тааруухан. Төвдөө муу баг хол явж чаддаггүй. Хэсгийн сүүлийн тоглолтод Мексиктэй яаж тоглохоос гол шийд гарна. Хэсгээсээ арайхийж гарлаа гэхэд 8-д үлдэж амжихгүй.
4. Өмнөд Африк
Хүн ам : 42,8 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 1,4 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 2
Хамгийн том амжилт : —-
Багийн ханш : 24,3 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Пийнаар, 8 сая
Багийн од : Стивен Пийнаар. Тэр аль Аякст байхын л том тоглогч болно гэж яригддаг байлаа. Гэвч Дортмундад хөлөө олж чадаагүй. Харин Эвэртонд ирснээр жинхэнээсээ өөрийгөө нээж чадсан юм. Одоо багийн гол хүний нэг хэдийнэ болсон түүний гэрээ ирэх жил дуусна. МанЮнайтед, МанСити, Ливерпүүл зэрэг том багууд ангуучилж байгаа. Тэр шигшээдээ клубтээ байдгаасаа ч илүү үүрэг гүйцэтгэдэг гэхэд болно. Нутагтаа болдог тэмцээнээс гэрийн эзэд үргэлж хэсгээсээ шалгарч байсан түүхтэй. Энэ удаад энэ том ачааны хүнд түүний нуруун дээр ирж байгаа. Шигшээгийн хамгийн амжилттай довтлогч, Аваргуудын лигийн аварга МкКартни багт багтаагүй тул түүний үүрэг асар өндөр болсон. Тэр хэр тоглохыг харах л үлдлээ.
Дасгалжуулагч : Карлос Алберто Паррейра. 1994 онд Бразилыг дэлхийн аварга болгож байлаа. 40 жил дасгалжуулагч хийж байгаа гэхээр түүний тухайд юу ч хэлэх вэ дээ. 2008 онд Өмнөд Африк хар тивийн Үндэсний Цомын тэмцээний эхний шатыг даваагүй тул тэр ажлаа хүлээлгэн өгч байсан ч ӨАХХолбоо түүнээс илүүг нь олж чадаагүй тул Паррейраг дахин залж авчраад байгаа. Хэрэв талбайн эзэд хэсгээсээ гарч чадвал түүний нэр хүнд дориухан өсөх нь гарцаагүй.
Ахлагч : Аарон Мокоена. Сая Портсмауттай Английн дээд лигээс мултарсан тэр 1999 онд Бафана бафанагийн төлөөх анхны тоглолтоо хийж байлаа. Гэхдээ тэр энэ удаад гэмтлийн улмаас нээлтийн тоглолтыг өнжиж магадгүй байгаа. Паррейра түүнгүйгээр маш хэцүү байх болно гэдгийг аль сарын өмнөөс л мэдэгдэж байлаа.
Онцлох тоглогч : Бернард Паркер. Холландын лигийн Твэнтэ Энтшэде багт тоглодог тэрээр ноднин Тив хоорондын цомоор Шинэ Зеландын эсрэг дабл хийж өөрийгөө олонд таниулсан. Гол довтлогч МкКартни байхгүй тул гоол хийх үүрэг одоо түүн дээр ирээд байгаа.
Шилмэл гараа : 4-1-3-2.
——————— Khune ——————–
– Masilela — Mokena — Sangweni — Gaxa
——————- Dikgacoi —————
— Tshabalala —– Modise —- Pienaar —-
———— Parker ——- Mphela ————-
Тэмцээний таамаг : Нээлтийн тоглолтоос бүх юм шалтгаална. Хэрэв хожиж чадвал улс даяар уухайлал түрэн нэмэгдсээр тэр чигээрээ хэсгээсээ гарч чадна. Үгүй бол маш хэцүү болно. Ноднингийнх шигээ тоглолт харуулах юм бол харин уучлаарай гэж хэлэх байна даа. Тив хоорондын цомоор довтолгоо нь ямар ч эмх цэгцгүй байсан билээ. Дашрамд дурьдахад Өмнөд Африкт энэ жил Морган Фриимэн Мэтт Дэмон нарын тоглосон Өмнөд Африкийн регбийн шигшээ Gold cup-т түрүүлсэн тухай гардаг кино хамгийн их орлого олсон гэдэг. Паррейра энэ киног тоглогчиддоо үзүүлсэн л байх даа.
loading...




Unen goyo medee boljee. Delhiin avargaas omno buh hesgiig oruulaarai. Amjilt.
loading...
France and South africa garchih bho
loading...
bayrallaa Л Олонбаяр-aa saihan medee bna. sportnews-iin hamt olondoon ajiliin amjilt husii
loading...
minii bodoloor France-aas Gourcuff ontsolmoor bna tuunii standart bolon choloot tsohiltuud huchtei shuu Уругвай ene jil huchirheg bgaa yalanguya dowtolgoonii 2 hoslolch ailiin haalagchiig zugeer bailguihgui dee France Уругвай 2 hesegeeseen garah bolow uu daa
loading...
france iin holbombogchid 4 saya bhdaa yahav dee. mongolin hun amaas 2 dahin ih manai mongol hogiin tsoohon huntei yum aa
loading...
Oo estoi goe medee oruulsan baih chin daraa daraachiin hesegee taniltsuulna bizde goe shu uls uls bolgon gots toglogch saihan tuuhtei ene niitleliig oruulsan Olonbayar chamd bayarlalaa ajiliin ondor amjilt husie
loading...
Bonne chance! Go go go France.
loading...
nice saihan medeelel bna delhiin avargiin buh baguudiin taniltsuulga bugd http://www.csports.mn deer orson bna lee sportiin medee medeelleer tsangaag maani tailj bga ta nartaa bayarlalaa
loading...
Үхлийн л хэсэг байна даа! Франц бол араам заагаад хэсгээсээ 1-ээр гарчих байх. Нөгөө 3 нь бол хэцүү л байна аль нь ч хэсгээсээ гарчихаар…
loading...
http://www.fifa.mn/index.php?option=com_content&view=article&id=603:2010-06-08-16-40-57&catid=35:2009-09-09-23-03-42 ene d mongoliin xulbumbugiin talaar unen bichsen bna Mongoloo gesen setgeltei xun bur unhsaaraai
loading...
France bas hetsuu dee aygui bol zone-soo garch chadahgui ch bj magad S.Africa 1-r garah ch yum biluu dee harj baiy
loading...
afric hesgese garch chadahgue mexic urugai 2 l garna france ch garch chadahgui bolovuu mexic urug 2 uneheer changa bga!
loading...
Slovenia 2 сая хүн амтай Тэд 150 сая хүн амтай ОХУ ыг хожин ДАШТ оролцох эрхээ авсан.
Харин Бид Хаана байна?
loading...
Үнэхээрийн хэрэгтэй мэдээлэл болжээ.Дэлхийн аваргаас өмнө бүгдийг оруулж чадвал тун сайн л байна.Уншихад их урамтай байна.
loading...
hooe henry garaand garku shdee t1 domenek selgeend hiitsiishd zuv medee oruulaldaa . bas 1 ym bna henry garaand bsan bol medeej bagiin ahlagch boliishd tiim bizdee
loading...
minii taamaglaliig endes. http://zoljargal-s.blogspot.com/2010/06/1.html
loading...