Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Дэлхийн аваргын шинэхэн мэдээнүүд

GD Star Rating
loading...
Ким Ён 2 нутаг нэгтнүүдээ хар тивд очихыг хориглосон ч шигшээг нь дэмжихээр хүмүүс байх бололтой. Холбоонд нь ирсэн 1000 билетийг хятадуудад нарт заржээ. Толгойтой хужаа болгон авахыг хүссэн бололтой. Тэд Хойд Солонгосын далбаа барьж стадионд орох гэнэ.

*********************************

Марк ван Боммел германчуудыг Баллакын үгүйд илүү хүчирхэг гэж үзжээ. Учир нь залуу тоглогчид ахлагчийнхаа төлөө илүү их мотивацтай тоглох гэнэ. Тэр мөн тэднийг аварга авах боломжтой гэж хэлсэн байна. “Германчууд харууштай гоё хөлбөмбөг тоглодоггүй, гэхдээ тэд үргэлж хол явдаг” гэжээ.

*********************************

Японы шигшээ багийн хамгаалагч Конно өвдгөндөө хүнд гэмтжээ. Нээлтийн тоглолтод мөн Хасэбэ орж чадахааргүй болж байна. ЗЯЭрэгтэй тест хийхэд бэртсэн байна.

*********************************

Это хар тивээс аварга төрж чадна гэж үзэж байна. Гол нь дэлхий нийтээр үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэжээ. Тэр үүгээрээ Камеруны 1990 оны Англитай, 1998 оны Чилитэй хийсэн тоглолтыг сануулсан байна. Аль алинд нь тодорхой гоолыг нь тооцоогүй билээ. Жижиг улсуудыг том гүрнүүд “жийх” нь энгийн үзэгдэл гэжээ. Тэр аль баг тухайлбал аварга авч чадахыг асуухад ЗЯЭрэг гэжээ. Дрогба байхгүй ч бусад нь тус бүрдээ маш сайн тоглогчид гэсэн байна.

*********************************

Португалын хамгаалагч Пэпэ өнөөдөр Мозамбиктай тоглоход цөөн минут талбайд гарах гэнэ. Хагас жилийн өмнө гэмтэл авсан тэр дөнгөж өнгөрсөн долоо хоногт л эмчийн зүгээс хар тив рүү зорих зөвшөөрлөө авсан билээ.

*********************************

Данийн гараанаас довтлогч Бэндтнер хамгаалагч Кяар нар Холландтай хийх тоглолтыг өнжиж магадгүй болоод байна. Гэхдээ тэд Өмнөд Африкийн нэгэн нэртэй массажист бүсгүйгээр бүтэн биений массаж хийлгэж байгаа аж. Энэ нь тусаа өгвөл бүх юм эргээд хэвийн болно гэнэ.

*********************************

Италитай хийсэн туршилт тоглолтод гэмтэл авсан Мексикийн гол тоглогч Маркуиз бэлтгэлдээ эргээд нэгджээ. Ингэснээр тэр 5 дахь өдөр болох нээлтийн тоглолтод орж чадахаар боллоо.

*********************************

Дэлхий даяар хямрал нүүрлээд хар сүүдэр нь арилаагүй байхад Испаний ХХолбоо тоглогчид нь аварга авбал тус бүр 550 мянган евро авах шийдвэр гаргасныг өрөнд баригдсан засгийн газрын зарим гишүүд хүчтэй шүүмжилсэн билээ. Тэгвэл энэ удаад Италийн ээлж болжээ. Тэд 240 мянган еврог хэт их гэж үзжээ. Тоглогчид харин хүчтэй эсэргүүцсэн байна. Каннаваро “Итали бол инээдэмтэй улс” гэсэн бол Буффон “Тэд яагаад үргэлж том тэмцээний өмнө ингэж нервээр тоглодог байна аа” гэжээ.

*********************************

Парагвайн шигшээ багийн довтлогч Санта Круз өвдгөндөө гэмтэл авсны улмаас бэлтгэлдээ оролцож чадаагүй байна. Гэхдээ эмчилгээ сайнаар тусвал талбайд гарч чадах аж. Харин нэг сайн мэдээ нь нөгөө нэг довтлогч Барриос эргээд бэлтгэл хийж эхэлсэн байна.

GD Star Rating
loading...
Дэлхийн аваргын шинэхэн мэдээнүүд, 7.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. jo says:

    ene jil arai olon bertel sonsogdoj bna uu daa. Chelseagiin ah nar olnooroo DAShT-d oroj chadahgui ntr bolood l. yu bolood bna daa. ali esvel iim taktic bdag bolsiimuu?! zia miidehgui

    GD Star Rating
    loading...
  2. v says:

    shan daa nogoodrin margaash ehlene. ene playeruud hurdan edgej togloltonddo orj bidniigee baysgaarai

    GD Star Rating
    loading...
  3. ddd says:

    Bendtner massage hiilgej bgaam bzdee

    GD Star Rating
    loading...
  4. Alia says:

    550 myanga ffs Ukrain 16d uldlee gej tus bur 4 sayig ogch bsan 8d uldsen bol 10ad sayig ogoh bsan geed shat ahih tusam ogsoh bsan getel spain Avarga avbal 550myanga ffs

    GD Star Rating
    loading...
  5. Alia says:

    za tgd hudlaa garuud bitgii hudlaa shaagaad mongo chuhal bish eneter geed bgarai Cannavaro Buffon 2 shig shuud helchii

    GD Star Rating
    loading...
  6. storm says:

    ehelleedee temtseen neeltiin ajilgaa ntr n heden tsagaas boloh yum bol

    GD Star Rating
    loading...
  7. Ezen Haan says:

    Manaih shig eh orniihoo ner turiig hamgaalj undurt urgusun hudee hooson tumur zuuj ugduggui mungu ugdug yum chini todorhoi hemjeenii mungu uguh l heregtei!!!

    GD Star Rating
    loading...
  8. Ezen Haan says:

    Alia-d helhed jijig ulsuud tom temtseend orhooroo ih mungu amladag yumaa.Uchir ni ted bainga orj chaddaggui bas amjilt vzvvldeggui bolhoor.harin tomchuud bol shal uur yagaad gewel ted bainga ordog bas olon toglogchtoi.amjilt bainga gargadag.

    GD Star Rating
    loading...
  9. Ezen Haan says:

    Brazil WC-d orhod mungu amladaggui turuulhed eruusuu tamirchiddaa mungu ugduggui shdee.Harin ch bvh oddoo tsugluulaad end tendehiin ulsuudtai ochij nuhursug toglolt talbai deer ni hiij mungu awdag.

    GD Star Rating
    loading...
  10. ezen hani zuvlduu harin brazilchuud neg l bagtai toglohdoo mungu tuldug yum ter n france !!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: