loading...
Дэлхийд эрэмбээрээ 8-д эрэмблэгдэж буй.
Түүх сөхөн үзвэл Будант Албионыхон oлон Улсын тавцанд тийм ч бахархмаар замналыг туулсан байдаггүй.
1930-аас 1938 онд оролцоогүй
1950 онд-Эхний 16 …………………………. 1978 онд- Сонгон шалгаруултыг даваагүй
1954 онд-Шөвгийн 8 ………………………….1982 онд-Шөвгийн 8
1958 онд – Хэсгийн тоглолт ………………… 1986 онд- Шөвгийн 8
1962 онд- Шөвгийн 8 …………………………1990 онд- 4 дүгээр байр
1966 онд- Түрүүлсэн …………………………1994 онд- Сонгон шалгаруултаас хасагдсан
1970 онд- Шөвгийн 8 …………………………1998 онд- Шөвгийн 8
1974 онд- Сонгон шалгаруултыг даваагүй .. 2002 онд- Шөвгийн 8
Эцэст нь өнгөрсөн ДАШТ-р шөвгийн наймд тэднийг сүүлийн 2 том ( Европын авaрга ) тэмцээнээс мулталсан Португальд торгуулын цохилтоор хожигдож нутаг руугаа 40 жил хүлээсэн итгэл найдвараа дахин 4 жилээр хойшлуулсаар буцсан билээ. Энэ жилийн ДАШТ-д тэд явсан газар болгондоо амжилт дагуулж явдаг Итали эрхэм Дон Капеллогоор удирдуулан ДАШТ-д тоосоо өргөхөөр болоод байгаа юм. Тэд 44 -н жилийн өмнө нутаг дээрээ зохигдсон ДАШТ-д анх удаагаа түрүүлснээс хойш Олон Улсын тавцанд тийм ч сайнгүй үзүүлэлтийг үзүүлсээр ирсэн.
Өмнөд Африкад хүрсэн замнал.
Харин энэ удаагийн сонгон Европын хэсгийн сонгон шалгаруултад 9 ялж эрхээ 2 тоглолтын өмнө авсан гурван улсын нэгээр тодроод буй.
Андорра……………..Ялсан 2-0 (Айлын талбайд )
Хорват……………….Ялсан 4-1 (АЙлын талбайд )
Казакстан……………Ялсан 5-1 ( Нутаг дээрээ )
Беларус……………..Ялсан 3-1 ( Айлын талбайд )
Украйн………………Ялсан 2-1 ( Нутаг дээрээ )
Казакстан…………..Ялсан 4-0 ( Айлын талбайд )
Андорра …………….Ялсан 6-0 (Нутаг дээрээ )
Хорват………………Ялсан 5-1 ( Нутаг дээрээ )
Украйн………………Ялагдсан ( айлын талбайд )
Беларус……………..Ялсан 3-0 ( Нутаг дээрээ )
Үүнээс үзвэл тэд урдчилсан шатанд нийтдээ 34 гоолыг айлын хаалганд хийсэн ба 5 гоолыг л өөрийнхдөө зөрүүлж алджээ. Уэйн Рүүни 9 гоолоор энэ хэсгийн мэргэн буучдыг тэргүүлсэн бол удаад нь шигшээн анд болох Петр Крауч, Фрэнк Лампард нар тус бүр 4 гоол, Стиви Жи, Жермайн Дефо, Тео Волкот нар тсу бүр 3 гоолыг хийсэн байна.
Хэсгийн хамгийн хүнд тоглолтууд болох Хорватын эсрэг тоглолтууд дээр Английн шигшээ гайхалтай тоглож тэднийг хоёр тоглолтын дүнгээр нийтдээ 9 гоолоор “хүйс тэмтэрсэн” юм. Харин хэсгээсээ гарах нь тодорхой болсоны дараагаар өөрөөр хэлбэл 8 тоглолт ялсны дараагаар Украйнд нутаг дээр нь Андрэй Шевченкогын хийсэн гоолоор хожигдсон билээ.
Энэ урдчилсан шатны дүн бол Английн ДАШТ-н урдчилсан шатанд урд өмнө оролцож байснаас хамгийн төгс үр дүн байлаа.
Ингээд багийн албан ёсны бүрэлдэхүүнийг танилцуулья.
Squad No.
Нэр
Хаалгачид
1 Дэйвид Жэймс .8 сарын 1, 1970 (Нас 39) Англи , Клуб Портсмут 50 (0)
12 Роберт Грин ..1 сарын 18, 1980 (Нас 30) Англи, Уэст Хам Юнайтед 10 (0)
23 Жо Харт ..4 сарын 19, 1987 (Нас 23) Англи, Манчестэр Сити 3 (0)
Хамгаалагчид
2 Глэн Жонсон .8 сарын 23, 1984 (Нас 25) Англи, Ливерпүүл 22 (1)
3 Эшли Коул .12 сарын 20 ,1980 (Нас 29) Англи, Чэлси 78 (0)
5 Майкл Доусон .11 сарын 18, 1983 (Нас 26) Англи, Тотенхам Хотспар 0 (0) N/A
6 Жон Терри .12 сарын 7, 1980 (Нас 29) Англи, Чэлси 60 (6)
13 Стефэн Ворнок .12 сарын 12, 1981 (Нас 28) Англи, Атон Вилла 1 (0)
15 Мэтью Апсон .4 сарын 18, 1979 (Нас 31) Англи, Уэст Хам Юнайтед 19 (1)
18 Жэмми Каррахер .1 сарын 28, 1978 (Нас 32) Англи, Ливерпүүл 36 (0)
20 Лэдли Кинг .10 сарын 12 1980 (Нас 29) Англи, Тотенхам Хотспар 20 (2)
Төвийн хагас
4 Стивен Жеррард (Ахлагч) .5 сарын 30 1980 (Нас 30) Англи, Ливерпүүл 81 (16)
7 Аарон Леннон .4 сарын 16 1987 (Нас 23) Англи, Тотенхам Хотспар 17 (0)
8 Фрэнк Лампард (Дэд-ахлагч) .6 сарын 20 1978 (Нас 31) Англи, Чэлси 78 (20)
11 Жо Коул .11 сарын 8 1981 (Нас 28) Англи, Чэлси 54 (10)
14 Гаррэт Барри .2 сарын 23 1981 (Нас 29) Англи, Ман Сити 36 (2)
16 Жэймс Милнер .1 сарын 04 1986 (Нас 24) Англи, Атон Вилла 8 (0)
17 Шон-Райт-Филлипс .10 сарын 25 1981 (Нас 28) Англи, Ман Сити 31 (6)
22 Майкл Каррик .7 сарын 28 1981 (Нас 28) Англи, Ман Юнайтед 22 (0)
Довтлогчид
9 Петeр Крауч .1 сарын 30 1981 (Нас 29) Англи, Тотенхам 38 (21)
10 Уэйн Рүүни .10 сарын 25 1985 (Нас 24) Англи, Ман Юнайтед 60 (25)
19 Жермайн Дэфо .10 сарын 7 1982 (Нас 27) Англи, Тотенхам Хотспар 39 (11)
21 Эмил Хэски .1 сарын 11 1978 (Нас 32) АНгли, Астон Вилла 58 (7)
Гэсэн 23 тоглогчыг дуудсан юмаа..
Шигшээ багийн эргэн тойронд:
Чэлси багийн Ахлагч Мөн Английн ч ахлагч байсан Жон Тэрригын талбайн гаднах зүй бус үйлдэл Дон Капеллогын дургүйг хүргэснээс тэрээр Тэрригээс ахлагчын туузыг авч Mанчестэр Юнайтедын төвийн хамгаалагч Рио Фердинандад өгсөн нь саяхан… Гэвч ДАШТ-н урдчилсан бэлтгэл дээр Рио Фердинанд харамсалтайгаар гэмтэл авснаар энэ ДАШТ-г өнжих болоод зогсохгүй 4-6 доноо хоног гэмтлээ бүрэн эдгэрүүлэхийг хүлээнэ гэсэн юм.
Иймээс Капелло шигшээн дэд ахлагч байсан Стиви Жи-г aхлагчаар томилж Emergensy captain Буюу 3 дахь ахлагч байсан Фрэнк Лампардыг дэд ахлагчаар тохоон томилоод байна.. Үүгээр зогсохгүй бас бус гэмтлүүд ч гэсэн Капеллогын санааг ДАШТ- эхлэхээс өмнө зовоосоор л байгаа .. Дунд шугамд DM ( Holding Midfield ч гэж ярих нь бий ) байрлал дээр амжилттай тоглож байсан Гарет Барри АHУ-тай хийх эхний тоглолтыг өнжихөөр болсон юм.. Тиймээс Капелло сүүлийн 1-2 жилийн туршид туршиж байсан ерөнхий тактиктаа бага зэрэг өөрчлөлтийг оруулахаас аргагүй байдалд хүрлээ. Дээр нь нэмээд үеийн үед Гурван Арслангуудын толгойны өвчин болсоор ирсэн хаалгачын асуудалд түүнд багагүй дарамт өгөөд байгаа нь андашгүй.
Дасгалжуулагч
Итали эрхэм 9 цомыг 4 өөр клубтэй хүртээд байгаа ба одоо Английн шигшээг дасгалжуулж ДАШТ-д том зорилго өвөртлөн оролцож байгаа юм. АС рома, Ювентус, АС Милан, Реал Мадрид зэрэг багуудыг дасгалжуулж Улсын аваргыг хүртээд зогсохгүй АС Милантай хамт 1994 онд Аваргуудын Лийгийг алдарт Барселона багийг 4-0 -р хож авч байсан юм.
Английн шигшээ Евро 08-д шалгарч чадалгүй өнжихөөр болсоны дараагаар Английн ФА тухайн үед дасгалжуулагч байсан Стив Маклерeнг халаад түүнийг шигшээн шинэ дасгалжуулагчаар томилсон. Түүний ирээд хийсэн эхний зүйл гэвэл тэрээр өөрсөддөө итгэх итгэлээ алдаад байсан шигшээн үндсэн тоглогчдын итгэлийг сэргээх байсан юм.
Тэр энэ ажилаа ч тун муугүй хийсэн нь Англи ДАШТ-н урдчилсан шатанд хэсэгтээ 8 тоглолт дарааллан ялаад зогсохгүй тэднийг Евро 08-г өнжихөд том нөлөө үзүүлсэн Хорватын шигшээг нутаг болох Загреб дээр нь 4-1, хариу тоглолт болох Уймблид 5-1-р хожиж 2 жилийн өмнөх өш хонзонгоо сайтар авcнаас харагдана. Шигшээг дасгалжуулж буй хугацаандаа тэрээр “Хэнийг ч Илүүд, эсвэл дутуу үздэггүйгээрээ” ялгарч тоглогчдод хувын сахилга бат, өөрсдөддөө оногдсон үүрэг хариуцлагыг 100 % үүрэх чадвар зэргийг сайтар суулгаж өгсөн.
Итали эрхэмийн бас нэгэн чадвар гэвэл тэрээр эхний хагасд хангалтгүй тоглосон бүхэл бүтэн багийг дараагийн хагас гэхэд танигдахааргүй өөрчилж тоглуулж чаддагт байгаа юм.Энэ жил Будант Албионыхны 44 жил xүлээсэн цомыг авчирахад түүнд аз эз бас бус зүйлүүд тун их хэрэг болохоос гадна багийн түлхүүр тоглогчидын эрүүл байх эсэх нь гол хүчин зүйлс байх юм.
Багийн түлхүүр тоглогчид:
Уэйн Рүүни
Манчестер Юнайтедын зaлуу довтлогч Уэйн Рүүни энэ удаагийн ДАШТ-р олны анхаарлын тэр тусмаа Английн фэнүүдийн итгэл найдварын төвд байгаа билээ.
Шигшээдээ 50-иас олон удаа дуудагдсан тэрээр нийтдээ 25 гоолыг шигшээнхээ нэрийн өмнөөс хийгээд байгаа ба өнгөрсөн улиралд багийнхаа гол лидер байж 20-оос дээш гоолыг kлубын kарьерынхаа замналд анх удаагаа хийсэн юм. Тэрээр 4 жилийн өмнө Португальтай шөвгийн 8-д таарахад тухайн үед багийнх нь анд байсан Кристиано Роналдотой муудалцаж улмаар улаан хуудасаар торгуулснаас хойш 4 жил өнгөрчээ.
Өнгөрсөн ДАШТ-н дараагаар хэвлэлүүд “10 Арслан ба Нэг тэнэг жаал” гэсэн гарчигтайгаар Рүүнийгийн гэдэс доторыг ухаж гарсан билээ.. Гэвч нас ахихын xэрээр тэрээр ухаан сууж хэрсүүжиснээр зогсохгүй гурван Арслангуудын гол xүнээр тодроод байгаа.. Хамгаалалт болон довтолгоонд яг нэг хэвээр биеэ дайчилж шаргуу оролцдог, гоолын моментыг мэдэрч хэрэгтэй үед дамжуулалтыг бусаддаа гаргаж өгдөг, өөрөө ч мөн боломжуудыг тэр болгон алдаад байдаггүй гэх мэтчилэн олон давуу талууд Уэйнд бий.
Гэвч xэрэгтэй үед тэрээр уур цухлаа барьж темпээ алдахгүй тоглож чадах уу гэсэн асуудал олон олон aнглийн фанатуудын толгойд эргэлдэж буй. Минийхэд ч ялгаагүй.Гэхдээ Дон Капелло түүний энэ занг хэр зэрэг нугалж номхтгосон бэ гэдгийг ДАШТ-н тоглолтууд дээрээс л үзэхээс өөрөөр урдчилж таамаглах аргагүй юмаа..
Стивен Жеррард
Ливерпүүлийн зүрхний цохилт болон урам зоригийн бадрал. Холын ойрын дамжуулалтуудыг сайн өгөхөөс гадна мөн дээр нь нэмээд ямар ч хамгаалагч атаархмаар хүнд хүнд таклуудыг хийж чадна, дээр нь ихэнхи байрлалд яг нэг хэмнэлээр тоглож чаддаг..Энэ жил Ливерпүүл тун тааруу амжилт үзүүлсэн нь түүний форм муутай байсантай бас нилээн холбоотой. Гэвч улиралын төгсгөл рүү түүний форм эргээд сажирч байгаа нь тоглолтоос тоглолтууд дээр мэдэгдэж байгаа.. Шүүмчлэгчдын гол бай гэвэл тэрээр Багийнхаа төлөө тоглодог шигээ шигшээнхээ төлөө тоглож чаддаггүй гэдэгт оршдог.. Магадгүй энэ жил түүний хувьд сүүлчийн ДАШТ нь. Өмнөд Африкад тэрээр эцсийн удаа гайхалтайгаар гялалзаж чадах уу гэдэг асуултыг би та бүхэнд үлдээе дээ…
Жон Тэрри
Чэлси багийн ахлагч Төмөр хүн. Өнгөрсөн ДАШТ-аар мөрөөдлийн шигшээд Будант Албионоос багтсан ганц тоглогч.. Сэтгэлзүй гэж яг л Төмөр хүн гэсэн үг. Багийнхаа андуудыг тэрээр хамгаалалтын хананы цаанаас зааварлан удирдах ба стандарт болон булангын цохилтуудаас ирсэн бөмбөгийг гоол болгох ур чадвар сайтай.
Хэдийгээр түүнтэй ихэнхи шигшээн тоглолтууд дээр хамт гарж байсан Рио байхгүй ч гэсэн тэрээр өөрийн үүрэг хариуцлага, даалгавраа 100 хувь биелүүлж чадна гэдэгтээ маргах хүн тун ховор байгаа байхаа..Түүний Лидерын чанар зөвхөн хамгаалалтынханд ч биш бүхэл багт нэг зэрэг хүрэх эсэхээс Гурван Арслангуудын цаашдын амжилт нилээн шалтгаалах нь дамжиггүй..
Багийн хамгаалалт:
Ерөнхийдөө боломжийн гэдгээс дээгүүрт орох байх. Ганц эмзэглүүлж байгаа зүйл нь Риогын бэртэл ба xаалгачын асуудал.. Гэхдээ Харт, Грин хоёр энэ ДАШТ-р цоорч мэднэ..Харт бол ялангуяа их ирээдүйтэй санагдсан.
Гэхдээ л Испани, Бразил , Итали зэрэг Гигантуудын хаалгач нарын хажууд үнэхээр жул харагдаж байгаа.. Харин хамгаалалт бол муугүй шүү.. баруунд Жонсон бол номер 1 сонголт байх нь ойлгомжтой. Түүнийг хэт их зай гаргадаг байрлалаа орхиж урагшаа довтолдог, хамгаалалтдаа муу гэж шүүмжилдэг ч тэр залуу байна, халуун байна., Нас байна цус байна. өөрийгөө дайчлаад тоглох юм бол түүнд ирээдүйд баруунд домог болох боломж бий. За нөөцөнд нь Ливерпүүлийн маань домог Жэми Каррагер сууж байгаа..
Капелло түүнийг шигшээд уйгагүй дуудсан нь бүтэж тэрээр энэ жил сүүлчийн 23-т багтан Өмнөд Африк зорих болсон. Жэмигийн үндсэн байрлал хэдийгээр Төвийн хамгаалагч ч гэсэн тэрээр баруун ар дээр бас тун давгүй тоглож чаддаг гэдгээ өнгөрсөн жилүүдэд харуулсаар ирсэн. Капелло түүнийг магадгүй хамгаалах хэрэгтэй үед талбайд Жонсонгоор сэлгэж мэдэх юм. Магадгүй туршлагыг нь хараад төвд ч тавиж мэдэх юм. За төвд Жон Тэрритэй ч юу ярихав.
Миний санахын 2006 оноос хойш дэлхийн Мөрөөдлийн шигшээн гараанд түүний нэр тогтмол үзэгддэг байсан. 2006 онд Оуэн Харгрийвзын дараагаар ДАШТ-д хамгийн сайн тоглосон aнгли тоглогчоор Британичуудын санал асуулганд тодорсон. Хажууд нь Лэдли Кинг гарах байх. Тэр хэдийгээр 2007 оноос хойш шигшээн гараанд гарч тоглоогүй ч гэсэн Жон Тэрритэй хамтран тоглосон 11 тоглолтондоо ялагдаж байгаагүй юм байна.
Тэд бүүр бага байхын л бие биесээ мэддэг , хамтран тоглодог байсан нь бас нэгэн сонин мэдээ. Өвдөгний асуудал нь хүндэрчихгүй бол Кинг, Риогын оронд Тэрритэй төвд гарах байх.Цаана нь Спурсын Доусон, Уэст Хамын Апсон хоёр тэдний нөөцөнд бий.. Аль алинд нь гэмтэл бэртэл тохиолдохгүй бол тэд бараг бүх тоглолтонд ч хамт гарах байх.. Магадгүй Карра зарим нэг тоглолтон дээр Кингийг орлож мэднэ.
За тэгээд зүүн ар дээр Чэлсигийн Эшли Коул. Өнөө цагийн Шилдэг зүүн аруудын нэг.. Магадгүй хамгийн сайн нь ч байж болно. Хувийн амьдрал нь сапиараа эргэсэн ч хөлбөмбөгчний замнал нь энэ жил тун сайн байгаа.. Ихэнхи мэргэжилтэнгүүд түүнийг энэ жил kарьерынхаа хамгийн сайн жилийг өнгөрүүлсэн гэж нэгэн дуугаар бичиж яриж хэлж байгаа. Түүнтэй энэ байрлал дээр өрсөлдөх хүн бараг л үгүй дээ. Яахав ард нь Стефэн Ворнок ямар нэгэн тохиолдолд гарч ирж мэдэх юм.
За ингээд харахад яг 4 жилийн өмнөх шиг лут биш ч гэсэн ТОП зэрэглэлд орохоор л хамгаалалт харагдаж байгаа юм.
Төвийн хагасууд
Минийхээр жаахан ярвигтай байрлалууд. DM дээр Барри тун муугүй гэж хэлж болмоор тоглоод байгаа. Түүний урд Лампаард холбогчын үүрэгтэй тоглож байгаа..Өнгөрсөн ДАШТ-р Лампард флоп болсон харин энэ ДАШТ-р яах эсэхийг хэлж мэдэхгүй.. Гэхдээ тэр энэ жил багаа түүхэн дэх aнхныхаа Double- хийхэд багагүй үнэтэй хувь нэмэр оруулсан. Английн пэналтыг хариуцаж байгаа.. нөөцөнд нь Каррик байгаа. Мөн залуухан халуухан залуу aрслан Милнер байгаа.. Гэхдээ Лампард сайн тоглоод байвал аль алинд нь төвд гарах боломж хомс. Ялангуяа Барригийн байрлал болох DM дээр Каррик, Милнер хоёр угаасаа явахгүй гэдэг нь ДАШТ-н өмнөх тоглолтууд дээр харагдсан.
Энэ байрлал дээр зохоцох ганц хүн нь Стиви Жи.. Гэхдээ Капеллогийн төлөвлөгөө бол Стиви Жи, Рүүний гэсэн цөмөөс бүрдэж байгаа үүнийгээ ч Дон Капелло мэдэгдээд амжсан. Жигүүрүүд буюу баруун зүүн хагасууд дээр сонголтууд ер нь бас боломжийн гэж хэлж болно. Баруунд Леннон, Райт-Филипс нар байгаа бол зүүнд Жо Коул , Стиви Жий , мөн Милнер ч тоглоод байгаа. Гэхдээ гараа яаж гарахаас хамаарч эдгээр тоглогчдын байрлалууд шийдэгдэнэ. Миний найдаж байгаа зүйл Жо Коул эргээд формоо олж байгаа байдал. Тэр бол ур чадварын хувьд одоо бараг бүрэлдэхүүндээ хамгийн сайн нь байх.
Дрибл хууралт энэ тэрийн хувьд дэлхийн шилдгүүдээс нээх дутаад байхгүй гэж бодож байна. Шаардлагатай бол SS-р (second striker) тоглож чадна. Мөн баруунд ч тоглож чадна. Гэхдээ тэгэх шаардлага гарахгүй байх. Леннон баруунд гарах эрхээ бараг халаасалсан гэж бодож байгаа. Яахав Райт-филипс хэрэгтэй үед орж ирээд жигүүрээр нэг пижигнэж мэднэ. Дунд шугамын хувьд цаасан дээр тун хүчирхэг харагдаж байгаа ч Капелло л яах эсэхийг шийдэх байх. Минийхээр дунд шугам бол ТОПУУДААС дутаад байх зүйл байхгүй.
Довтлогчид
Рүүни гараанд бол зоолттой. Тэр бараг бэртэж гэмтэхгүй л бол энэ ДАШТ-р тоглолт өнжихгүй мөн сэлгэгдэхгүй гараанд бат байх.. Яахав хожих нь ойлгомжтой үед түүнийг Дон Капелло сэлгэж мэднэ.
За тэгээд Хэски, Крауч, Дэфө нар хэрвээ 4-4-2 гэсэн тактикаар тогловол түүнтэй гараанд хамт гарахын тулд өрсөлдөнө.. Минийхээр Хамгаалалт сайтай өндөр бахим хамгаалагчидтай багийн эсрэг Рүүни, Хэски гэсэн гараа байж болох юм. Хэски Target Man. Хамгаалагчид нь намхан ч гэсэн чадварлаг хурдан , Испани , Аргентин гэсэн багуудын эсрэг Рүүний , Крауч эсвэл Рүүний, Дефо ч гэж гарж болно. Довтолгооны хувилбар Рүүний, Крауч байхад ер нь зүгээр дээ..
Гэхдээ дээр дурьдсaнаар Дон Капелло Стиви Жий, Рүүний хоёрыг довтолгооны цөм гэж хэлсэн. Иймээс магадгүй хамгаалахад тохиромжтой сөрөг довтолгоо хийхэд давуу 4-2-3-1 гэсэн Ливерпүүлийн ( Хааяа Манчестэр Юнайтед ч гэсэн ийм тактикаар тоглодог ) тактикаар тоглох боломжтой. Ийм тактик дээр шилжвэл Ахлагч Стиви Жий Рүүний хойно АМ байрлал дээр гарна.
……………………………………..Жэймс……………………………..
Жонсон……………………………. …………………………….Эшли Ф Коул
…………………………….Тэрри……………Кинг……………………
………………………………….Барри…………………………………
……………………………………………….Лампаард……………….
Ленон………………………………………………………………..Жо Коул
…………………………………….Стиви Жи………………………….
……………………………………………..Рүүни……………………
Энэ гараа бол бас нэгэн боломжит хувилбар юм. Рүүнийгийн форм, Жий тэр хоёрын ойлголцол, Жон Тэрригийн төмөр хамгаалалт Жо Коул, Эшли Коул хоёрын зүүн жигүүрийн аюулууд гээд их олон positive талууд энэ гараанд байгаа юм.
Багийн боломжит гараа:
………………………………………Жэймс……………………………….
Жонсон…………… ………………………………………………Эшли Коул
………………………….Тэрри……………Кинг………………………
……………………..Лампард………………………
Ленон……………………….Стиви Жи…………………..Жо Коул
………………………..Рүүни…………………Крауч……………….
Миний таамаглал..
Энэ бол эхний тоглолтын боломжит хувилбар.. Магадгүй Жи хойшоо татагдаж Лампард урагшилж тоглож мэдэх юм тоглолтын явцад.. Крауч Target Man бол Рүүни цэвэр довтлогчоор энэ удаад тоглох байх.. Хаалгачын хувьд Жэймс үе үе пааник алдаа гаргадаг ч гэсэн энэ удаад Анутай хийх тоглолтонд тэр гарах байх . Учир нь түүнд туршлага нөгөө хоёроосоо их бий.. Хэсгийн хамгийн xүнд тулаан Англи- Америк хоёрын хооронд өрнөнө гэж таамаглаад байгаа..
Энэ тоглолт дээр хожих юм бол хэсгээсээ төвөггүй гарах магадлал бараг 80% ихэснэ.. Гэхдээ нөгөө 2 багийг басч байгаа юм биш..
ДАШТ-д шилдгүүд ордог ч гэсэн Алжир болон Словени одоохондоо Англид гай тарих чадал нь арай хүрэхгүй. Тиймээс тэд хэсгээсээ 1-р гарах нь 70 % баталгаатай. За тэгээд хасагдах шатны 16-д D Хэсгээс хоёроор гарсан багтай учраа таарна. Тэр нь минийхээр Австрали байх магадлал тун өндөр.
Тэд Гүүсийг явснаас хойш 4-2-3-1 гэсэн илүү хамгаалах чиглэлтэй тактикаар тоглож байгаа. Тэд булан болон cтандартуудаас аюул тариж мэдэх юм. Өнөө гайхал Кеxиллыг хөдөлгөхгүй байхад ер нь асуудaлгүй л харагдаж байгаа.. За тэгээд oйрын 20 жил босгыг нь даваагүй байгаа 8-д Францтай таарах магадлал бий.. Гэхдээ Франц хэсгээсээ гарсан тохиолдолд..тэд бол басч болохгүй баг.. Хэдийгээр Зидан байхгүй ч гэсэн тэд xөлбөмбөгийг хэрхэн яаж тоглож мөн хэрхэн хожихоо сайн мэддэг..
Тэдний дутагдал нь минийхээр урд шугам нь гэж таамаглаж байгаа..Магадгүй Аргентин ч цаанаас гараад ирэхийг үгүйсгэхгүй. Аль нь ч гарсан бай нухаж байж л хагас финалд шалгарна.. aль aль нь хатуу самар..
Гэхдээ Франц гараад ирвэл Англид арай амар болов уу гэж таамаглаж байна.. За тэгээд цаашаа мөрөөднөө.. хагас финалд
өнөөх cамба бүжигчид болох xөлбөмбөгийн xаадтай таарах магадлал маш их.. Саяхан болсон нөхөрсөг дээр жинxэнэ “нусаа xацартаа наасан” гэж үнэнийг нь xэлчихье.. xэдийгээр түлхүүр тоглогчид байгаагүй ч гэсэн Бразил ч ялгаагүй хэд хэдэн том одуудаа нөөсөн тоглолт болсон.. тэднийг хожиж байж финалд шалгарна.. aваргыг давж аварга болно гэдэгдээ.. За тэгээд финалд одоо цагийн хамгийн Хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа Испани зогсож байх болов уу.. болов уу ч гэж тэднийг бяцхан аз эз тэтгээд өгөхөд тэд финалд зогсож байхад гайхахааргүй л орон..
тэгээд финал яаж шийдэгдэхийг би таамаглаж, мөн мөрөөдөж эс зүрхэлнэм.. мэдээж гурван Арслангуудын фэн тул тэднийг ялаасай л гэж хүснэ.. Эцэст нь хэлэхэд бидэнд бүрэлдэхүүн байна уу байна, cайн дасгалжуулагч байна уу байна, Нөхцөл байдлын нааштай тал байна уу байна ( Гол хүн Рүүни , Жи нар гэмтээгүй гэх мэт ) . гол нь жаахан аз л xэрэгтэй дээ.. За тэгээд эцэст нь юу билээ гурван Арслангын Фанатуудаа ?
“Спортын цонх форум” Бамбууш
loading...




England turuuleh boltugai
loading...
oorsdiin taamaglalaa huvaaltsaarai http://bit.ly/dbGjz2
loading...
etsest ni
COME ON ENGLAND
loading...
gaihaltai…….. unheer sain bichsen bna Бамбууш-aa amjilt husii England
loading...
Сайхан нийтлэл байна.
loading...
brazil-g hagas shigsheed diilehgui ee . ene jil brazil zaluuchuud ihtei orj bn lee. tegeed ch ted n sayiin heden nohorsog togololtuud deer unen bujignuulj bn lee dee. brazil-n hamgiin hogshin barag kaka , lucio 2 yum uu ? haashaa yum . tegeed l baahan zaluuchuud guigeed bn lee . goy goy . ene jil brazil turuulne
loading...
Bi spanin fan gehdee uunii unshsani daraa ergelzee tordog bna shd demjchihmeer ch yum shig hehe go GO England
loading...
Goe bichjee andaa. Bi ch England-n fan uchraas taalagdlaa. Manaih tvrvvlnee. Amjilt.
loading...
xuuxdiin sanaa, 1/16 s xasagdana
loading...
angli hol yavaasai, bas cot’d ivory sn bgaasai gj husej bna oor ch yu husehev yalanguya england
loading...
GOOD LUCK ENGLAND delkhiin tsom avah tsag ni bolson bureldehuun ch dasgaljuulagch ni ch fanatuud ni ch
loading...
ok, goe bichsen bna sain yvaasai unexeer turuu;j chadval estoi yu gexvee,,,…
loading...
come on England altan dagina avnaaa
loading...
Дэлхийн аваргад 1/16 гэж байдгүй л байхгүй юу шөвгийн 16 -г 1/8 гэдийшдээ хүүхдээ. тэгээд цааш нь бодоод үзнэ биз. Английн фанатууд мөрөөдөж дуусах биш аяндаа хасагднаа харж л байгаарай
loading...
Гэхдээ нээрээ ямарч хүчирхэг байсан аз гэж юм заавал хэрэгтэй юм шиг байгаа юм аа. Үнэхээр бичсэнээр бол руунийгийн ард тоглох Жеррард гол ажлуудыг хийх ёстой юм байна. Гэхдээ лампартыг ийм сайн форумтай байхаад арай ч бүр хамгаалах чиглэл рүү нь тоглуулахгүй байхаа. гэхдээ хамгаалалт бол жеррардаас илүү л дээ. хэрэв бари гэмтэл нь бүрэн эдгэчихвэл жеррард, лампарт хоёулаа довтолгоонд тоглоход амар болох болов уу. за гэхдээ тэгээд ер нь довтлогч нар л сайн тоглох хэрэгтэй,,,
loading...
Гэхдээ хичнээн хүчтэй ч айж байна шүү. Дэлхийн аварга бол нэг л тоглолт хийгээд бүх юм шийдэгддэг. хасагддаг. Хариу тоглолт гэж байхгүй,,,,
loading...
brazilshuud shuvgiin 8-d ireed gollandad hojigdono. delhiin avarga gedeg bol jinhene turshlaga, shildeg, lideruudiin turuuldeg gazar. brazild ene jil utaag ni ch unerleegui bataanuud l ih bna. kaka robino ed nar chin ronaldo, rooney, messi, gerrard, lampard, torres, villa ed nariin hajuud amjihgui sh dee.
loading...
Englandad ene jil urid uridiinhaas iluu ih naidlaga tavij bna. Bechkam bhgui ch gesen tedend super odod boloh Gerrard, Lampard, Terry, A.Cole, J.Cole, Rooney bna. Bas nogooteiguur busad bairlal deer ch gesen shildeg toglogchid bgaa. Hamgiin gol sul tal medeej haalgach l ym daa. Ene sul taliig Green James Hart 3-n ali neg nohoj chadval za tegeed avarga ch oirhon bna daa. Amjilt huise England national team-d. Holbombogiin burhan tenger iveeh boltugai ta buhniig.
Green
Gonhson King Terry A.Cole
Lennon Lampard Gerrard J.Cole
Heskey Rooney
minii bodloor garaanii 11 ingej garah bh.
loading...
za er n bi bol angliiin fan bishldee brazil iig er n bol harj yvdag gehuude gue gehde ene anglichuud chin turuulehgui bol odo bur bolohoo bailaa shuude araichde anglishig aguu hulbumbugiin guren ingeh yosgui gej bodjiin deeres n spain baina! portugali baina ingeed heleed bval zunduu l baina! ter oird avaaagu esvel avch uzeegui bga baguud n hoorondo shuvgiin 4t taarasai spain angli portugali holland! ingetsen bhad tsus asgarna uilah n uilna! buuduulah n budulah biz! hahah…
loading...
ХААЛГАЧААР ЖО ХАРТИЙГ ТАВИАД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ЖЭЙМС НАЙДВАРГҮЙ ЭЭ.
loading...
goy bna shu setgel hudluud yawchihlaa huu. Lampardiin shuten bishregch bolohoor engladniig l demjine dee gerardiig baruund togluulaad tsewerlegcheer carrick ch yum uu tegeed rooney heskey hoyoriin ard lamps ingj bwal yah bol medkuumdaa lennonchdee sanaand niitsehgui l bna shu huu
loading...
takl gej yug heldeg yum be
loading...
suuj bumbug taslahiig helj baigaa yumaa
loading...
Тэр КИНГ оронд Каррикер гарвал дээр байхаадаа
loading...
ESPANI BRAZIL IX SANASAN GAZAR 7 SHUNU XOOSON gedeg ugiin ytga-aar ert temtseenee dyysgax Boltygai,brasil-iin xesgees Ivory caost Portygal 2 garaasai
England ene jil ymar ch baisan neg um dyylgax baixaa geed naidaj bna.
Ene jil england chadaxgui bol daxij oiriin xeden delxiin abargad baraa syrag garaxgui bxaaa
Golden generation dyysaj bna shuu
loading...
Uneheer goyo bichjee bi angliin fan bolhoor ch deruu ene jil england l awchih yum shig sanagdaad bna. Ene jil gehdee urid jiluudiihiig bodwol haalgach arai l gaigui bna Green Hart 2g l gargawal zugeer bhaa James naidwar muutai strikeraar Rooney Crouch 2 bwal zugeer bnaa ene jil baguudiin hamgaalalt sain bgaa uchraas Gerrard Lampard zereg hol oiriin pass saitai toglochidooroo agaariin passaar toglowol zugeer bhaa gehdee hamgiin gol n GERRARD altan dagina-g gartaa barimaar bgaa bol LIVERPOOL-d toglodog shigee togloh l heregtei dee deer n baga zergiin az bwal ch ………
loading...
hi zaluusaa ene jil england hojih bolnoo ta nar haraarai form sain bgaa medeej delhiin avraga eniig hen ch taaj helhed hetsuu BRASIL ARGENTINA GERMAN SPAIN FRANCE ITALY bombog booronhii henii ch huu altan dagina barih erhitei shuu dee hamgiin goyo ni gehdee COME ON ENGLAND ………….COME ON ROONEY ene zaluugaas angli ulsiin huvi zaya ihed shaltgaalna gedegt margahgui bz dee za za amjilt demjeerei anduudaa
loading...
Goyo bichjee England destrous US
loading...