loading...
Улс түмнүүдийн эв найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой Дэлхийн 100 гаруй улс орны нутаг дэсгэрээр 70.000 гаруй км урт замыг туулах Даян дэлхийн Эв найрамдлын Гүйлтийн Евразын чиглэлийн гүйлт нь 4-р сарын 24-нд Япон улсаас гараагаа авч, Солонгос, Хятадаар дайран эдүгээ Монгол улсын нутгаар үргэлжлэн явж байна.
Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийн бамбар Монгол улсын нутгаар 2350-иад км замыг туулан Увс аймгийн Улаангом хотод энэ сарын 4-нйи өдөр хүрэлцэн очсон бөгөөд Улаангом сумын удирдлагууд угтан авч гүйлтийн баг тамирчидтай уулзахын зэрэгцээ амжилт хүсч Улаангом хотоос үдэн гаргажээ.
Мөн энэ сарын 7-нд галт бамбар Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд хүрэлцэн очсон байна. Ази тивийн олон орноор дайран өнгөрөх галт бамбар Монгол орны 40 гаруй хот суурин, аймаг сумдаар буухиачлан яваа бөгөөд очсон газар бүхний ард иргэд энэхүү энхийн үйлсэд бие сэтгэлээрээ нэгдэж байгаа юм. Улмаар 06-р сарын 08-ны өдөр галт бамбартай гүйгчид Цагааннуурын боомтоор ОХУ-ын хил гаран 600 гаруй км замыг туулан Алтай хотноо галт бамбараа Оросын талд хүлээлгэн өгөх юм байна. Тус гүйлтийг 1987 онд нэрт тамирчин, философич, зураач, яруу найрагч Шри Чинмой санаачилснаас хойш энэ жили дэлхийн хэмжээнд 13 дахь удаагаа зохиогдож байна. Харин манай улс 1995 оноос нэгдэн оролцож байгаагаас гадна энэ жил 8 дахь удаагаа оролцож байга юм.
loading...



