loading...

Хүн ам : 38,7 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 331,8 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 14
Хамгийн том амжилт : 1978, 1986 оны дэлхийн аварга
Багийн ханш : 347,3 сая евро
Хамгийн үнэтэй тоглогч : Месси, 80 сая
Багийн од : Лионел Месси. Дэлхийн хамгийн шилдэг тоглогч тэрээр энэ улиралд ч гарамгай байж чадсан. Ялангуяа Аваргуудын лигт Арсеналын эсрэг 4 гоол хийснийг дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Хамгаалалт өндөр хөгжсөн орчин үед Гулливеруудын хажуугаар сүнгэнэсээр лигтээ 34 гоол хийсэн байгаа юм даа. Түүний талаар ингээд зогсооё. Дэлхийн аваргаар л харж нүдээ баясгацгаая даа.
Дасгалжуулагч : Диего Марадона. 2008 онд түүнийг Албисэлестед ирэхэд Аргентины ард түмэн халуун дулаанаар алга ташин хүлээж авав. Тэр цэнхэр судалтнуудын амьд бурхан билээ. Марадона хэмээх тусгай сүм ч бий болж, тэнд нь хүмүүс Бурхан гэдэг үгийн оронд Марадона гэдэг үг хэрэглэж сүсэглэх болоод удаж байгаа. Хаа байсан Мексик энэ тэрээс хүртэл хосууд ирж гэрлэлтээ батлуулах нь бий. Гэхдээ Аргентины хөлбөмбөгийн экспертүүд дийлэнх нь түүнийг ирэхэд эргэлзсэн харцаар ширтэж байлаа. Болив дахь бүтэлгүйтэл, залгуулаад Бразилд нандин шүтээн болсон газраа хожигдсон зэрэг нь түүнийг шүүмжлэгчдийн амны зугаа болж, түүний эсрэг олон хүн эргэлээ. Хэвлэл мэдээллийнхэн бараг зуун хувь түүний эсрэг болов. Тэр харин дараа нь Перуд сүүлийн мөчид хожил авсныхаа дараа бороон дунд элгээрээ гулгаж, дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэсэн билээ. Энэ нь угтаа шүүмжлэгчдийнхээ эсрэг барьсан бэлэг байсан юм. Эрхээ авсныхаа дараа нулимсаа барьж чадаагүй түүнд энэ нь юу ч биш байжээ. Саяхан тэр баг нь дэлхийн аваргад түрүүлбэл тэдний эсрэг нүцгэн биеэ харуулан гүйх болно гэж мэдэгдсэн юм.
Ахлагч : Хавиер Машерано. Ливерпүүлийн зуудаг нохой бол Марагийн талбай дахь хөзрийн тамга билээ. Ямар сайндаа ирэнгүүтээ түүнийг шууд ахлагчаар залж, Маше+10 гэсэн томьёо гаргаж байх вэ дээ. Мара түүнд асар их итгэсэн учраас Камбиассог гэрт нь үлдээсэн. Машерано хэдий насаар залуу ч туршлагаар арвин нэгэн. Ахлагчийн шинж байдаг хүн шүү.
Онцлох тоглогч : Хуан Верон. 35 настай хэдий ч одоо багийн тархи нь гэж хэлж болно. Марадона түүнд мөн л маш их итгэж, Рикелмегээс түүнийг илүүд үзсэн. Бараг довтолгоо бүхэн түүгээр дамждаг. Европын том багуудаар тоглож явсан тэр энэ дэлхийн аваргаар залуу насаа санагалзаж чадах болов уу?
Шилмэл гараа : 4-4-2.
————————— Romero ————————-
– Heinze — Demichelis — Samuel — Otamendi —
—- di Maria — Mascherano — Veron — Gutierrez —-
—————– Messi ——- Higuain ——————
Тэмцээний таамаг : Харьцангуй сул хэсэгт орсон. Нэгээр яаж ийгээд л гарчихна. Гол нь Месси Барса дахь тоглолтоо гаргаж чадах уу гэдэг л байна. Тэр 86 оны Мара шиг гялалзаж чадвал финалд амархан очно. Баг болгон л асуудалтай байна шүү дээ.
2. Нигери
Хүн ам : 133,9 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 58,7 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 3
Хамгийн том амжилт : 1994, 1998 онд хэсгээсээ гарч байсан
Багийн ханш : 95 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Якубу, 16,5 сая
Багийн од : Жон Оби Микел. Гэмтлийн улмаас Челсид олон тоглолт хийж чадаагүй. Лондонд хамгаалагчдын өмнө ганцаараа цэвэрлэгчээр голдуу зогсдог бол шигшээдээ урагшилж найруулагчийн байран дээр тоглодог. Гэхдээ хэсгийн тоглолт дуусах хүртэл багтайгаа нэгдэж чадах эсэх нь эргэлзээтэй л байна даа.
Дасгалжуулагч : Ларс Лагербэк. Арваад жил Шведийн шигшээг дасгалжуулсан. Нигер бол түүний анхны гадаад баг. Дэг журам, сахилга батыг дээд зэргээр сахидаг нь түүний нэрийн хуудас. Нигерийн шигээ харин хэзээнээсээ болохгүй бүтэхгүй зүйлсээрээ алдартай. Лагербэкийн жинхэнэ ажил одоо л харагдах учиртай.
Ахлагч : Якубу. Эвэртоны танк гэгддэг тэрээр 2008 оны сүүлээр шөрмөсөндөө хүнд гэмтэл авсан нь одоог хүртэл хуучин формоо олоход нь саад болсоор байгаа. Гэхдээ өнгөрөгч улиралд хэд хэдэн тоглолтод гараад амжсан. Хуучин хэвдээ амжиж орж чадвал багт түүний гүйцэтгэх үүрэг асар их.
Онцлох тоглогч : Петер Одемвинге. Орос ээжтэй, Узбекийн Ташкентэд төрсөн тэрээр ЦСКА-ын академиар хүмүүжсэн. Нигер, Бельги, Францаар хэрж хэсэг явсны дараа Орост эргэн ирснээр жинхэнэ хөлбөмбөгийн замнал нь эхлээд байгаа гэж болно. Одоо Локомотивын салшгүй нэг хэсэг болсон. Өнгөрсөн оны улсынхаа шилдэг хөлбөмбөгч болсон тэрээр дэлхийн аваргаар өөрийгөө бүрэн таниулж чадвал ямар ч том багаас урилга авч чадна хэмээн мэргэжилтнүүд дүгнээд байгаа.
Шилмэл гараа : 4-3-3.
————————- Enyeama —————
—- Taiwo — Yobo — Shittu — Odiah —-
—— Yussuf ——- Mikel —— Etuhu —–
—– Obasi —- Yakubu —- Odemwingie —
Тэмцээний таамаг : Довтолгооны дээрх хэд дээр Обинна, Утаки, Кану, Мартинс гээд нэмэгдэнэ гэхээр урд хэсэг нь хамгийн хүчирхэг. Ямар ч хамгаалалтыг сэт чадах чадвартай. Хамгийн гол нь хар тивийнхний нийтлэг дутагдал болох тактикийн эмх цэгцгүй байдлыг Лагербэк ирээд засч чадсан уу гэдэг л байна. Урьдчилсан шат бол бантан болоод л дууссан. Лагербэкт хугацаа бага байлаа. Гэхдээ хүчтэй довтолгооныхоо хүчээр хэсгээсээ гарчих болов уу. Тэгээд хазаарлагдана байх.
3. Өмнөд Солонгос
Хүн ам : 48,3 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 31,1 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 7
Хамгийн том амжилт : 2002 онд 4-р байр
Багийн ханш : 44,4 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Жи-Сун Парк, 11,5 сая
Багийн од : Жи-Сун Парк. Нутагтаа үндэсний баатар. Хаана нь ч чөлөөтэй алхаж чаддаггүй гэнэм. Манчестер Юнайтедын тоглолт болгоны дараа түүнийг хэрхэн тоглосон анализ хийггдэг гэх. Хиддинк 2002 онд түүнийг Айндховенд очихдоо хамт аваад очсон гэдэг. 3 жилийн дараа тэр МанЮтд-очсоноор од болох зам нь нээгдсэн юм. Аваргуудын лигт түрүүлсэн анхны ази тоглогч болсон тэрээр талбай дээр цуцашгүй тэмцэгч.
Дасгалжуулагч : Юн-Му Ху. Холландын Айндховен багт тоглож байсан тэрээр 1986 оны дэлхийн аваргад тоглогчоор орж байлаа. Улсынхаа ХХолбоонд удаан ажилласан тэрээр 2009 оны Азийн шилдэг дасгалжуулагчаар шалгарсан. Олон шинэ тоглогчтой багийг зангидаж чадсан тэр дотроо нэгийг бодож, хоёрыг тунгааж буй нь лавтай.
Ахлагч : Жи-Сун Парк. Багийн хамгийн од тэгээд дээрээс нь ахлагч гээд хамраа сөхчихдөг онгироо нь тэр биш. Харин үүргээ маш сайн ухамсарлаж, бусаддаа тэмцэх чадвараар үлгэр болж чаддаг нь. Тэр шигшээдээ довтолгооны аль ч хэсэгт тоглож чадна.
Онцлох тоглогч : Чун-Ён Ли. Багийн ахлагчийн ирээдүйн залгамжлагч гэж хэлэгддэг. Өөрөө ч Паркийг my idol гэж хэлдэг. Болтонд тэр гараанд бат зоогддог. Премиер лиг дэх эхлэл маш сайн байгаа, энэ хэвээрээ байж чадвал илүү том багт очиж чадна. Үүний тулд энэ тэмцээнийг маш сайн ашиглах хэрэгтэй дээ.
Шилмэл гараа : 4-4-2.
———————- Woon-Jae Lee ————-
—- Young-Pyo Lee — Yong-Hyung Cho — Jung-Soo Lee — Du-Ri Cha –
— Ji-Sung Park — Jung-Woo Kim —- Sung-Yong Ki —- Chung-Yong Lee
—————– Keun-Ho Lee ———– Chu-Young Park ——————
Тэмцээний таамаг : Төвдөө хамгийн хүчирхэг. Гэхдээ финишер муу, хамгаалалт бас сул. Тиймээс Нигерт 2-р байрыг алдах болно.
4. Грек
Хүн ам : 11,2 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 760,6 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 2
Хамгийн том амжилт : —–
Багийн ханш : 87,3 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Торосидис, 8 сая
Багийн од : Теофанис Гэкас. Түүний гоолууд Грекийг Өмнөд Африкт авчирсан. 12 тоглоод 10 гоол хийсэн нь үнэлж баршгүй үндэстний баяр хөөр байлаа. Бундэслигийн мэргэн бууч болж байсан тэрээр Хэртаг аврахаар ирсэн ч баг нь хэт их оноо хоцорсон байсан тул доод лиг рүү унасан. Гэхдээ тэр ирээд хийсэн гоол нь багагүй. Дэлхийн аваргын дараа Франкфуртад тоглохоор болоод байгаа.
Дасгалжуулагч : Отто Рэхагель. 2004 онд Европын аварга болоход хүмүүс түүнийг 60 гарсан настай ч идэр залуу хүн шиг 2 чигчийгээрээ яаж шүгэлдэж чадаж байна аа гэж хачирхаж байсан. Түүнээс хойш 6 жил өнгөрчээ. Гэвч тэр шүгэлдсэн хэвээр. Тэр дасгалжуулагчийн хувиар олныг үзсэн. Ганцхан дэлхийн аварга гэж юу байдгийг мэдрэхгүй явж байсан юм. Тэгвэл энэ мөрөөдлөө энэ удаа биелүүлэх болжээ.
Ахлагч : Георгиос Карагунис. 2004 оны багийн салшгүй нэг хэсэг байсан тэр одоо ч тэр янзаараа. Төвийн бүсээс пассыг тараагч, эв нь таарвал холоос өөрөө хусчихна. «Грекийн Гаттузо» гэж ч хэлэгддэг. Интер Бэнфика зэрэг том багуудад тоглож явсан тэр одоо эргээд Панатинаикостоо хүчин зүтгэж буй.
Онцлох тоглогч : Василиос Торосидис. Грекийн Лаам гэж хэлж болно. Түүн шиг барууны ар тал. Гэхдээ зүүн талд бас маш их тоглодог. Довтолгоог маш сайн дэмждэг. Байерн Лаамын нөгөө хослогчоор бас нэгэн хүн хайж байгаа нь нууц биш. Дэлхийн аваргаар тэдний хараанд өртөж чадвал очсон байхыг үгүйсгэхгүй.
Шилмэл гараа :
—————————- Tzorvas (Chalkias) —————-
—- Torosidis ——– Moras —— Kyrgiakos —– Vyntra —–
———- Karagounis —- Katsourinis —— Tziolis ———-
——————–Charisteas ——— Samaras ——————
——————————- Gekas ———————————
Тэмцээний таамаг : Хаан Оттогийн тактик тун энгийн. Катеначчио, катеначчио, катеначчио. Өмхийртөл хамгаалж байгаад ганц гоол хийнэ, тэгээд эргээд дахиад л хамгаалаад хэвтчихнэ. Гэхдээ тэдний энэ тактикыг энэ удаад багууд судалсан нь тодорхой. Энэ удаад Никополидис байхгүй тул 2-р байрыг Нигерт алдах байх, тэдний дээр гарлаа гэхэд тэр жилийнх шиг хол үсэрч чадахгүй.
loading...




Minii bodloor 1-r Argentine 2-r S.Korea garah bhaa gehdee greece bas hetsuu shuu ta nar yu gj bodoj bna?
loading...
Хөлбөмбөгчидийн тоог л нэг л худлаа бичээд байх шиг байхийн Олонбаяраа. 11.2 сая хүнтэй Грек 760.2 мянган хөлбөмбөгчидтэй байхад
38,7 сая хүнтэй Аргентин 331,8 мянгахан хөлбөмбөгчидтэй гэж үү? Нигэр бүр хэрэг алга аа. 58000 хан хөлбөмбөгчидтэй. Энэ тоогоо сайн нягталсан нь дээр байхаа
loading...
Tevez yasan yum bol? Berteegui biz de?
loading...
ÍÂÀ ßàñàí áý ìýäýýëýë ÿìàð óäàæ áàéíà. òàíàéõààñ áàéíãà õàðäàã ñ¿¿ëèéí ¿åä ìýäýýëýë óäààí áàéíà ø¿¿ àìæèëò õ¿ñüå
loading...
ene ch barag todrhoi heseg bndaa, argentinii shigsheen dovtolgoo tasarchijee ali ch jiguureer tsumulj chadna deeres n urdaa barag 99%iin batalgatai 2 nuhur dovtolj bn deerees n tuvduu ter requelmeg orolj irsen nuhur mash sain yum bnlee shuu!
loading...
Нигер (Niger) улс хөл бөмбөгийн Дэлхийн аваргад оролцохгүй. Туйлын ядуу хүн ам цөөн Африкийн нэгэн улс. Нигери (Nigeria) улс энэ удаа дахин Дэлхийн аваргад өрсөлдөх гэж байна.
Нигер биш Нигери шүү. Нигер гэж өөр улс.
Сайхан мэдээлэл өгч байгаад баярлалаа, Олонбаяраа. Амжилт хүсье.
loading...
“Жи-Сун Парк.Манчестер Юнайтедын тоглолт болгоны дараа түүнийг хэрхэн тоглосон анализ хийггдэг гэх” – Ene unen shuu.
loading...
Slovenia 2 сая хүн амтай Тэд 150 сая хүн амтай ОХУ ыг хожин ДАШТ оролцох эрхээ авсан.
Харин Бид Хаана байна?
loading...
Delhiin avargiin minii taamaglal. Sonirhoj setgegdlee huvaaltsahiig husey. http://www.zoljargal-s.blogspot.com
loading...
Аргентин delhiin awragaar dowtlogchdooroon gangrah baihaa selgeend n Tevez Mlito Aguro bas neg nastai dowtlogch bgaa bizdee uul n hamgaaltand Zaneti-g awah baisan yum daa sonin shiidwer shuu Аргентин 1-eer todorhoi 2-oor Нигери garah baihdoo barag nutag deereen togloj bgaa bizdee
bayrlaj bgaa shuu saihan medeelel ogch bgaad AMJILT
loading...