Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Сэтгүүлчид дээрэмдүүлжээ

GD Star Rating
loading...

Энэ жилийн ДАШТ-ий хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол Африкт газар авсан гэмт хэрэг, террорист халдлага билээ.

Тэгвэл ДАШТ эхлэх дөхөж байгаа энэ үед хар бараан мэдээнүүд Өмнөд Африкаас альхэдийн цуваад эхэлжээ.

Тухайлбал Магальсбург хотын  ойролцоо зочид буудалд байрлаж байсан гурван олон улсын сэтгүүлчдийг дээрэмдсэн хэрэг саяхан гарсан байна.

Португалын Expresso, Global Noticias болон Испаний Marca гэсэн нэр хүндтэй сонинуудын эдгээр сурвалжлагчид Португалын шигшээ багийн бэлтгэлийн эргэн тойронд болж буй үйл явдлыг сурвалжилж байсан бөгөөд шөнө дунд өрөөнд нь буутай дээрэмчид дайран орж юу ч үгүй хоосолж орхижээ.

Тухайлбал тэдний notebook, түрийвч, гар утас, пассорт, зургийн аппарат гээд хэрэгтэй бүх зүйлсийг нь юу ч үгүй хамж одсон аж. Гэхдээ аз болж хэн нэгэн нь бэртэл гэмтэл аваагүй юм байна.

Тэрхүү зочид буудалд Португалын шигшээ багийг даган сурвалжилж байсан 20 гаран сэтгүүлчид байрлаж байсан бөгөөд дээрхи гурван сэтгүүлчдийн өрөөнд л дээрэмчид нэвтэрсэн аж. Энэ мэтчилэн ДАШТ эхлэх цаг ойртох тусам гэмт хэргийн тоо улам бүр өссөөр л байна.

Дээрхи хэргээс гадна 6 сарын 2-нд Иохансбург хотод ажиллаж байсан SBS телевизийн 2 ажилтыг хүнсний дэлгүүр дотор дээрэмдсэн хэрэг ч гарсан. Хамгийн сүүлд  Өмнөд Солонгосын сэтгүүлч гэгээн цагаан өдөр Дурбан хотын гудманд дээрэмдүүлсэн мэдээ байна. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол энэ жилийн ДАШТ олон хүнд таагүй дурсамж үлдээх юм шиг байна.

GD Star Rating
loading...
Сэтгүүлчид дээрэмдүүлжээ, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. FANAT says:

    Muuhai l yum boljdee. Az bolj bid nar tiishee yavahgui gertee shil pivo uungaa uzeh yumda! Esvel tsaabaanuudaa tsugluulj bgaad pubd orood uzchihne dee!
    Neeltiin toglolt minii bodloor MEXICO VS SOUTH AFRICA
    2 : 1

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    ene chin africa shuu dee bolgoomjtoi l baihgui bol hetsuu hetsuu zolig gej

    GD Star Rating
    loading...
  3. Alia says:

    yamar azaar bi hyamrald ortvoo tegeegui bol tiishee yavah bsan yum ! tend halamtsuu yavj bgad budaa boloh bj shu

    GD Star Rating
    loading...
  4. Fanat says:

    Alia geeed bgaa nuhur tom hamartai yu?

    GD Star Rating
    loading...
  5. ddd says:

    aanhan , ternees n bas nus goojdog gej baiga , uchiraa medehgui batsaanii teneglel ymuu

    GD Star Rating
    loading...
  6. brazil-d boloh dashd-iig uznee hu! afric-d uul n goy l boloh shinjtei kk daanch mungu n algada! brazil-d bol 4 jiliin dara uzej l orhiishd kkk harin setguulchid uneheer azgu b n hulbumbugchid deeremdulcheguin l yamaida! gaduur t1tej zugaalj yavj bgad kkk

    GD Star Rating
    loading...
  7. sakura says:

    hn muu bnaa iim nuhtsul bdaltai bhad setgvvlchid yaj taiwan ajilhiin be

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: