Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Торрес эргэн ирж, Испани Польшийг бутниргэлээ

GD Star Rating
loading...

Испаний шигшээ баг ДАШТ-ий өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо Польшийн багтай хийлээ. Мурсиа хотод явагдсан энэ тоглолтонд дель Боске ерөнхийдөө хэсгийн эхний тоглолтонд гаргах бүрэлдэхүүнээ туршсан. Мөн хагалгаанаасаа эргэн ирсэн Фернандо Торресыг сэлгээгээр талбайд гаргажээ.

Барсагийн шинэхэн гурвал Иниеста-Чави-Виллагийн хослол энэ тулаанд гайхалтай байлаа. Тоглолт эхлээд 12 минут өнгөрч байхад сөрөг довтолгоогоор Давид Вилла тоглолтын салхийг хагаллаа. Улмаар 2 минутын дараа Барсагийн гурвалын гайхалтай довтолгооны хувилбарыг Давид Силва төгсгөж 2 дахь гоолыг оруулжээ. Гэвч эхний үе дуусахаас өмнө Андрес Иниеста бэртэл авч Педро талбайд орж ирлээ.

Одоогоор хэр хугацаагаар бэртсэн тухай мэдээ ирээгүй байна. Өнгөрсөн улиралд шилдэг формтой байсан Педро ч талбайд гарч ирсэн цагаасаа аюултай довтолгоонуудыг зохион байгуулж байлаа. 66 дахь минутад Вилья сууж Торрес орж ирлээ.

Үүнээс өмнө Фабрегас, Алонзо нар тус бүр нэг нэг гоол оруулаад байсан учир ялагчын хувь заяа ерөнхийдөө ойлгомжтой болсон байсан юм. Цэнгэлдэхэд цугласан үзэгчид Торресийг орж ирэхэд тэр чигээрээ суудлаасаа босон баяр хүргэж байлаа. 75 дахь минутад Торрес бэртлээсээ бүрэн эдгэрснээ нотолж багийнхаа 5 дахь гоолыг орууллаа.

Улмаар цаг дуусахаас өмнө Педро нэг гоол нэмэрлэж Испаничууд төгс ялалтыг байгуулсан байна. Магадгүй Кушак байгаагүй бол Польшууд үүнээс ч олон гоолоор ялагдах байсныг үгүйсгэх аргагүй. Энэ тоглолтын дараа Испаничууд Өмнөд Африк руу нисэж ДАШТ-ий бэлтгэлдээ орж байгаа. Испаничууд хэсгийн эхний тоглолтоо 16 -нд Швэйцарийн эсрэг хийнэ. Тийм ч учраас тоглолтын хэв маяг ойролцоо Польшийн багтай энэ нөхөрсөг тоглолтыг зохион байгуулсан байх.

Испани – Польш – 6:0 (2:0)

Гoол: Вилья, 12 (1:0). Сильва, 14 (2:0). Хаби Алонсо, 51 (3:0). Фабрегас, 58 (4:0). Фернандо Торрес, 76 (5:0). Педро, 81 (6:0).

Испани: Касильяс, Капдевилла, Пуйоль (Марчена, 73), Пике, Арбелоа (Хесус Навас, 55), Хави (Фабрегас, 56), Серхи Бускетс, Хаби Алонсо, Иньеста (Педро, 39), Вилья (Фернандо Торрес, 66), Сильва (Серхио Рамос, 55)


GD Star Rating
loading...
Торрес эргэн ирж, Испани Польшийг бутниргэлээ, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. Aimar yumaa says:

    Aimar aimar go spain

    GD Star Rating
    loading...
  2. Penny says:

    Аймар аймар

    GD Star Rating
    loading...
  3. Dashman says:

    Torres DASHT-aar l gooliin uyer buulgaasai

    GD Star Rating
    loading...
  4. MONGOLIA says:

    Slovenia 2 сая хүн амтай Тэд 150 сая хүн амтай ОХУ ыг хожин ДАШТ оролцох эрхээ авсан.
    Харин Бид Хаана байна?

    GD Star Rating
    loading...
  5. Bataasan says:

    Portugal 10 say huntei harin ulsaas jinhene oduud tordog. bid haa bn aa.

    GD Star Rating
    loading...
  6. Alia says:

    BId yaahav uuj ideel uzeel baarand bhgui yu oor haana bdag yum PODEMOS >>>>>> GO spain

    GD Star Rating
    loading...
  7. barca fan says:

    ayaya Spain emr bnshu ene jil turuuleesei. Bid ch hetsuude uulna mgliinhoo shigsheeg demjeed suudag bol daan ch toglolt hiidimu chvs

    GD Star Rating
    loading...
  8. barca fan says:

    nre ngo Guam Makao 2oo shaagaad yavji l bdg bhda hehe

    GD Star Rating
    loading...
  9. barca fan says:

    teglee ch odoonii mgliin holbombogiin tuvshin iim bgaagin gol buruutan in holboo l gej boddishd, sanal niilku bga holboog umuurh hun bvl heleerei( tiim hun garku bz)

    GD Star Rating
    loading...
  10. Gate says:

    MONGOLIA-д Би 18 настай. Энэ хагас жилд л өөрийн хүчээр 400,0 сая төгрөгний ашигтай ажилласан.Харин чи хэдийг олов ?

    GD Star Rating
    loading...
  11. storm says:

    mongold yagaad holbombog hogjihgui bgaa yum be gewel hen hendee l bii holbombogiin holboo ch buruutai zaluus bid narch gesen namaig l 10 jild baihad holbombog toglodog huuhed baisan yum uu bugd l sags sags geel guij baidag odoonoos l owoo olon niitiin baiguullaguud / TV sonin hewlel / holbombogiin talaar medeelel hurgedeg bolj tuniig dagaad zaluus ch ih sonirhodog bolson udahgui mongold holbombog huchtei hogjih bolno oo uund holbombogiin holboonii huchin charmailt ih heregtei dee yadjil heden saihan holbombogiin talbai barchih heregtai shuu

    GD Star Rating
    loading...
  12. GATE-d says:

    GATE. Chinii mungiig end yarisan hunogt alga. Hulbumbug yarij bna. tegeed ch mungutei bol duugai suuj, ih yum buteedeg yum. Za tegeed Mongoliin hulbumbugiin heden tamitchnii tsaling iveen tetgechiheed daraa ni naad ugee hel.

    GD Star Rating
    loading...
  13. unen ug says:

    mongolchuud toglobol toglonooo jishee ni bi bid solongoschuudaas yuugaaraa yalgaatai yum be adilhan azi humuus harin ch mglchud huchtei bish uu ain ene baidlaaraa 2020 ond delhiin abargad oroltsoj chadahguineee ug ni azid orsoldoon bagatai shdee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: