loading...
Хүн ам : 50,4 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 1,5 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 12
Хамгийн том амжилт : 1966 оны дэлхийн аварга
Багийн ханш : 448,5 сая евро
Хамгийн үнэтэй тоглогч : Рүүний, 53 сая
Багийн од : Уэин Рүүний. 2004 оны Европын аваргаар нэрт дасгалжуулагч Даумаар «Зуун жилийн авьяас» гэж үнэлүүлсэн тэрээр энэ жил тоглогчийнхоо хамгийн оргил цэгт хүрээд байсан ч лигүүд өндөрлөхийн өмнөхөн гэмтэл авснаар форм алдагдсан. Гэхдээ л Капеллод түүнээс илүү сонголт үгүй. Анхнаасаа л түүнд бүрэн эрхийг өгч, урд ганцааранг нь тоглуулах болсон. Мань эр ч ачийг нь 9 тоглолтод 9 гоол хийн хариулсан.
Дасгалжуулагч : Фабио Капелло. 2007 намраас түүний Англи дахь ажил эхтэй. Эхэндээ багагүй шүүмжлэлтэй учирч байсан ч дэлхийн аваргын урьдчилсан шатанд гялалзтал тоглосон тул тэрхүү шүүмжлэлүүд нь яваа яваандаа сарнисан юм. Одоо улс даяар тэр л олон жилийн дараа дэлхийн аварга цолыг авчирна хэмээн итгэх болсон. Өмнө нь Английн шигшээ үргэлж л сайн бүрэлдэхүүнтэй байдаг ч тааруухан удирдагчийн балгаар хэсгээсээ гараад эсвэл гарчихаад ганц даваад л зогсчихдог байв. Капелло олон одтой багийг хатуу гараар зангидаж, тактик болоод сэтгэл санаа гэсэн Английн шигшээд маш ихээр дутагддаг байсан 2 зүйлийг өөрчилж чадсан нь эрхээ авах тоглолтуудаас тод томруун харагдсан.
Ахлагч : Стивен Жеррард. Багийн ахлагч байсан Жон Терри секс будлианд хутгалдсаны дараа тууз ихэр цамхгийн өрөөсөн Рио Фердинандад очсон билээ. Гэвч тэр тэмцээний өмнөхөн гэмтэл авсан тул Жеррардад энэ хүндтэй үүрэг ирсэн юм. Английн багт бусад багуудаас илүүтэйгээр ахлагчийн үүрэг өндөр гэж хэлж болно. Байрлал бүртээ дэлхийн шилдэг гэж хэлэгдэхээр баг маш ховор. Энэ олон одыг зална гэдэг бас амаргүй. Гэхдээ түүнд ийм чадвар бий.
Онцлох тоглогч : Хаалгач. Английн шигшээгийн тор манах байрлал хамгийн их толгойны өвчин болдог нь бараг уламжлал болоод байгаа. Энэ удаад ч гэсэн ялгаагүй. Одоо хэн зогсох нь мэдэгдэхгүй хэвээрээ л байгаа тул хэн нэгний нэрийг онцолж бичсэнгүй. Гэхдээ хамгийн өндөр магадлалтай нь Вэстхамын Роберт Грийн л болж таарч байх шиг. Дэвид Жэймс байж боломгүй алдаа их хийдэг. Жое Харт нөгөө 2-оо бодвол лигт хамгийн сайн тоглолт гаргасан хэдий ч том тэмцээний туршлага үгүй.
Шилмэл гараа : Сонгодог 4-4-2.
——————— Green ———————–
— Johnson — Кинг — Terry — A. Cole —
———————- Лампард ——————
——Lennon ————————- Милнер —
———————– Жеррард —————–
————– Heskey ——– Rooney ———–
Тэмцээний таамаг : Хамгийн сул хэсэгт орсон. Хэсгээсээ гараад ямар ч байсан нэг давна. Тэгээд л нөгөөх эхэлнэ дээ. Энэ удаад сэтгэл зүйгээ барьж чадвал харин финал хүрчихэж чадна. Гэхдээ л тэд аварга авч арай л чадахгүй, учир нь тэдэнд Буффон, Касильяс, Цэзар үгүй.
2. Америк
Хүн ам : 290 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 4,2 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 8
Хамгийн том амжилт : 1930 онд 3-р байр
Багийн ханш : 57,7 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Тим Ховард, 9,5 сая
Багийн од : Ландон Донован. Шигшээдээ 121 тоглохдоо 42 гоол хийж төдий хэмжээний дамжуулалт өгсөн тэр ногоон талбай дээр арвин их туршлага хуримтлуулсан нэгэн. Байернд ирээд бүтэлгүйтсэн ч Эвэртонд очоод баллаж өгсөн. Түүний нэг давуу тал нь довтолгооны аль ч хэсэгт тоглож чадна. Шигшээдээ болохоор голдуу баруун хагаст тоглоод байгаа. Түүний хэмнэлийн дагуу багийн тоглолт явагддаг, мөн бүх стандартыг тэр хийдэг.
Дасгалжуулагч : Боб Брэдли. 2006 оны 12 сард Брюс Аренагаас ажлыг нь хүлээж авсан. Хүүгээ багт багтаалаа гэж нэлээдгүй ярианд орооцолдсон. Гэхдээ түүний зөв ч байж болох юм, яагаад гэвэл Чарли Дэвис, Стюарт Холден, Рикардо Кларк, Огучи Оневу зэрэг олон чухал тоглогч гэмтлийн улмаас дэлхийн аваргыг өнжих болсон тул хүүгээс нь илүү тоглогч байгаагүй ч байж болох.
Ахлагч : Карлос Боканегра. Францын лигт тоглодог тэр 2003 онд анх шигшээгийн босгыг алхсан. Хамгаалагч хүн гэхэд 77 тоглохдоо 12 гоол хийчихээд байгаа. Стандартын байрлалуудаас ирсэн бөмбөгийг мөргөж чулуу болгодог нь түүний ур чадвар. Донованы хамт багаа оройлж буй түүний эцэг нь мексик хүн ба залуудаа шаггүй тоглодог нэгэн байжээ.
Онцлох тоглогч : Рикардо Кларк. Цусаар нь Карибийн дээрэмчдийн удам гүйж буй энэ тоглогчийн аав нь Тринидад төржээ. Америкт Кларкыг “Рэмбо” гэж нэрлэдэг. Тэр өөрөө ч “Би бол түрэмгий тоглогч” гэж хэлдэг. Нэг удаа бүр 9 тоглолтоор торгуулж байсан удаатай. Гэхдээ тэр үүгээрээ муу тоглогч гэж хэлэгдэх эрхгүй. Тэр хурдан, тэсвэр сайтай, ончтой хүчтэй цохилттой. Брэдли төвийнхөө 4 тоглогчийг одоо ч зарлаагүй л байгаа, гэхдээ түүний нэр энд багтах л учиртай.
Шилмэл гараа : 4-4-2.
————- —————– Howard ————————
— Cherundolo — Spector — DeMerit — Bocanegra —-
—- Dempsey —- Bradley —– Clark —— Donovan —
—————– Altidore ——– Buddle ——————–
Тэмцээний таамаг : Английн дараа жагсах хамгийн өндөр магадлалтай. Аз нь таарвал дахиад нэг шат ахиж чадна, тэгээд харин гэрийн зүг хүлгийн жолоо зална даа.
Хүн ам : 32 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 1,8 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 2
Хамгийн том амжилт : —-
Багийн ханш : 49,7 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Богерра, 7 сая
Багийн од : Карим Циани. Вольфсбургт тэр одын статусаар ирээд банз халааж нэгэн улирлыг үдсэн. Гэвч нутагтаа бол баатрын хэмжээнд яригддаг нэгэн. Ердөө 1,69 м энэ тоглогчийн багаа хэрхэн залах чадвараас багийн тоглолт бүхлээрээ хамаардаг. Ямар ч байсан урьдчилсан шатны тоглолтууд цаашлаад Египеттэй 2 тоглож гэрт нь үлдээсэн тоглолтод «Цөлийн үнэг»-ийн од тоглогчийн од үнэхээр гийсэн. Хөлбөмбөгчийн хувьд 27 нас гэдэг бол төгс нас гэж хэлж болно.
Дасгалжуулагч :Рабах Сааданэ. Алжирын шигшээг түүн шиг мэдэх хүн үгүй. Тэртээ 1986 оны Мексикийн дэлхийн аваргад багаа дасгалжуулан орж байсан цагаас хойш 5 удаа энэ суудалд заларсан. Тэр риск хийж тоглох их дуртай. Яг энэ шинж чанар нь Алжирын шигшээг амаргүй өрсөлдөгч болгоод байгаа.
Ахлагч : Язид Мансури. 11 жил шигшээгийн цэвэрлэгч хийхдээ дал шахам тоглолтын нүүр үзсэн гэж байгаа. Энэ туршлага нь багтаа асар ихийг өгдөг. Тэр мөн тоглолтыг араас маш сайн ойлгож тоглодог тоглогч.
Онцлох тоглогч : Ряд Будэбуз. Францын Сошогийн төвийн бүст гардаг тэрээр Алжирын төлөө тоглож үзээгүй. Хэргийн учир нь тэр дэлхийн аваргын өмнөхөн Алжирын талд шийдвэрээ гаргасан. Францын У19-ийн багтай 9 тоглолтод орсон түүнийг Францын тал авах гэж их хүчилсэн дийлээгүй гэнэ лээ. Шигшээдээ баруун хагаст зоогдох болов уу. 20 наст залуугаас фэнүүд нь ихийг хүлээж байгаа нь лавтай.
Шилмэл гараа : 4-4-2.
———————– Gaouaoui ———————-
– Bougherra — Halliche — Yahia — Belhadj —
– Boudebouz — Yabda — Mansouri — Ziani –
————- Ghezzal ——- Matmour ————-
Тэмцээний таамаг : Эхний тоглолт буюу Словеныг хожиж чадвал хэсгээсээ гарах боломжоо нэлээд нэмэгдүүлнэ. Словен бол ямар ч багтай 0-0 гээд тэнцчих чадалтай баг тул ийм магадлал бий болоод байгаа. Алжирын тоглогчид техник маш сайтай, хурдтай. Мөн хожих эрмэлзлээр муугүй нь Египеттэй хийсэн 2 тоглолтоос харагдсан. Гэхдээ л Америкт 2-р байраа алдах байх аа.
Хүн ам : 2 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 117 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 1
Хамгийн том амжилт : —-
Багийн ханш : 43,5 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Ханданович, 9,5 сая
Багийн од : Самир Ханданович. Түүн шиг хаалгач Словенд урьд хожид хэзээ ч төрж байгаагүй гэхэд болно. Словены хамгаалалтын эгнээ мундаг ч огт алдаа гаргахгүй тоглоно гэдэг худал. Энэ үед тэр л тэдний алдааг залруулдаг. Тоглолтын үр дүнд хэрхэн нөлөөлж чаддаг гэдгээ тэр Удинезед хангалттай харуулсан. Тэр магадгүй тун удахгүй нэгэн том багт тоглох болно.
Дасгалжуулагч : Матъяз Кек. Шигшээгийн залуу үеийг нэг хэсэг дасгалжуулж байгаад шинэ мянганы эхээр клубын ажилд шилжсэн. 2 жил улсынхаа аварга болсон тэрээр 2007 онд шигшээгийн босс болсон. Удаа дараагийн бүтэлгүйтлийн дараа тэр эсрэг этгээдүүдийнхээ бууны овоо хараанд орсон ч яв явсаар ямар ч байсан дэлхийн аваргад орж чадсан юм. Гректэй адил зөвхөн хамгаалалт гэдэг нь түүний үндсэн ажил. Европын 51 улс дундаас тэдэн шиг цөөн гоол алдсан нь үгүй.
Ахлагч : Роберт Корен. Английн Вэст Бромвичтой өнгөрсөн жил доош унасан ч энэ жил буцаад дээшилж чадсан. Норвегт тэр 2006 онд хөл тавьсан нь мэргэжлийн тамирчны анхных нь гараа байлаа. Тухайн жилдээ лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байв.
Онцлох тоглогч : Милвое Новакович. 4 жилийн өмнө Бундэслигийн Көлн багт ирж байсан тэр энэ хооронд багийн амин сүнс болсон. Энэ жил гэхдээ шинэ дасгалжуулагч Сольдотой тааруу харьцаатай байсан тул нутагтаа очиж тоглоно гэж гүрийсэн. Көлний удирдлага түүнийг хувийн онгоцоор нутаг руу нь явуулсан гэхээр түүнд ямар их хүндэтгэлтэй байсныг харуулж байгаа юм. 2 жилийн өмнө тэр улсынхаа шилдэг тоглогч болсон билээ.
Шилмэл гараа : 4-1-3-2.
—————– Handanovic —————-
— Jokic — Cesar — Suler — Brecko —
—————– Radosavljevic ————-
—— Kirm ——- Koren ——- Birsa —–
————– Dedic — Novakovic ———-
Тэмцээний таамаг : Чех, Польш, Орос зэрэг хөлбөмбөг өндөр хөгжсөн улсуудыг доороо хийсэн гэхээр тэд шууд хэсгээсээ гарах мэт. Гэхдээ л том тэмцээний утаа мэдэхгүй залууст туршлага дутах болов уу.
loading...







englandiin zuun jiguurt J.Cole garah bhaa. Milner selgeenees orj ireh bh.
loading...
saihan bna oo bayrallaa
loading...
Sloven orood baihdaa yahavdee! Manai Oros ax nar orson hamaagui deer sonirholtoi bas unencheer demjihgui yu! Odoo ch demjih bag alga doo
yag chin unencheer! Zugeer durtai toglogchiin huvid gevel Spain bna
Nadad hamaaraltai gevel Oros bsan yumdaa uillaaaa!
loading...
teneg ivanuudiig yund ni demjdeg bnaa. endees angli slovan 2 garna bh
loading...
yunii chin oros ah nar. hezee ta hoyor ah duu boltsiin. huvisgaliin uyiin heden kino uzcheed. tuuhee sain unsh ain. sain l bsiin bol sloveniig hojchihgui yasiin.
loading...
England ene hesgees 1-eer garah bh oo. Magadgui 2-oor garaad Germanytai taaraad tedniig hojij chadval bagiin setgel zui sergej final hurtel yvah bh. gehdee 2-oor garna gj bhgui bh l daa. Ymarch bsan ene delhiin avargaar England nileen shiruun uzeh ni gartsaagui, uund bi buren itgeltei bna. Garaanii toglogchdiin huvid
Green
Johnson — Кing — Terry — A. Cole
———————- Лампард ——————
——Lennon ————————- J.Cole —
———————– Жеррард —————–
————– Heskey ——– Rooney
iim bh bolov uu l gj bodoj bna.
loading...
Словен ч барахгүй гарахгүй л болов уу. АНУ-н тоглолтын ритмийг тэд гүйцэх болов уу даа. Капелло нээрээ Хескид бүр хайр зарлачихаж ээээ. Астон вилладаа сэлгээгээр гарч ирдэг хүнийг шигшээдээ авчраад гараанд зоочихдог. Хүчирхэг биетэй тоглогч ашиглаж, Руунийд л их боломж гаргуулах гэж л байгаа юм шиг байна лээ
loading...
England 1eer USA 2oor garah bhaa
Bas englandiin garaand rooney crouch garah bh
loading...