loading...
Хойд Америкийн үндэсний хоккэйн лигийн 2010 оны Стенлийн цомын аварга баг өнгөрсөн шөнө тодорлоо. Филадельфи Флайерз, Чикаго Блэкхавкс багууд тус тусийн бүсээ тэргүүлэн Стенлийн цомын аваргын төлөө шалгаран үлдээд байсан. Чикагочууд талбайдаа хийсэн эхний 2 тоглолтонд ялалт байгуулж харин Филадельфи Wachovia Center ордондоо хийсэн 2 тоглолтдоо ялалт байгуулж цувралын харьцаа 2 : 2 болон тэнцээд байсан.
Ингээд цувралын 5 дахь тоглолтоос их зүйл шалтгаалах болсон. 6 сарын 6-нд явагдсан энэ тоглолт ун ширүүн уур амьсгал дор өрнөсөн бөгөөд Чикагочууд 7–4-ийн харьцаатай ялалт байгуулжээ. Ингэээ давуу байдалтай болсон учраас 6 дахь тоглолтонд Чикагочууд сэтгэл зүйн томоохон давуу байдалтай оролцсон нь ойлгомжтой.
Тоглолтын үндсэн цаг 3 : 3-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөж нэмэлт цагт ялагчийн нэр тодрохоор болсон. Энэ үед Блэкхавскын залуу вингер Патрик Кэйн Бриан Кэмпбэлийн дамжуулалтаар гоол оруулж Чикагочуудад 49 жил хүлээсэн цомыг нь авчирч өгчээ.
Чикаго Блэкхавкс хамгийн сүүлд 1961 онд энэ нэр хүндтэй цомыг хүртэж байсан бөгөөд NHL-ийн түүхэнд хамгийн олон жилийн зайтай аварга болсон амжилтыг тэд энэ жил тогтоож байгаа юм байна. Тэд өмнө нь 1933–34, 1937–38, 1960–6 онуудад Стенлийн цомын аварга болж байсан билээ. Харин тэдэнд ялагдсан Филадельичууд 1975 оноос хойш энэ тэмцээнд түрүүлж амжаагүй байгаа билээ.
Блэкхавксын ахлагч Жонатан Тэйвз Конн Смит Трофи буюу плэй-оффын үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон байна. Энэ жил ердөө 22 настай ч Тэйвз түрүүлж болох бүх тэмцээнд түрүүлээд үзсэн гэхэд болно. Өнгөрсөн хавар тэрээр Канадын шигшээ багтай хамт өвлийн олимпийн наадамд түрүүлсэн бол 2007 онд Москвад зохиогдсон хоккэйн дэлхийн аваргад мөн түрүүлээд амжсан юм. Энэ гурван тэмцээнд түрүүлсэн тамирчныг Triple Gold Club-ийн гишүүнээр элсүүлдэг. Тэйвз хувьд энэ клубт элссэн хамгийн залуу тамирчны хэргэмийг Шведийн алдарт Петер Форсбергээс булаан авчээ.
Блэкхавксын ахмад тоглогч Мариан Хосса энэ жил түрүүлснээр бас нэгэн өвөрмөц амжилт тогтоожээ. Хосса 2008 онд Питсбург Пингвинз багтай хамт Стенлийн цомын финалд шалгарч байсан бол өнгөрсөн жил Детройт Ред Уйнгз багтай хамт мөн финалд шалгарсан. Харин энэ жил Чикаго Блекхавкс багтай аваргын цомыг хүртэж чадлаа. Ийнхүү 3 жил дараалан өөр өөр багуудтай стенлийн цомын финалд шалгарсан тоглогч NHL-ийн түүхэнд өөр байхгүй юм.
| 2010.5.29 | Чикаго Блэкхокс | 6 : 5 (2:3, 3:2, 1:0) |
Филадельфия Флайерз | Юнайтед Центр – Чикаго |
| Брауэр – 07:46 Болланд – 11:50 Шарп – 21:11 Верстиг – 29:31 Брауэр – 35:18 Копецки – 48:25 |
06:38 – Лейно 16:37 – Хартнелл 19:33 – Бриер 27:20 – Беттс 38:49 – Эшем |
| 2010.5.31 | Чикаго Блэкхокс | 2 : 1 (0:0, 2:0, 0:1) |
Филадельфия Флайерз | Юнайтед Центр – Чикаго |
| Хосса – 37:09 Игер – 37:37 |
45:20 – Ганье |
| 2010.6.2 | Филадельфия Флайерз | 4 : 3 (ОТ) (1:0, 1:2, 1:1, 1:0) |
Чикаго Блэкхокс | Ваковия Центр – Филадельфия |
| Бриер – 14:58 Хартнелл – 29:55 Лейно – 43:10 Жиру – 65:59 |
22:49 – Кит 37:52 – Сопел 42:50 – Кейн |
| 2010.6.4 | Филадельфия Флайерз | 5 : 3 (3:1, 0:0, 2:2) |
Чикаго Блэкхокс | Ваковия Центр – Филадельфия |
| Ричардс – 04:35 Карл – 14:48 Жиру – 19:23 Лейно – 46:43 Картер – 59:35 |
18:32 – Шарп 52:01 – Болланд 55:50 – Кэмпбелл |
| 2010.6.6 | Чикаго Блэкхокс | 7 : 4 (3:0, 2:2, 2:2) |
Филадельфия Флайерз | Юнайтед Центр – Чикаго |
| Сибрук – 12:17 Болланд – 15:26 Верстиг – 18:15 Кейн – 23:13 Бафлин – 35:45 Шарп – 56:08 Бафлин – 57:55 |
20:32 – Хартнелл 24:38 – Тимонен 46:36 – Ван Римсдайк 57:24 – Ганье |
| 2010.6.9 | Филадельфия Флайерз | 3 : 4 (OT) (1:1, 1:2, 1:0, 0:1) |
Чикаго Блэкхокс | Ваковия Центр – Филадельфия |
| Хартнелл – 19:33 Бриер – 28:00 Хартнелл – 56:01 |
16:49 – Бафлин 29:58 – Шарп 37:43 – Лэдд 64:10 – Кейн |
loading...




Чикаго энэ жил одтой байлаа. дараалж хоёр хожих үед нь бараг найдвартай гэж бодож байсан ч 2 дараалж хожигдож гайхашрууллаа шүү. Гэхдээ яахав түрүүллээ. Энэ жил Вашингтоныг уг нь финалдах байх гэж бодож байсан юм. Овечкин уг нь аварга болбол ч …
loading...
М.Хосса азтай бас мэдрэмжтэй юм аа.
loading...
Хоссад баяр хүргэхээс өөр арга алга.Ингэж их хүсэн хүлээсэн цомоо авлаа.Одоо санаа амар зодог тайлах байх даа.Зөвхөн аварга авахын төлөө карерийнхаа сүүлийн хэдэн жилийг үдэж байгаа тоглогч.Би өнгөрсөн жил финалдаад хожигдоход хэрэггүй Питтсбургтээ байсан бол мөрөөдлөө биелүүлэхгүй юу гэж бодож байлаа.Гэвч ямар ч байсан аварга авчихлаа. Юу ч гэх вэ дээ
loading...